"Артемис 2"-ын сансрын нисгэгчид эсэн мэнд газардаж, түүх бүтээлээ
“Артемис 2” даалгавраар Orion хөлгөөр ниссэн дөрвөн сансрын нисгэгч Сан-Диегогийн эргээс холгүй Номхон далайд амжилттай буусан болохыг НАСА мэдэгджээ.
Сансрын хөлөг Улаанбаатарын цагаар өнөө өглөөний /2026.04.11/ 08:07 минутад далайд буусан байна. Сарыг тойроод ирсэн энэхүү аялал нийтдээ есөн өдөр нэг цаг 32 минут үргэлжилжээ. Orion хөлөг нийтдээ 1,117,659 км замыг туулсан гэж НАСА мэдээлэв. Аялал 9 дэх өдөртөө дууссан ч ниссэн өдрийг нь нислэгийн нэг дэх өдөр гэж тооцсон тул албан ёсоор 10 хоногийн нислэг гэж бүртгэх юм.
Orion хөлгийн Рийд Уайзман, нисгэгч Виктор Гловер, мэргэжилтэн Кристина Кох болон Канадын сансрын агентлагийн мэргэжилтэн Жереми Хансен нар ийнхүү 1970 оны арванхоёрдугаар сард Аполлон 17 даалгавраас хойш сар руу аялж, дэлхийдээ эсэн мэнд буцаж ирсэн анхны хүмүүс болж байна. Ингэснээр тэд сар руу аялаад буцаж ирсэн 24 хүний бүлэгт нэгдлээ.
Уайзман дэлхий харагдаж эхлэх мөчийг "Дэлхий маань гайхалтай цэнхэр өнгөтэй харагдаж байна. Маш үзэсгэлэнтэй юм" гэж дүрслэн хэлжээ. Хөлөг Номхон далайд буусны дараа USS John P Murtha онгоцны аврах багийнхан Orion хаалганд бэхэлсэн хийлдэг тавцан руу завиар дөхөж очоод нисгэгчдийг хүлээж авахад бэлэн байв. Нисгэгчдийн эрүүл мэндийг тэнгисийн цэргийнхэн шалгаж, дараа нь нисдэг тэргээр хөлөг онгоц руу зөөвөрлөсөн байна.
Уг даалгавраар НАСА хүмүүсийг дэлхий болон сарны хоорондох орон зайд аюулгүй зорчуулж чадна гэдгээ дахин баталлаа. Одоо олж авсан мэдлэг дээрээ үндэслэн Артемис хөтөлбөрийг тэд цаашид үргэлжлүүлэх юм. Хамгийн сүүлд хүн төрөлхтөн Аполлон 17-гоор саран дээр хүн бууснаас хойш 58 жилийн дараа буюу 2028 онд “Артемис 4” даалгавраар дахин хүн буулгахаар НАСА төлөвлөж байна.
“Артемис 2” даалгаврыг дэлхийгээс үзсэн бидний хувьд өнгөрсөн есөн хоног мартагдашгүй дурсамж болон үлдлээ. Энэ хугацаанд дэлхий нийтээрээ нэгдэн сарны гадаргуу болон эх дэлхий маань алсаас харагдах гайхалтай дүрс бичлэг, өндөр нягтаршилтай зургуудыг харлаа. Мөн сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргадаггүй сансрын нисгэгчид харж буй зүйлээ чин сэтгэлээсээ дүрслэн хэлэхийг сонссон нь ховорхон тохиох дэлхий дахиныг нэгтгэсэн мөч байв.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийгээ хайрлая.Бид хэл заншил өар ч нэг төрлийн хүн шүү дээ.Дайн дажинд үрэгдсэн хүмүүст их харамсаж байна.Өвчин хүрч үхэх гэж байхдаа ч аиьпралд хоргоддог шүү дээ...Гэтэл хэн нэгэн шууд амьдралыг нь буу сум бөмбагөөр дужсгачихаар чинь ямар эмэшнэлтэй вээ
Өмнө нь техник технологи хөгжөөгүй үед саран дээр ямарч асуудалгүй сэп хийтэл буучихаад буцаад ирсэн нь үнэн л юм бол саяын нислэгээрээ буугаад ирэхгүй ирсэн нь сонин. Тэгэхээр тэр үед Холливудын зураг авалтаар хуурсан гэдэг нь үнэнд дөхөөд бна даа
Одооо жинхэнээсээ саран дээр хүн буулгаад буцаагаад аваад ирвэл ч гоё байнаа.Сансрын хөлөг 53 жилийн өмнөхөөс хамаагүй сайжирсан байлгүй дээ.Зөгнөл биелдэг гэдэг дээ 53 жилийн өмнө холливудад саран дээр хүн бууж байгаа зөгнөлт кино хийж байсан бол одоо жинхэнээсээ хүн буулгах байхаа....
Дараагийн ээлжинд саранд хүн буулгахдаа нэг Орос авгайг гэрчээр авч явахгүй бол дахиад гүжирдүүлж мэднэ дээ. Аягүй бол A.i.-аар хийсэн видео контент байна гэх байх шүү цаад улаантнууд чинь.
Чам шиг мэдлэггүй хүмүүст итгүүлэх үнэхээр амархан шүү дээ.Сарны тухай мэдлэгээр толгойгоо цэнэглэчихвэл хуурамч гэдгийг нь амархаан ойлгочихноо.
"Сараа хамгаалъя" Элбэгдорж сарыг устгах гэж бна
Аягүй бол хятадууд түрүүлж саран дээр хүн буулгана шүү.Хятадын робот саран дээр газардаад сарны дээжийг аваад ирсэн шүү дээ.Оросынх саран дээр буухдаа хар хурдаараа мөргөж сүйрсэн.Хамгийн гол асуудал нь саран дээр зөөлөн газардах.Ийм чадвартай хөлөг одоохондоо бүтээгдээгүй л байна.