Улс төрийн мэдээ

“ЭТТ” ХК-д “шургалсан” бүтээмжийн менежер нэртүүдэд жилд 624 сая төгрөгийн цалин олгожээ

Хамтарсан Засгийн газрын тогтоолоор гурван намын зүгээс өөрсдийн хүмүүсээ 123 ТӨК, 400 компанид менежерүүд томилно гэж яригдаад шүүмжлэл дагуулсан удаатай.

2025 оны 4-р сард ХҮН, АН аль аль нь УБТЗ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг хэд хэдэн ТӨК-иудад Бүтээмжийн менежерийн сарын ойролцоогоор 2000 ам.доллар буюу ойролцоогоор 5-7 сая төгрөг орчим хэмээн яригдсан.

Харин ҮАГ-аас гаргасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны санхүүгийн тайланд хэд хэдэн зөрчил байгааг арилгахыг шаардсаны дотор намуудаас томилуулсан менежерүүдийн томилгоо байв.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д МАН-аас Бизнес хөгжил хариуцсан менежерээр С.Баярмөнхийг С.Баярмөнх нь Ерөнхий сайд асан Г.Занданшатарын сонгуулийн менежерээр ажиллаж байсан төдийгүй "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар мөн ажиллаж байсан.Тэрбээр, 2022 оны ХОМ-тээ өөрийн орлого 857 сая төгрөг, хадгаламж 4.4 тэрбум, 1.7 тэрбум төгрөгийн орон сууц болон барилга байгууламжтай, 1.4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 12 хэмээн мэдүүлсэн байна.

АН-аас Хяналтын менежерээр томилогдсон Н.Пунцаг нь Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн.

ХҮН намаас томилуулсан Бүтээмжийн менежер Б.Мөнхболд нь 2024 оны УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшиж байсан ч ялагдал хүлээсэн байдаг.

Аудитын тайлангийн зөрчилд “Эрдэнэс Тавантолгой” ХК –ийн гүйцэтгэх захирлын тушаалаар 2025 онд Бүтээмжийн менежер, Бизнес хөгжил хариуцсан менежер, Хяналтын менежерийн албан тушаалуудыг шинээр бий болгож, үндсэн цалингийн шатлалыг G7-G8 түвшинд 12.5-14 сая төгрөгөөр тогтоон 2025 онд 624 сая 358 мянган төгрөгийн цалин хөлс олгосныг дурджээ.

Дээрх томилгоо нь албан тушаалуудад тавигдах ажлын байрны шаардлага, үндсэн зорилго, чиг үүрэг, гүйцэтгэлийн хариуцлагын хүрээ бүрэн тодорхойлогдоогүй, байгууллагын бүтэц дэх байр суурь, эрх хариуцлагын уялдаа тогтоодоогүй байхад хийгдсэн гэж үзжээ.

Мөн Засгийн газрын 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн 27-р дугаар хуралдааны тэмдэглэлээр дээрх албан тушаалд ажиллаж байгаа менежерүүдийг цомхотгох чиглэл өгсөн ч хэрэгжүүлээгүй байна. Иймээс Үндэсний Аудитын газраас дээрх зөрчлийг арилгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цэрэнсамбуу болон холбогдох хүмүүст энэ оны 3-р сарын 16-нд шаардлага хүргүүлснийг өнөөг хэр хэрэгжүүлээгүй.

Төр хэмнэлтийн горимд шилжих нэрийдлээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг танаж байхад намуудын гар хөл бологсдыг ТӨК-иудад менежер нэрээр шургуулж, өндөр цалин олгосоор байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорлоо
Хорлоо

Заа арай арай. Болиочэээ

Зочинff
Зочинff

Idej uuhiin don tussan huurnuud bugd zailtsgaa

Зочин
Зочин

ulaan luivarchid l bna hoolnii savnuud

Зочин
Зочин

Ийм их цалин авч байхад үр дүн нь хаана байна

Зочин
Зочин

ene bol uneheer shudarga bish sanagdaj bn

Зочин
Зочин

Ажлын байрны шаардлага ч тодорхойгүй гэдэг нь асуудал

Зочин
Зочин

ТӨК-уудыг ингэж ашиглаж болохгүй шүү

Зочин
Зочин

tok deer iim tomilgoo ih bolchij dee

Зочин
Зочин

Иргэд бүсээ чангалж байхад ийм байж болохгүй

Зочин
Зочин

Аудитын шаардлагыг яагаад биелүүлэхгүй байна

Зочин
Зочин

Намын хүмүүсээ шургуулдаг байдал хэвээрээ байна

Зочин
Зочин

Хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин
Зочин

Зөв хүмүүсээ томилдог болох хэрэгтэй

Зочин
Зочин

Зардал танана гээд яриад байсан хаачсан бэ

Зочин
Зочин

Энэ бол цөөн хүний биш нийт улсын асуудал

Эмч
Эмч

Яасан ханаж цаддаггүй шуналын туламнууд вэ? Үйл үйлээ дагаж Үнээ тугалаа дагадаг хорвоо учраас үйлийн үр илрэнэ дээ. Ичих булчирхайгүй улсаа тонох юм даа. Уут уутаар улсаа худалдсан ноёдууд Хүүдий хүүдий зоосоор хүрээгээ худалдсан ноёдуудын хойд дүр нь яг л юм даа

Зочин
Зочин

хувийн хэвшилд зүгээр татвараа төлөөд ажлын байр бий болгоод ажиллаж байгаа уул уурхайг төрд авна гээд чичрээд байдгийн цаад санаа нь ердөө энэ шүүдээ сонгуулийн ухуулагч нараасаа эхлээд хуогайч нарыг тавьж байгаад дампууруулчаад дараагийн ... эрэлд гарна.Эцэс төгсгөлгүй шуналын зохиосонд яваад дуусна.Энгийн ард иргэдэд ямар ч хүртээлгүй

Зочин
Зочин

үндсэн цалин 12,5-14 сая, гэтэл 2025 онд 625 сая төгоөгийн цалин авчээ, яаж ч бодоод ойлгодогүүй ээ

Зочин
Зочин

Эрдэнэт үйлдвэрийн хяналтын менежер Мөнхжаргал хэдийн цалин авдаг бол 10 гаран сая байх. АН ын гишүүн шүүдээ. АН засгаас гарсан байхад ажлаас халагдаагүй. МАН ын бет үү? Хүрэлсүх еөктэй хамт жимд явдөг гэсэн үү

Зочин
Зочин

Төрөөс өндөр цалин авч шимэгчлэн, язарч хагартлаа баяжсан энэ ардын намын хулгайч лалрууд хэзээ үхэж далд орцгоох юм болдоо?

Зочин
Зочин

Бас л шуук гарууд байх нь

Монгол
Монгол

Өө бурхан минь, иргэдийн ядарч байхад цүнх баригчид хийсэн ажилгүй бөөн цалин урамшуулал аваад жаргаж байжээ, ман, ан сөнөтүгэй

Холбоотой мэдээ

Back to top button