Гадаад мэдээДЭЛХИЙ

Унгарын сонгуульд Орбан ялагдсанд Москва харамсаж байна

Унгарт өнгөрсөн ням гарагт /2026.04.12/ болсон сонгуулиар барууны үзэлтэй, Ерөнхий сайд Виктор Орбан ялагдаж, сөрөг хүчний удирдагч Петер Мажар тус улсын удирдах болсон юм.

Кремль сонгуулийн үр дүнг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн боловч Оросын зарим албан тушаалтнууд болон Кремлийг дэмжигчид энэ үйл явдал ОХУ-ын хувьд цохилт боллоо гэж дүгнэж байна. Харин зарим албан тушаалтан Орбан ялагдсан нь зөвхөн Европын Холбооны уналт түргэсгэх болно гэжээ.

Орбан засаг барьсан 16 жилийн хугацаандаа Европын удирдагчид дундаас Кремльтэй хамгийн ойр дотно харилцаатай байсан хүн юм. Тэрбээр Унгарын Европын холбоонд хориг тавих эрхийг ашиглан Украинд тусламж үзүүлэх болон ОХУ-ын эсрэг арга хэмжээ авах шийдвэрүүдийг удаа дараа саатуулж байсан билээ. Тодруулбал Европын холбоо Украинд 106 тэрбум ам.долларын тусламж олгох болсон. Үүнийг улс орнууд хамтран зээл авч санхүүжүүлнэ. Хэдийгээр Унгар зээл авах схемд оролцохгүй гэж тохиролцон тус санхүүжилтийг баталсан ч дараа нь хориг тавьсан билээ.

Тэгвэл энэ удаагийн сонгуульд Орбан төвийг сахисан барууны үзэлтэй, Европын Холбоог дэмжигч Мажарm ялагдав. Ажиглагчдын үзэж байгаагаар, энэ нь дэлхий даяарх барууны популист хөдөлгөөнд том цохилт болж байна.

Кремлийн байр суурь

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт /2026.04.13/ мэдэгдэл хийхдээ, Москва сонгуулийн үр дүнг хүндэтгэж байгаа гэжээ. Мөн Москва Будапештийн шинэ засгийн газартай прагматик харилцаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байгаа аж.

Зургийн эх сурвалж: France24

Тодруулбал Песков "Унгарчууд сонголтоо хийлээ. Бид энэ сонголтыг хүндэтгэж байна. Унгарын шинэ удирдлагатай прагматик харилцаагаа үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Шинэ удирдлага ямар алхам хийхийг бид хүлээцтэй харж, үйл явдал хэрхэн өрнөхийг ажиглах болно" гэжээ. Мөн тэр ОХУ Европын бүх орнуудтай, түүний дотор Унгартай сайн харилцаатай байх сонирхолтой байгаа хэмээсэн юм.

Оросын бусад албан тушаалтнуудын шүүмжлэл

Кремль Унгарын сонгуульд ийм аядуу зөөлөн өнгө аясаар хандаж байгаа ч зарим албан тушаалтнууд Европыг шүүмжилжээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев хэлэхдээ, Орбан ялагдсанаар Европын Холбооны нуралт улам хурдасна гэсэн байна. Тэр өөрийн Х хуудас дээрээ "Дөрвөн сарын дараа миний зөв эсэхийг хараарай" гэж бичжээ.

Мөн ОХУ-ын Сенатор Константин Косачев Европын эдийн засгийн асуудлууд улам дордоно гэж таамаглажээ. Тэр "Орбан явж байгаа ч асуудлууд нь үлдэнэ. Үнэндээ асуудлууд нь уулаар доош уруудаж буй цасан бөмбөг шиг томорч байна. Одоо Европын Холбоо маш хүнд нөхцөл рүү орно. Нэгдүгээрт, тэд Украинд зориулж 106 тэрбум ам.доллар олох шаардлагатай. Гэтэл Брюссель болон Европын бусад орнуудад тийм мөнгө байхгүй. Хоёрдугаарт, Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалж түлш, хэрэглээний үнэ өссөөр байх болно" гэсэн юм.

Кремлийг дэмждэг "Комсомольская правда" сонинд Орбан сүүлийн жилүүдэд Европын Холбоог Европын Нэгдсэн Улс болгох гэсэн Брюсселийн бодлогыг ганцаараа шахуу эсэргүүцэж ирсэн гэж бичжээ.

