Гадаад мэдээДЭЛХИЙ

Перу улс арван жилд есөн удаа ерөнхийлөгчөө солилоо

Ням гарагт /2026.04.12/ перучүүд ерөнхийлөгч болон парламентын сонгууль өгсөн байна. Санал хураалт орон нутгийн цагаар 07:00 минутад эхэлж, 17:00-д дуусжээ. Энэ нь сүүлийн арван жилд явагдаж буй ес дэх ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд комедиан, хэвлэлийн салбарын магнат, улс төрд нөлөөтэй гэр бүлийн залгамжлагч гэх мэт 35 хүн өрсөлдсөн байна.

“Ispos Peru” фирм сонгууль өгсөн хүмүүс дунд явуулсан санал асуулгаас харвал барууны үзэлтэй нэр дэвшигч Кэйко Фүжимори 16.6 хувийн саналаар бусдыгаа тэргүүлж байгаа аж. Түүнийг Роберто Санчез 12.1 хувийн саналтай удаалж байна. Хэрэв нэр дэвшигчдийн аль нэг нь нийт саналын 50 хувийг авч чадахгүй бол хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч зургаадугаар сарын 7-нд болох дахин сонгуулиар өрсөлдөнө.

2018 оноос хойш Перу ерөнхийлөгчөө найман удаа өөрчилсөн. Энэ хугацаанд ерөнхийлөгч нар авлигын хэрэгт холбогдож, татагдан буусан хэд хэдэн тохиолдол гарсан юм. Үүний улмаас перучүүдын төрд итгэх итгэл их хэмжээгээр буурсан байна.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хүннү
хүннү

Энэ чинь Монсын Эрдэнэчимэг биш биз. Сүүлийн гадаадаар яваад байгаа дуулдсан.

Холбоотой мэдээ

Back to top button