НийгмийнНийгэм мэдээ

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв ашиглалтад оров

“Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв”-ийг өчигдөр нээв. Тус төв ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа галт тэрэгний төвлөрсөн хяналтын систем, хөдөлгөөнийг бодит цагийн горимоор хянах туршилтын систем, аюулгүй байдлын нэгдсэн хяналтын шийдлүүдийг нэвтрүүлж байна. Ингэснээр Сайншанд, Сүхбаатар, Улаанбаатар-2 зэрэг стратегийн чухал өртөөнүүдэд RFID болон CCTV технологид суурилсан хяналтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.

Төслийн захиалагчаар ЗТЯ, хэрэгжүүлэгчээр Төмөр замын газар ажилласан бөгөөд санхүүжилтийг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хариуцжээ. Барилгын зураг төслийг “Эм Эс Эл “ХХК, захиалагчийн хяналтыг “КАН” ХХК, барилга угсралтын ажлыг “Мандалт констракшн” ХХК болон 100 гаруй инженер, техникийн ажилтнууд хийж гүйцэтгэсэн байна.

Талууд 2021 онд төслийн хэлэлцээрийн протоколыг анх байгуулсан бөгөөд зураг төслийг 2022-2023 онд боловсруулж, барилга угсралтын ажлыг 2024 оны гуравдугаар сард эхлүүлэн энэ оны гуравдугаар сарын 20-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ухнаагийн
Ухнаагийн

100 ямаанд 60 ухна. Арван авгайд зуун хар юм.

Холбоотой мэдээ

Back to top button