Энтертайнмент
Дэлхийн хамгийн нэр хүндтэй “Хонь хяргалт"-ын тэмцээнд монгол тамирчид шагналт байранд оржээ

Шинэ Зеланд улсын Мастертон хотод болсон дэлхийн хамгийн нэр хүндтэй “Хонь хяргалтын олимп” гэгддэг “Golden Shears” тэмцээнд манай тамирчид энэ жил анх удаа оролцож чамгүй амжилт гаргаад эх орондоо иржээ. Улмаар багийн дүнгээр 11-р байр, мөн хонь хяргалтын “В” ангилалд 5-р байр эзэлсэн байна.
Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээнд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, Өмнөд Африк, Франц, Монгол зэрэг 20 гаруй орны шилдэг тамирчид машинаар болон гар хайчаар ноос хяргах, ноос ангилах гурван төрөлд өрсөлдсөн аж. Тус тэмцээнд оролцож тамирчдын нэг Д.Цэнд-Аюуш сурсан зүйлээ ажил хэрэг болгон, хонь хяргалтын баг байгуулан, орон нутагтаа ажиллаж эхэлжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Sain zuv medee baina, zaluuchuuddaa ajild ni amjilt