НИЙГЭМ

ШШГЕГ: Албадан дуудлага худалдаа зохион байгууллаа

            Шүүхийн шийдвэрийг үндэслэн төлбөр төлөгчийн өмчлөл, эзэмшлийн болон  зээлийн үүрэгт барьцаалсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу худалдан борлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

            Уг ажлын хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албадан дуудлага худалдаа зохион байгуулж Сүхбаатар дүүрэгт байрлах 130.6 м.кв талбайтай үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 672.4 сая төгрөгөөр үнэлэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны өсгөн дуудах доод үнийг 336.2 сая төгрөгөөр тогтоогдсоноос дуудлага худалдааны ялагчаас доод үнийг 164.0 сая төгрөгөөр өсгөн дуудаж, 500.2 сая төгрөгийн үнийн саналаар худалдан борлуулжээ.

            Мөн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах  147.5 м.кв талбайтай 5 өрөө орон сууц 266.6 сая төгрөгөөр үнэлэгдэж, хоёр дахь албадан дуудлага худалдааны өсгөн дуудах доод үнэ 133.3 сая төгрөгөөр тогтоогдсоноос ялагч доод үнийг 67.2 сая төгрөгөөр өсгөж, 200.5 сая төгрөгийн үнийн саналаар хөрөнгийг худалдан авах эрх нь үүсчээ. Энэ удаагийн албадан дуудлага худалдааны доод үнэ 67.0-164.0 сая төгрөгөөр өссөн байна.

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад худалдан борлуулагдах үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өдөр тутмын сонинд нийтүүлдэг. Уг дуудлага худалдаанд иргэн, хуулийн этгээд нээлттэй оролцох боломжтой байдаг бөгөөд албадан дуудлага худалдааг сар бүр зарлаж, дунджаар 1-10 хүртэлх үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж орлогыг төлбөрт тооцдог аж.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button