Оросын блоггер ба шинжээчдийн дүгнэлт

Оросын нөлөө бүхий блоггер Орбаны ялагдлыг сөрөг үр нөлөө дагуулна гэж харж байна. Сэтгүүлч Андрей Медведев хэлэхдээ, одоо Украин Европын Холбооноос санхүүжилт авч дор хаяж нэг жил дайн хийх нөөцтэй болно гэжээ. Өөр нэг блоггер Рамзай хэлэхдээ, Унгар удахгүй ОХУ-ын эсрэг хоригийг хаахаа болино, мөн Пакш II цөмийн цахилгаан станцын барилгын гэрээ асуудалд орно гэсэн байна.

Шинжээч Олег Игнатовын үзэж байгаагаар, Унгарын Оростой тогтоосон ойр харилцаа шууд алга болохгүй, гэхдээ зөвхөн ажил хэргийн хүрээнд хязгаарлагдах магадлалтай аж. Цаашид Унгар улс Европын Холбоотой хамтран Оросын хийнээс татгалзах эсэхээс бүх зүйл шалтгаална гэж тэр хэлжээ.

Словак Фицо Орбаны үүргийг гүйцэтгэж чадах уу

Орбаны ялагдал түүний холбоотон болох Словакийн Ерөнхий сайд Роберт Фицот мөн том цохилт боллоо. Фицо Оростой сайн харилцаатай байхыг эрмэлздэг ч Словак улс Европын Холбооны санхүүжилтээс ихээхэн хамааралтай тул Орбаны үүргийг гүйцэтгэхэд хэцүү байх болно гэж дипломатууд үзэж байна. Мөн Словак Унгартай харьцуулахад жижиг учраас улс төрийн нөлөө багатай юм.

Мажарын байр суурь ба эдийн засгийн харилцаа

Зургийн эх сурвалж: The Economist

Ерөнхий сайдаар томилогдох Петер Мадьяр Москватай харилцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэр сонгуулийн өмнө өгсөн ярилцлагадаа "Хэрэв нөхцөл байдал үүсвэл ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзах хэрэгтэй. ОХУ, Унгар хоёрын газар зүйн байрлал өөрчлөгдөхгүй. Манай орны эрчим хүчний импортоос хамааралтай байдал хэсэг хугацаанд хэвээр байх болно. Эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх шаардлагатай ч энэ нь шууд бүтэх зүйл биш юм. Шаардлагатай бол бид хэлэлцээ хийнэ, гэхдээ найз нөхөд болохгүй" хэмээжээ.

Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард ОХУ, Унгар эрчим хүч, дэд бүтэц, худалдаа, соёлын салбарт хамтран ажиллах 12 зүйл бүхий төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Тус баримт бичиг нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, газрын тос, хий, цөмийн түлшний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Мөн Унгарын цахилгаан эрчим хүч, устөрөгчийн төслүүдэд ОХУ  оролцох боломжийг нээж өгсөн байна.

Эх сурвалж: Reuters, The Moscow Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлхийн улс төр нэлээд өөрчлөгдөж эхэлж байна даа

Зочин
Зочин

ene songuuli ih tom noloo uzuuleh baih

Зочин
Зочин

Орбан 16 жил засаг барьсан нь өөрөө том түүх

Зочин
Зочин

Европын холбоонд нөлөөлөх нь гарцаагүй

Зочин
Зочин

eu-d nuluu ni medegdeh baih daa

Зочин
Зочин

Оросын хувьд бол мэдээж таатай биш мэдээ

Зочин
Зочин

orosd bol tom tsohilt bolj bn shig

Зочин
Зочин

ОХУ-тай харилцаа бүр тасрахгүй байх

Зочин
Зочин

oros tai hariltsaa bur tasrahgui baih

Зочин
Зочин

Эрчим хүчний асуудал их чухал шүү

Зочин
Зочин

erchim huchnii hamaaral ih tom asuudal bn

Зочин
Зочин

ukraind tuslamj nemegdeh magadlal undur

Зочин
Зочин

Европ доторх зөрчил өөрчлөгдөх байх даа

Зочин
Зочин

Фицо ганцаараа Орбаны байр суурийг нөхөж чадах уу

Зочин
Зочин

Фицо ганцаараа Орбаны байр суурийг нөхөж чадах уу

Зочин
Зочин

Орбан = Женко!!!

Холбоотой мэдээ

Back to top button