Я.Содбаатарын төрд эдэлсэн 20 жилийн эрх ямба ба иргэдээс булаасан боломжууд
Янгугийн Содбаатар гэж сүүлийн 20 жил Монголын төрд хашаагүй алба, эдлээгүй эрх ямба цөөн, тэр хэрээр МАН-ын толгойд "дархлагдсан" хүн байдгийг монголчууд андахгүй. Түүний эрхэлж асан албан тушаалыг нэг бүрчлэн бичвэл энд багтахгүй. Тэрбээр 2012-2020 онд хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Засгийн газрын бүрэлдэхүүнд гурвантаа багтаж, Үйлдвэр, худалдааны дэд сайд, ЗТХ-ийн сайд, Шадар сайдаар ажилласан. Бүр тодруулбал, тэр бол цар тахлын эхэн үед Шадар сайд бөгөөд УОК-ын даргаар ажиллаж байсан билээ. Тавчиктай жагсаалаар огцорсон ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангаргаа өргөмөгцөө түүнийг дэргэдээ татаж, ЕТГ-ын даргаар томилж байв. Өдгөө эрх баригч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа нь ч Ерөнхийлөгчийн дэмжлэг, нам доторх фракцынх нь хүчийг илтгэх үзүүлэлт билээ. Энэ олон жил төрийн өндөр албан тушаал хашихдаа түүнд бүтээсэн өв гэхээс илүүтэй холбогдсон хэрэг төвөг их. Тендер "цөлмөсөн" компаниуд, түүнээр нь тэтгэгдэж нахиалсан ургийн модны сүлжээ, ЖДҮ сан, Хөгжлийн банкны хулгай гэхчилэн ард түмнээс булаасан боломжуудын талаар урт урт жагсаалт хөвөрнө.
Я.Содбаатар бол ЖДҮ санг "тоногчдын" нэг
Түүний төрөөс хумсалсан, түмний халаас руу гараа дүрсэн тод жишээ бол Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий “Эпота Анарваан” ХХК, “Ти Эс Эм” ХХК -иудаар дамжуулан 2017, 2018 онд хоёр удаагийн зээллэгээр нийт хоёр тэрбум төгрөгийн зээл авсан явдал. Энэхүү үйлдэл нь ЗТХ-ийн байхад нь илэрч, бөөн шуугиан болсон ч хуулийн байгууллагад шалгагдаагүй өнгөрсөн.
Я.Содбаатарын ЖДҮ-ээс зээл авсан нэг компани болох "Эпато Анарваан" компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал нь түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг байв. Жагсаалт задрах үед "Би сая л мэдлээ. Эхнэрийн найзуудтайгаа хамтарч байгуулсан компани" хэмээн мэдэн будилж байсан бол. Гал намжихтай зэрэгцэн " Би зээлээ эргүүлэн төлсөн. Манай компани 30 гаруй ажлын байр бий болгосон" гэж даналзаж байсан удаатай. Түүний хэлээд байгаа ЖДҮ нь долоо хоногийн төлбөр нь 2.9 сая төгрөг бүхий тансаг зэрэглэлийн эх нярайн сувилал шүү дээ. Ёс зүйн харицлага хүлээж ЗТХ-ийн сайдын суудлаа өгсөн болоод асуудлыг намжааж, алгуур бултсан байдаг.
Гэхдээ зээл авч эргэлтийн хөрөнгөө босгож чадалгүй хаалгаа барьсан мянга мянган жижиг, дунд бизнес эрхлэгчид үүнийг тод санаж буй. Тэрбээр хамгийн сүүлд буюу 2023 АТГ-т өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэгт "Ти-Эс-Эм" ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэх мэдээлэл нь нээлттэй санд бий. Харин “Эпота Анарваан” ХХК-д хамааралтай болох 2017, 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгээр нь нотлогдоно.
2020 оны УИХ-д дэвшиж чадалгүй өнжсөн нь чухамдаа ЖДҮ сангийн зээлийнх нь балаг. Тухайн үеийн МАН-ын дарга У.Хүрэлсүх намын "ЖДҮ-чдийг нэр дэвшүүлэхгүй" гэж амласан юм. Ингэхгүй бол ЖДҮ санг цөлмөсөн нөхөд намынхаа рейтингийн татаж унагах гээд байсан хэрэг л дээ. Гэхдээ Я.Содбаатар нэг удаа нэр татан, сонгуулийн ажилд идэвхийлэн оролцож ялалт авчирсныхаа хариуд Шадар сайдын суудлаар шагнуулсан.

