Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ОУ нэмэлт бүтээгдэхүүн гэж үздэг бэлдмэлийг Э.Батшугарын эмийн компани хавдар устгана хэмээн 14 жил борлуулжээ

"Би 17 компани эзэмшдэг. Аль нь ч тендерт оролцож байгаагүй, хуулиараа хориглосон учир цаашид ч оролцохгүй. Ер нь хууль бус зүйл нэг ч хийж байгаагүй, цаашид ч хийхгүй" энэ бол Эрүүл мэндийн сайдаар томилогдоод яг арав хонож байгаа Э.Батшугарын байр суурь.

Гэхдээ түүний ХОМ-т 15 компани эзэмшдэг хэмээн бүртгэгдсэн, түүний дотор Н.Энхбаяраас өвлөж авсан 21 жилийн түүхтэй "Монфарм трейд" гэх эм, эмнэлгийн хэрэгсэл импортолдог компани байгаа нь сэдэв болоод буй. Тус компанийг судалж үзье.


|2005.12.15|-нд үүсгэн байгуулагдсан. Эм,эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, гадаад худалдаа, эм,эмнэлгийн хэрэгсэл импортлох гэсэн гурван үйл ажиллагааны чиглэлтэй. Эцсийн өмчлөгч нь Э.Батшугар болон Д.Цэнгэл.

-Э.Батшугарын эзэмшдэг "Монфарм трейд" ХХК хавдарт хэрэглэнэ гэж сурталчилдаг ч шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй, олон улсад эм биш, нэмэлт бүтээгдэхүүн гэж үздэг "Vidatox 30ch" гэх бэлдмэлийг 14 жил монголд нийлүүлжээ-

Н.Энбаярын "нялх сэнгүм" улстөрд орж ирээд таван жил болж байна. Хоёр Засгийн газар дамнан сайдаар ажиллаж буй Э.Батшугарын Солонгост суралцаж байхдаа танилцсан гэх найз Д.Цэнгэлтэйгээ үүсгэн байгуулсан "Монфарм трейд" ХХК" нь төрийн худалдан авах ажиллагааны тендерт оролцож байгаагүй нь үнэн. Гэвч үйл ажиллагаа эрхэлсэн 21 жилийнхээ 14-т нь хавдар дарангуйлдаггүй, олон улсад хавдрын эм бус, нэмэлт бүтээгдэхүүн гэж үздэг "Vidatox 30ch" гэх бэлдмэлийг монголд нийлүүлжээ. Ингэхдээ өөрсдийн эмийн сангуудаар "хавдрын аль ч шатны үед хэрэглэж, хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг сэргээх үйлчилгээнтэй. 15 жил судалгаа хийсний эцэст гаргасан бөгөөд судалгаанд явагдсан 10 мянга гаруй хорт хавдартай өвчтөнд туршсан. Туршилтын явцад дээрх хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоож, зарим хүмүүсийн амьдрах хугацааг уртасгасан" гэж худалдан борлуулж иржээ.

Vidatox 30CH нь Куба-д үйлдвэрлэгддэг, хилэнцийн хорноос гарган авсан гомеопатик бүтээгдэхүүн бөгөөд олон улсад ихэвчлэн эм биш, нэмэлт бүтээгдэхүүн гэж үзэгддэг. АНУ-ын FDA болон Европын орнууд үүнийг хавдрын батлагдсан эмчилгээ гэж хүлээн зөвшөөрдөггүй. Шинжлэх ухааны судалгаанууд, тэр дундаа Nature Scientific Reports-д нийтлэгдсэн ажлууд Vidatox нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлдаггүй, зарим тохиолдолд эсрэг нөлөө үзүүлж болзошгүйг харуулсан байна. Гэтэл тус бэлдмэлийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлж амжжээ.

-"Монфарм трейд"-ийн дөрвөн эмийн сангийнх нь хоёр нь хөнгөлөлттэй үнээр эм олгох гэрээний үүргээ хангалтгүй үнэлүүлснээр ЭМДС-тай гэрээ нь дуусгавар болжээ-

Э.Батшугарын эмийн бизнес эм импортоор зогсохгүй. "Монфарм трейд" ХХК-ийн харьяа дөрвөн эмийн сан Нийслэлд үйл ажиллагаагаа эрхэлж байна. Хүннү молл, УИД, Саруул зах, Наадам центр-т салбартай.

