“Артемис 2” даалгаврын хамгийн эгзэгтэй мөч нь дэлхийд газардах
Түүхэн амжилт тогтоосон “Артемис 2” даалгаврын сансрын нисгэгчид хэд хэдэн эгзэгтэй мөчийг давсан. Гэхдээ хамгийн эрсдэлтэй мөч нь хараахан болоогүй байна. Тэр эгзэгтэй мөч нь дэлхийн агаар мандалд нэвтрэн, газардах юм. Сансрын нисгэгчдийн сууж явж буй Orion хөлөг манай гарагийн агаар мандалд нэвтрэхдээ дууны хурднаас 30 дахин хурдтай нисэж орж ирнэ. Үүний улмаас Orion хөлгийн гадна хэсэг цельсийн 2760 хэм хүртэл хална.
Сансраас буцаж агаар мандалд нэвтрэх нь хамгийн аюултай үе шат гэж тооцогддог. Үүн дээр нэмэгдээд Orion хөлгийн дулааны хамгаалалт асуудалтай агаар мандалд нэвтэрнэ. Энэ асуудал “Артемис 1” даалгавраар илэрсэн учир НАСА энэ удаа Orion хөлгийг хяналттай агаар мандал руу нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. “Артемис 1” даалгаврын үеэр Orion хөлөг сарыг тойрч ирээд, дэлхийн агаар мандалд нэвтрэн аюулгүй газардаж чадсан. Гэхдээ дулааны хамгаалалтад нь гэмтэл учирсан байжээ.
“Артемис 2” даалгаврын Orion хөлгийн дулааны хамгаалалт нь “Артемис 1”-ийнхтэй бараг адилхан. Гэхдээ НАСА хөлөг агаар мандалд нэвтрэх стратегид өөрчлөлт оруулсан тул сансрын нисгэгчдийг аюулгүй буулгаж чадна гэж мэдэгдсэн байна. Нисгэгчид Улаанбаатарын цагаар бямба гарагийн /2026.04.11/ 08:07 минутад газардах төлөвтэй байгаа юм.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tiim bn. Manaihaar bol 20 tsar bololtoi. Amjilttai gazardah boltugai
Оройн цаг нь 20 цаг өглөө нь 8 цаг шүү дээ энэ 2 ыг ядаж ялгаж чадна биздээ
оройны 8цагт юм бишүү. pm гэсэн байсан
Өглөө оройны цагаа ч ялгахгүй, ямар гээч чанаргүй сургалтаар мэргэжил эзэмшээ вэ....ядаж өөрөө ч гэсэн хичээдэггүй юм уу