Гадаад мэдээДЭЛХИЙ

Үнэн алдартны шашны Улаан өндөгний баяраар гал зогсооно гэж Путин мэдэгдлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үнэн алдартны шашны Улаан өндөгний баяраар Украинд гал зогсооно гэж пүрэв гарагт /2026.04.09/ мэдэгджээ. Өмнө нь Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус баяраар гал зогсоох санал мөн тавьж байсан юм.

Кремль мэдэгдэл хийхдээ “Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч В.В.Путиний шийдвэрээр Үнэн алдартны шашны Улаан өндөгний баяр ойртож байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 16:00 цагаас дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дуустал гал зогсоох болсныг зарлаж байна” гэжээ. Зеленский үүнд хариу мэдэгдэл хийхдээ “Киев адилхан алхам хийхэд бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Ард түмэнд аюул заналхийллээс ангид, энх тайван руу чиглэсэн бодит хөдөлгөөн хэрэгтэй. ОХУ Улаан өндөгний баярын дараа ч гэсэн цохилтоо үргэлжлүүлэхгүй байх боломжтой” гэсэн байна.

Өнгөрсөн жилийн тус баяраар Путин 30 цаг гал зогсооно гэж Киевтэй зөвлөлдөлгүй ганцаарчилж зарласан. Хугацаа дууссаны дараа хоёр тал бие биеэ гал зогсоох тохиролцоог зөрчсөн гэж буруутгасан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button