Үүнээс хоёр нь эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах 2025 оны гэрээний хэрэгжилтийг хангалтгүй үнэлүүлж, Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагын хариуг үндэслэж гэрээ дуусгавар болж буй 128 эмийн сангийн жагсаалтад багтсан байна. Тухайлбал,

  • Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, УИД 1 давхарт байршилтай Айланд эмийн сан
  • Наадамчдын гудамж 501-р байр Хүннү молл 1 давхарт байршилтай монфарм эмийн сан

Харин нөгөө хоёр салбар нь ЭМДС-тай гэрээгүйгээр үйл ажиллагаагаа эрхэлдэг байжээ.

-Э.Батшугар уул уурхай, ББСБ, эмийн импорт, хэвлэл мэдээллийн бизнес бүхий 15 компани эзэмшиж байна. -

Э.Батшугар 2015 онд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Энэ үедээ ямар ч компанид хувьцаа эзэмшдэггүй гэж хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ дурдсан байдаг. Харин УИХ-ын гишүүнээр 2021 оны нөхөн сонгуульд орж ирэхдээ ааваасаа 16 компани өвлөж орж ирсэн. Өдгөө 15 нь түүний эзэмшилд байна.

Хамгийн сүүлд буюу 2024 онд мэдүүлсэн ХОМ-ийг нь харвал

  • Өөрийн орлого: 1.7 тэрбум
  • Гэр бүлийн орлого: 275 сая
  • Орон сууц: 1.2 тэрбумын нийтийн орон сууц, зуслангийн байшин
  • Тээврийн хэрэгсэл: 240 саяын машин, мотоцикл
  • Хадгаламж: 344 сая
  • Зээл: 1.4 тэрбум
  • Хувьцаа эзэмшил: Милленниум групп, Милленниум капитал интернэйшнл, Милленниум энтертайнмент, Момиэд, Милленниум финанс, Содмаргад, ЗГМС, Засгийн мэдээ, Эм си эн майнинг, Рескон, Медиахолдинг, Ремиф техноложис, Монсамил, Монфарм трейд, И эл Лимитэд

Эзэмшдэг компаниудыг нь задлан харвал,

  • Монфарм трейд - Эмийн импорт
  • Монсамил- Гадаад худалдаа
  • И Эс Эм Ти лимитэд - Худалдаа, зөвөлгө өгөх, судалгаа хийх
  • Милленниум финанс ББСБ - Зээлийн үйл ажиллагаа
  • Миллениум энтертайнмент- Гадаад худалдаа
  • МОМИЭД- Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа
  • Содмаргад - Ашигт малтмалын хайгуул
  • Эс Си Эн майнинг - Бизнесийн зөвлөгөө өгөх
  • ЗГМС- Хэвлэлийн үйлдвэрлэл
  • Медиахолдинг - Улаанбаатар хотод телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх, гадаад худалдаа
  • Милленниум групп - үл хөдлөх түрээсийн үйлчилгээ, бизнесийн зөвлөгөө өгөх
  • Милленниум капитал интернэшнл- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, бизнесийн зөвлөгөө өгөх
  • Ремиф техноложис - Худалдааны зуучлал
  • РЕСКОН- Барилгын засал чимэглэл гэх үйл ажиллагааны чиглэлтэй.

Эндээс "Монфарм трейд"ХХК-ийг хамтран эзэмшдэг Д.Цэнгэлтэй: Монфарм трейд, Монсамил, Милленниум финанс ББСБ, Содмаргад, Эс Си Эн майнинг-аараа холбоотой.

Мөн Р.Цолмон Миллениум энтертайнмент, МОМИЭД, ЗГМС, Милленниум групп, Милленниум капитал интернэшнл, Ремиф техноложис, РЕСКОН компаниудыг нь удирддаг байна.

