НийгмийнНийгэм мэдээ

Иргэд, ААН: Данс нээж, хаах нь чөлөөлөлт биш, шийдэл ч биш

Ерөнхий сайд Н.Учрал болон түүний танхимын нөхөд "Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хэн бүхэнд дуулгах таатай мэдээ байна" гэсээр татвар, шимтгэл суутгалд нуруугаа авхуулж буй бизнес эрхлэгчдэд сонсоход таатай хэд хэдэн шийдвэрийг, өдөр дараалан мэдээлэв. Эдгээрээс хамгийн өндөр хүлээлт үүсгэсэн нь татвар, НДШ-ийн өрийн улмаас данс нь хаагдсан ААН-үүдийн дансыг нээх байсан юм. Эл шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газрын мэдэгдэл, эх сурвалжуудаас өгсөн мэдээлэлтэй харьцуулан үзье

2026.04.06 Шинэ Ерөнхий сайдын 01 тоот албан даалгавар гарлаа

Татварын өртэй 12,100 компани, НДШ-ийн өртэй 3800 компанийн дансыг нэг сарын хугацаатай нээлээ. Өнөөдрөөс түгжээгүй болсон дансанд зөвхөн орлого оруулах бус зарлага гаргах эрх нээгдэнэ.

2026.04.07 Өчигдрөөс нээгдсэн гэх данс битүүмжлэлийн асуудлыг хариуцсан төрийн байгуулагуудаас тодруулав.

ТЕГ: Манайхаас шууд нээдэггүй. Банкуудад албан бичиг хүргүүлэхээр ажиллаж байна. Одоогоор байгууллагуудын данс нээгдээгүй.

НДЕГ: Дүн мэдээгээ нэгтгэж амжаагүй байгаа тул одоогоор тодорхой тоо хэлэх боломжгүй.

2026.04.08. Сангийн яам: Одоогийн байдлаар 8000 орчим ААН-ийн данс нээгдсэн.

2026.04.08. ХНХ-ын яам: НДШ-ийн өрөөс шалтгаалан дансаа хаалгасан шүүхийн шийдвэргүй данс битүүмжилсэн 6042 ААН-ийн дансыг нээх шийдвэр гарлаа

2026.04.09. Сангийн яам : Дансыг нь хаасан 12,500 ААН-ийн 12 банк дахь 90 гаруй мянган дансыг нээж дууссан.

Төрийн байгууллагуудын шийдвэр, уялдаа холбоо, түгээж буй мэдээлэл ийм байв. Тэгвэл иргэд, ААН-үүд ямар нөхцөл байдалтай байгааг тодрууллаа.

Эх сурвалж 1: Данс хаагаад хоёр жил болж байна. ХУД дэх ХААН банк дээр өнөөдөр /өчигдөр/ очиж уулзсан, нээгдээгүй байна. Манайд тийм мэдэгдэл ирээгүй гэсэн. Бусад салбарт ч мэдээлэл ирээгүй гэсэн. Хөөцөлдөөд дансаа нээлгэлээ гэхэд нэг сарын хугацаа нь болоод буцаад хаачих бололтой.

Эх сурвалж 2: НДШ -ээ гурван сар төлөөгүй гэсэн үндэслэлээр данс барилт хийгдсэн. Шийдвэр гарахын өмнөхөн шимтгэлээ төлж, барагдуулаад дансаа нээлгэсэн юм. Данс нээх процесс нь чирэгдэл ихтэй байдаг юм байна. Хаах болохоор нийгмийн даатгалаас шууд банкнууд руу албан бичиг явуулчихдаг.

Эх сурвалж 3: Хэрэв нэг сарын дотор татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөөд, үйл ажиллагаагаа жигдэлчих байсан бол данс барилт хүртэл арга хэмжээнд орохгүй шүү дээ. Дансанд зүгээр л барилт хийгээд зогсчихдоггүй. Дансанд мөнгөтэй байвал автоматаар таталт хийчихдэг.

Эх сурвалж 4: Олон жил гэр бүлээ тэжээсэн бизнес маань хаалгаа барьж байна. Яг үнэндээ нэг сар данс нээлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Орлого байхгүй, мөнгөний эргэлт байхгүй учраас ийм байдал үүсээд байгааг шийдвэр гаргагчид ойлгох хэрэгтэй.

Бодит нөхцөл байдал, нийгмийн амьдрал ийм байна. Иргэд,, аж ахуйн нэгж эрхлэгчид татварт дарлуулж, өр зээлд дарагдаж буйгаа учирласан юм. Тэд данс нээх бол чөлөөлөлт биш. Ардчилсан улсад хувийн аж ахуйн нэгжийн дансыг шүүхийн шийдвэргүйгээр барилт хийнэ бүдүүлэг үзэгдэл. Төр хууль зөрчсөн үйлдлээ залруулж байж, нийгэм эдийн засгийн дийлэнх асуудлыг шийдчихсэн юм шиг сурталчлах хэрэггүй хэлж байлаа.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Данс нээх биш татварын дарамтаа багасгах нь жинхэнэ шийдэл шүү

Зочин
Зочин

Нэг сар нээх бол зүгээр л түр аргацаасан шийдвэр харагдаж байна

Зочин
Зочин

ААН-үүд амьсгалах орчин л хэрэгтэй болохоос ийм түр арга биш

Зочин
Зочин

Хаахдаа хурдан нээхдээ удаан гэдэг чинь асуудал өөрөө шүү

Зочин
Зочин

Орлого байхгүй байхад данс нээх ямар ч нэмэргүй

Зочин
Зочин

Татварын бодлогоо өөрчлөхгүй бол ийм асуудал давтагдана

Зочин
Зочин

Жижиг бизнесүүдэд хамгийн хүнд тусч байна даа

Зочин
Зочин

Шийдэл биш зүгээр л PR хийж байгаа юм шиг санагдлаа

Зочин
Зочин

Данс нээсэн ч эргэлт байхгүй бол нэмэргүй шүү дээ

Зочин
Зочин

Эхлээд бизнесүүдээ амьд үлдээх бодлого хэрэгтэй

Зочин
Зочин

Нэг сар нээх биш бүрэн шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Iim shiidveruudaar ediin zasag sergehgui

Зочин
Зочин

Iim shiidveruudaar ediin zasag sergehgui

Зочин
Зочин

Neg udaa bish olon udaa davtagdsan asuudal

Зочин
Зочин

Businessuud uneheer tesch bna daa

Холбоотой мэдээ

Back to top button