НийгмийнНийгэм мэдээУЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэж байна

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагаас хуралддаг. Өнөөдөр АН-ын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийн талаар хэлэлцэж байгаа юм. Тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх санал хураалт энэ пүрэв гарагт болно.
Иймд сөрөг хүчин бүлэг дээрээ саналаа нэгтгэх эсэх, ямар шийдвэр гаргах нь олны анхаарлыг татаж байна. Одоогоор Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин.Б.Жаргал нарын нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг парламентын дархлаанд халдсан агуулгатай, олонхын эрх мэдлийг бэхжүүлж, цөөнхийг байхгүй болгох эрсдэлтэй, ёс зүйг хуульчилж болохгүй" зэрэг шүүмж дэвшүүлээд буй.
Тэгвэл АН бүлгийн хурлаас гарсан шийдвэрээ хэвлэлийн хурал хийж, олон нийтэд таницлуулах аж.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dampuursan nam, danh man jenko huviin kompani