Ташрамд дурдахад Э.Батшугарын эзэмшдэг Содмаргад ХХК Ховд аймгийн Дуут сумын Шивэр багийн нутагт XV-014066 дугаартай, 11575.72 га талбайтай Дуут хэмээх хайгуулын тусгай зөвшөөрлийг 2008 оноос хойш эзэмшиж ирсэн билээ. Нэг үгээр бол Н.Энхбаярын улс төрд нөлөө бүхий байх үед олгогдсон тусгай зөвшөөрөл гэсэн үг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбаяр eр нь эрүүл мэндийн яаманд дуртай л даа. Тэр жил МАХН нэг сайдын суудал авах болоход бас л мэргэжлийн бус Шийлэгдамбыг сайд болгоод намдаа мөнгө олж ир гэсээр байгаад 500 саяын хахууль авахуулж байж баригдаад тэр хүний амь амьдралыг байхгүй болгосон доо

Зочин
Зочин

Хавдрын эм гэж худал сурталчилсан бол хариуцлага хүлээх ёстой

Зочин
Зочин

Өвчтэй хүмүүсийг хуурна гэдэг хамгийн муу зүйл

Зочин
Зочин

Өө хөөрхий ийм хүн байсан юмуу. Их зөв залуу хүн сайд боллоо гэж баярлаж байсан юмсан. Ёстой дургүй хүрчихлээ байна.

Цэнгэлийн хамаатан бн
Цэнгэлийн хамаатан бн

бөөн шуналын тулам, эрх ашгийн зөрчилтйэ ЭМСайд
үнэтэй эм зардаг Мон фарм % тэр Цэнгэл гэж хамтран эзэмшигч нт авнай хүүхдээ хаяад явчихсан олиггүй эр бий
ээжийнх нь хамаатан
та нар одоо боль шуналаа татаач, төрөөр тоглож дууслаа

ЗочинЗочин
ЗочинЗочин

Видатоксыг хавдрын эхний шатны эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд маш сайн ур дун огч бн гээд хумуус захиж сурч хэрэглээд бсн. Сонсохнээ олон хунд унэхээр тусалсан бнлэ. Хумууст тусалсан нь илуу чухал биздэ.

Зочин
Зочин

Хэрвээ үнэн бол маш ноцтой асуудал байна шүү

Зочин
Зочин

humuusiin eruul mend deer ingej togloj bolohgui

Зочин
Зочин

ene bol zugeer l ashgiin tuluu hiisen yum bish uu

Зочин
Зочин

hervee unen bol mash ih huni amidrald noloolson bh daa

Зочин
Зочин

Ийм зүйл дээр төр хяналтаа сайн тавих хэрэгтэй

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Энэ байдлаа дарах гэж сайд болсон юм биш үү. Эх Цолмон нь айхтар хүүхэн шүү. Энхбаярыг зодож байгаад л хүний хүүхдийг өсгүүлчихэж байгаа юм даа

Зочин
Зочин

em bish gej uzdeg yum bol yah gej iim yum zarj bgan

Зочин
Зочин

Хуурамч найдвар өгсөн бол үнэхээр буруу

Зочин
Зочин

ene asuudliig sain shalgah heregtei shuu

Зочин
Зочин

mongold hyanaltiin system denduu sul yum bish uu

Зочин
Зочин

hudlaa surtalchilgaa bol mash tom asuudal shuu

Зочин
Зочин

ene bol eruul mendiin salbariin ner hunded noloolno

Зочин
Зочин

ene met zuil deer irged bas anhaarah heregtei

Зочин
Зочин

Экс эхнэр Дариймаагийнх нь эцэг "Гутал" ХК-ыг хувьчилж авсан Төмөр гэгч бас нэг луйварчин байдаг гэсэн. Батшугарын эцэг "авилгын загалмайлсан эцэг " гэгддэг Н.Энхбаярын үед авилга өгч улсын том үйлдвэрийг шомбодсон байж таарна.

