Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны дайныг шүүмжилсэн Пап Леог Трамп сул дорой гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ромын пап лам Лео руу дайралт хийж, сөргөлдөж буй нь шүүмжлэл дагуулж байна. Тэгвэл Трамп ням гарагийн орой сошиал платформ дээр нийтлэл оруулахдаа пап Лео руу ширүүн дайралт хийжээ. Трамп Ираны дайн, гэмт хэрэг, Ковид-19 зэрэг олон асуудлаар Пап Леог шүүмжилсэн байна.

Тодруулбал Трамп “Truth Social” платформ дээр урт нийтлэл оруулахдаа пап Леог гадаад бодлогын талаар буруу үзэл бодолтой байна гэжээ. Мөн Трамп түүнийг гэмт хэрэг болон цөмийн зэвсгийн асуудалд сул дорой хандаж байна гэж шүүмжилсэн байна. Өнгөрсөн жил Лео анхны Америк гаралтай пап лам болсон. Лео пап ламаар сонгогдсон явдал өөрөөс нь хамааралтай гэж Трамп мөн хэлжээ

Тэр "АНУ-ын ерөнхийлөгчийг шүүмжилдэг пап ламтай байхыг би хүсэхгүй байна. Би сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, хийх ёстой зүйлээ л хийж байна. Гэмт хэргийн тоо түүхэн бага түвшинд хүрч, хамгийн шилдэг хөрөнгийн зах зээлийг байгууллаа” гэсэн байна.

Трамп цааш нь "Тэр пап лам болох жагсаалтын хаана ч байгаагүй. Ватикан түүнийг зөвхөн Америк хүн учраас л пап ламаар сонгосон шүү дээ. Намайг ерөнхийлөгч байх үед Америк хүн пап ламаар томилбол бидэнтэй харилцахад дөхөм байна гэж Ватикан бодсон. Хэрвээ би Цагаан ордонд байгаагүй бол Лео пап лам болохгүй байсан" гэжээ.

Дараа нь тэр Леогийн гэр бүлийг энэ маргаандаа оролцуулсан байна. Леогийн ах Луис Превост MAGA хөдөлгөөнийг бүрэн дэмждэг тул илүү таалагддаг гэж Трамп бичжээ. Тэр өнгөрсөн жил ч бас Превостыг “MAGA”-гийн томоохон шүтэн бишрэгч гэж сайшааж байсан юм.

Нийтлэлийнхээ төгсгөлд Трамп пап Леог аливаа зүйлд эрүүл ухаанаар хандаж, хэт зүүний үзэлтэй хүмүүст үйлчлэхээ болихыг шаарджээ. Ийм ширүүн дайрсан пост оруулсан нь пап Лео хоёр долоо хоногийн өмнө Ираны дайныг хүчтэй шүүмжилсэнтэй холбоотой.

Тодруулбал Трамп дөрөвдүгээр сарын 7-нд Ираныг сүрдүүлэхдээ бүхэл бүтэн иргэншлийг устгана гэсэн юм. Пап Лео түүний сүрдүүлгийг "Үнэхээр хүлээн зөвшөөрч боломгүй зүйл" гэж шүүмжилсэн билээ. Тэгж хэлснээсээ гурван өдрийн дараа Лео "Ертөнцийн эзэн дайн мөргөлдөөнийг огт ивээдэггүй" хэмээн Ираны дайныг эсэргүүцжээ.

Трамп "Truth Social" дээр пост оруулсныхаа дараа сэтгүүлчидтэй уулзахдаа Леог шүүмжилсэн үзэл бодлоо зөвтгөсөн байна. Тэр "Иран цөмийн зэвсэгтэй байж болно гэж хэлдэг пап лам надад таалагдахгүй. Би пап лам Леод нэг их дуртай биш. Тэр маш либерал үзэлтэй, бас гэмт хэргийг таслан зогсооход итгэдэггүй хүн" гэжээ.

Вашингтон, Ватикан хоёрын харилцаа дордож буйг харуулсан өөр нэгэн агуулга олны анхаарлыг татаж байна. Тодруулбал нэгдүгээр сард АНУ-ын албан тушаалтан Ватиканы төлөөлөгчтэй уулзахдаа Пентагон хүч ашиглан Ватиканыг албадах боломжтой хэмээн сүрдүүлсэн гэх мэдээ сошиал орчинд явах болжээ. Үүнийг Ватикан мөн Пентагон үгүйсгээд байгаа юм.

Эх сурвалж: Media Ite

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Пап лам бол энх тайвныг ярьдаг хүн шүү дээ

Зочин
Зочин

Энх тайвны байр суурь баримталсан нь зөв

Зочин
Зочин

Хүн болгон руу дайрдаг нохой шиг шүүмжилсэн бүр лүү үсчээд байдаг Трамп өөрийн дотоодын хар тамхиа дийлэхгүй байж ялалт байгуулж гараад их юм хийж бн гэчжээ. Кенсингтоны гудамжны мансуурсан зомбинуудыг харахад ойлгомжтой. Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа хар тамхины 60аад хувийг Америкт хэрэглэгддэг

Зочин
Зочин

Улс төр шашин хоёр ингэж зөрчилдөх нь хэцүү шүү

Зочин
Зочин

Trump bas l hatuu ug helj bn daa

Зочин
Зочин

Ene bol bur hetsuu harilцаa bolчихлоо

Зочин
Зочин

Дайн шүүмжилсэн хүнийг ингэж дайрах нь буруу

Зочин
Зочин

Шашны тэргүүнийг ингэж дайрах нь зохимжгүй

Зочин
Зочин

Delhii deer uls tur uneheer haluun bn

Зочин
Зочин

Дайн хэзээ ч зөв шийдэл биш

Зочин
Зочин

Ийм үг хэллэг нөхцөл байдлыг улам хурцатгана

Зочин
Зочин

Ийм үг хэллэг нөхцөл байдлыг улам хурцатгана

Зочин
Зочин

Энэ бол зүгээр нэг маргаан биш том асуудал

Зочин
Зочин

Дэлхийн том хүмүүс ингэж маргалдах нь харамсалтай

Зочин
Зочин

Ene bol geopolitikiin neg heseg bh

Холбоотой мэдээ

Back to top button