Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Wall Street Journal-аас $10 тэрбум нэхэмжилснийг шүүгч хэрэгсэхгүй болгожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Wall Street Journal сонинг нэр хүндэд нь халдсан гэж буруутгаж 10 тэрбум ам.доллар нэхэмжлэн шүүхэд зарга мэдүүлж байсан. Тэгвэл АНУ-ын дүүргийн шүүгч Даррин Гэйлес тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Wall Street Journal сонин албаар худал мэдээлэл нийтэлсэн гэдгийг нотолж чадаагүй тул шүүгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй гэж үзсэн байна.

Барак Обамагийн томилгоогоор шүүгч болсон Гэйлес Трампт нэхэмжлэлээ өөрчилж, дөрөвдүгээр сарын 27-ны дотор дахин мэдүүлэх боломж олгожээ. Трампын эрх зүйн багийн гишүүн мэдэгдэл хийхдээ нэхэмжлэлийг дахин мэдүүлнэ гэсэн байна. Тус төлөөлөгч “Ерөнхийлөгч Трамп шүүгч Гэйлесийн шийдвэр, удирдамжийн дагуу Wall Street Journal болон бусад шүүгдэгчийн эсрэг нэхэмжлэлээ мэдүүлэх болно. Ерөнхийлөгч Америкийн ард түмнийг төөрөгдүүлэхийн тулд хуурамч мэдээ гаргадаг хүмүүст хариуцлага хүлээлгэнэ” гэжээ.

Эх сурвалж: Euro News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button