Зочин
Зочин

Ийм л хүнэнцэр эм саад болсон бнашд ашиг сонирхолтой нь дэмжээд учрал Хүрэлсүх хоёр энэ нохойг сайд болгосон бнашүү

Зочин 7
Зочин 7

Юу ч хийдэггүй хогийн компаниуд л байна шүү дээ. Хүнийг доош хийнэ гэдэг сэтгүүлч нарт хобо болсон байна. Гайгүй хүний шүүмжилсээр байгаад улс төрөөс мохоодог, ийм байдал удаан үргэлжилбэл гудамжнаас Нара гэгчтэй адил боловсролгүйь яахаас буцахгүй хэл эм нь дийлдэхгүй, мэдрэлийн өвчтэй, шунал муу санаа нь дэндсэн амьтад орж ирэх байх шүү. Гэхдээ өмөөрч байгаа юм биш ээ. Уг нь их зөв хүн харагддаг. Энэнд Батшугар өөр хариу бичих нь зөв.

Зочин
Зочин

Хөнжил Барри гээд австрали хүн монголд яаж туслаж байгаа гоё мэдээний дараа Монголын улс төрчид ю, эрх мэдэл мөнгө төгрөгтэй хүмүүс монголчуудаа яаж хулхидаж хуурч мэхлэж дээрэмдэж байдгийг уншихаар ямар муухай байнаа.

Зочин
Зочин

Arai denduu ymaa

Иргэн
Иргэн

Тамын тогооныхон сэтгүүлчид захиалга өгөөд энэ сайд залууг харлуулах ажилдаа ханцуй шамлаад орлоо доо. Түрүүнд нь таг чиг байснаа өнөөдөр л гэнэт сэдэв олжээ.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Энхбаяр
Энхбаяр

Хулгайчдын намын луйварчин мөн болой!!

Irgen
Irgen

Ingeed l Zec ni tsuhuigaad ehleh ymdaa
Ideegui uugaagui hun toriin ordond alba hashdag humuus dotor barag baihgui gehed hilsdehgui bhaa

Зочин
Зочин

Бүгд худал байхаа.

Зочин
Зочин

Grok-s asuulaa.
Энэ мэдээлэл батлагдаагүй, ихэнхдээ худал эсвэл төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Vidatox 30CH бол Кубын Labiofam компаниас үйлдвэрлэдэг гомеопатик бэлдмэл бөгөөд Rhopalurus junceus (цэнхэр хилэнцэт хорхойн) хорыг маш их шингэлсэн (30CH = 10^60 дахин шингэлэлт) хэлбэрээр агуулдаг. Гомеопатийн зарчмаар ийм өндөр шингэлэлтэд идэвхтэй бодис бараг үлддэггүй (зөвхөн ус, спирт үлдэнэ).

mcgill.ca

Таны дурдсан мэдээллийн гол зүйлсийг шалгахад:"Хавдрын аль ч шатанд хэрэглэж, хавдрын эсийн тархалтыг зогсоох, дархлааг сэргээх" — Энэ бол батлагдаагүй маркетингийн нэхэмжлэл. Ямар ч найдвартай клиникийн туршилт (peer-reviewed, randomized controlled trial) байхгүй. Memorial Sloan Kettering Cancer Center, McGill University, болон бусад эх сурвалжууд анекдот (өвчтөний яриа), гэрчлэл дээр үндэслэсэн гэж үздэг. Ямар ч томоохон эрх бүхий байгууллага (FDA, EMA, WHO) баталгаажуулаагүй, хорт хавдар эмчилд стандарт эмчилгээ биш.

mskcc.org

"15 жил судалгаа хийсний эцэст, 10 мянга гаруй өвчтөнд туршсан" — Labiofam компани өөрөө ийм тоо хэлдэг ч ямар ч хяналттай, нийтлэгдсэн судалгаа байхгүй. Peer-reviewed сэтгүүлд (Nature, PubMed гэх мэт) энэ тухай баталгаатай өгөгдөл алга. Зөвхөн компанийн вэбсайт, гэрчлэл, ярилцлага дээр тулгуурласан мэдээлэл. Энэ нь шинжлэх ухааны нотолгоо биш.

nature.com

"Хавдрын эсийн өсөлтийг зогсоож, зарим хүний амьдрах хугацааг уртасгасан" — Үүний эсрэг нотолгоо бий. 2017 онд Nature Scientific Reports сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар Vidatox 30CH нь элэгний хорт хавдар (HCC)-ын эсийн өсөлт, тархалтыг нэмэгдүүлсэн (in vitro болон хархны туршилтаар). Хавдар илүү хурдан өссөн (p=0.01). Sorafenib (стандарт эм)-тэй хамт хэрэглэхэд ч ямар ч эерэг нөлөөгүй. Судлаачид "Хэрэглэхдээ болгоомжтой бай" гэж анхааруулсан.

pubmed.ncbi.nlm.nih.gov

Бусад чухал баримтууд:Vidatox бол гомеопати тул шинжлэх ухааны үндэслэлгүй (хими, физиктэй зөрчилтэй). Кубын засгийн газар ч анхны Escozul (шингэрүүлээгүй хувилбар)-ыг 2009 онд хангалтгүй мэдээлэлтэй гэж зөвшөөрөөгүй.
Зарим өвчтөн өвчин намдаах, чанарыг сайжруулах тухай ярьдаг ч энэ нь placebo эффект эсвэл нэгэн зэрэг хийгдэж буй стандарт эмчилгээний нөлөө байж болно. Ямар ч туршилт үүнийг батлаагүй.
Вьетнам, Канад, Европын эмч нар батлагдаагүй, хорт хавдар эмчилд үр дүнгүй гэж анхааруулсан. Зарим тохиолдолд хорт хавдар илүү хурдан дэлгэрэх эрсдэлтэй.
Бүтээгдэхүүн нь Кубад маш хямд (иргэдэд), гадаадынханд үнэтэй зарагддаг. Олон улсад залилангийн шинжтэй сурталчилгаа ихтэй.

How I recovered my investment
How I recovered my investment

Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.

Тэнэг
Тэнэг

Огцруулах бүрэн үндэслэл мөн. Японд бол сайн дураараа огцорч ард түмнээс уучлал гуйдаг. Үхэр монголчууд бол сонгууль бүрээр өөд нь залж магтан дуулдаг.

How I recovered my investment
How I recovered my investment

Санхүүгийн луйвар нь зөвхөн таны мөнгийг булааж авдаггүй - энэ нь таны амьдралыг бий болгох итгэлцлийн суурийг ганхуулдаг. Хадгаламжаа даатгасан компани маань сайн санаатай ажиллаагүйг мэдээд би айдас, бухимдлын холимог мэдэрсэн. Trustwave Hackers Tech at (Trustwavehackerstech2 AT gmail c0m) үүнийг шууд ойлгосон. Тэдний баг миний нотлох баримтыг гайхалтай нямбай хянаж, миний анзаараагүй чухал баримт бичгүүдийг тодорхойлж, тус компани үйлдлээ хэрхэн нуун дарагдуулсан талаар тодорхой дүр зургийг нэгтгэсэн. Тэд харилцаа холбоог гартаа авсан тул би бултах эсвэл айлган сүрдүүлэх хариу үйлдэл үзүүлэх шаардлагагүй болсон. Тэдний стратеги нь нарийн, тайван, туршлагад суурилсан байв. Тэдний олж авсан нөхөн төлбөр нь миний санхүүг тогтворжуулахад тусалсан ч шударга ёсны мэдрэмж бас чухал байсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл шударга бус санхүүгийн алдагдалд орсон бол энэ фирм танд мөрдөн байцаалт явуулж, сонголтоо ойлгож, хүртэх ёстой нөхөн төлбөрөө авахад туслах болно.

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал үүнийг ганцаараа даван туулах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Зочин
Зочин

Тэр бүтээгдэхүүнийг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэж авсан нь үнэн бол бүртгэсэн даргө мэргэжилтнүүдийг ахжлаас халах ч багадана. Иймэрхүү хуурамч үйл ажиллагааг дэмжиж хорлон сүйтгэх ажиллагааны хамсаатныг хатуу шийтгэж олон түмэнд овг нэртэй нь зарлаж улайлгах хэрэгтэй. Энэ бол хүний хувийн орон зай; хувийн мэдээлэлд халдаж байгаа хэрэг биш. Ийм увайгүй хорон үйлдлийг бусад хүн дахин үйлдүүлэхгүй байх ил тод арга. Өьчтэй зовлолнтой ард түмнээ мэдлэг дутууг ашиглаж тохуурхаж байгааг таслан зогсоохыг сануулж бна шүү

Бат
Бат

Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар

Холбоотой мэдээ

Back to top button