Төрсөн ах дүүс Я.Содбаатар, Я.Сод-Эрдэнэ нарын Хөгжлийн банкны хулгай

Монголын төрд нүүрлэсэн "хулгай" болгонтой Я.Содбаатар нэр холбогдож ирсэн гэхэд хилсдэхгүй. Хөгжлийн банкны хулгайд мөн л түүний нэр цоллогдож, холбоо хамаарал нь илэрсэн ч уснаас хуурай гарсан.
2016 онд УИХ-ын гишүүн болмогцоо өөрийн төрсөн ах Я.Сод-Эрдэнээ Хөгжлийн банкны дэд захирлын суудал руу зүтгүүлсэн. Я.Сод-Эрдэнэ энэ үеэс эхлэн чанаргүй зээлүүдийн мэдээлэл задарч, хэрэг мандтал буюу 2022 он хүртэл Хөгжлийн банкны дэд захирал болон Хяналт шалгалт, тамгын газрын захирлаар тогтвор суурьшилтай ажилласан байдаг.
Я.Содбаатар 2018 оны Хөгжлийн банкнаас өөрийн хамаарал бүхий МБҮ трейд ХХК-аар дамжуулан 11.5 тэрбум төгрөгийн зээл авсан . “МБҮ трейд” -ийн 22 хувийн хувьцаа эзэмшигч нь "Хотол түмэн" ХХК. Харин “Хотол түмэн ” ХХК-нь Я.Содбаатарынх гэдгийг УИХ-ын гишүүн байхдаа өгсөн Хөрөнгө, орлогын мэдүүлгээс нь харж болно. Анх авсан зээл дээр долоон тэрбум төгрөгийн хүү нэмэгдэн нийт 18.5 тэрбум төгрөг болсон ч төлөөгүй аж.

Тэрбээр тухайн үед "Хотол түмэн" ХХК-г татан буулгачихсан, надад хамааралгүй гэж хэвлэлийнхэнд тайлбар хийсэн. Гэвч тус компанийн Хөгжлийн банкинд бүртгүүлсэн цөөнгүй барьцаа хөрөнгө түүний нутаг болох Өвөрхангай аймагт бүртгэлтэй байдаг.
Хөгжлийн банкны хэргийг шалгах үед тэрбээр ЕТГ-ын даргаар ажиллаж байсан таарсан. Тиймдээ ч уг хэрэгт 80 гаруй хүн холбогдон, шүүхээс ял сонсох хэмжээнд хүрч байхад өөрийн ахыг сугалж дөнгөсөн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз, ЕТГ-ын дарга цаашлаад намдаа нөлөө бүхий гэдэг нь нөлөөлсөн үү.
Тусгай хамгаалалтын бүсэд 28 сая ам.доллароор боссон "Марал аялал" хотхон
Яармагт байрлалтай "Марал аялал" хотхон газрын хууль бус наймааны илрэл болон сүндэрлэж буй. Тодруулбал, уг хотхон ХУД-ийн 23-р хороо Богд уулын Арцатын ам буюу тусгай хамгаалалтын бүсэд оршдог. Угтаа бол энд аялал жуулчлалын зориулалттай отог байгуулах ёстой. Гэвч энд хууль зөрчин 16 давхар дөрвөн блок орон сууцны хороолол барьсан. Энэ хотхон бол МАН-ын генсек Я.Содбаатар, Сангийн сайд З.Мэндсайхан нарын хамтарсан компаниудын хамтын бүтээл.
Гүйцэтгэгч тал нь З.Мэндсайханы эзэмшлийн "Нью сувагт констракшн" ХХК. Тус компанийн гүйцэтгэх захирал нь түүний эхнэр Б.Оюунсүрэн байдаг.
Харин захиалагч тал нь "Марал аялал" ХХК. Түүний 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт “Нью сувагт констракшн” ХХК-д 100 хувь, “Марал-аялал” ХХК-д 50 хувь эзэмшдэг болох нь тусгагдсан. Энд дурдагдаж буй “Марал-Аялал” компаниараа хотхоныг нэрлэжээ.
Харин "Марал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид З.Мэндсайханы хүү М.Чингүүн, "номингийн" хэмээх Ш.Баярсайхан болон "Ти Эс Эм" компани байгаа юм. "Ти Эс Эм" бол Я.Содбаатар, түүний эхнэр Б.Мөнгөнцэцэг нарын эзэмшлийнх. Уг компаниараа ЖДҮ сангаас зээл авсныг дээр дурдсан билээ.

Хотхон ашиглалтад орсноос хойш буюу 2025 оны хоёрдугаар сарын 11 нд "Марал аялал" компанийн эцсийн өмчлөгчийг Ш.Баярсайхан болгож өөрчилжээ.
"Марал аялал" компани 2014 онд аялал жуулчлалын зориулалтаар 5 га газар авсан боловч 450 айлын орон сууцны хороолол барьж, 2024 онд ашиглалтад оруулжээ. Уг хотхоныг эх үүсвэр нь тодорхой бус 28 сая ам. доллароор барьсан бөгөөд мөнгө угаасан байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээлж буй .
Ийнхүү төрийн өндөр албан тушаал хашиж байсан, хашиж байгаа эрхмүүд аалзны тор шиг хэрэлдсэн холбоо хамаарал бүхий компаниараа хууль зөрчин тусгай хамгаалалттай газар барилга барьж бярыг үзүүлж байна. Я.Содбаатар хэмээх Монголын төрд 20 гаруй жил эрх ямба эдэлсэн энэ хүний нэр холбогдсон "хулгай", хууль бус үйлдлийн талаар захаас нь сөхөхөд ийм байна.
Үргэлжлэл бий















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм зүйлсийг үнэн бол маш ноцтой шүү
Маш Ноцтой нь ҮНЭН. Мурий амтай Я.Содбаатар бэрд арай дэндүү шуналтай юм аа. Гишүүн байхдаа АНУ-д очиж амрахдаа цагийн 1000 ам.доллараар нисдэг тэрэг хөлөглөж тэнд байсан монголчуудыг гайхашруулж байсан Т1. МАН-д иймэрхүү бэрд шуналтнууд олон байна.
Монголын улс төр сүүлийн 30 жил маш бохир явж ирсэн. Энэ бохир улс төрийн яг дунд нь насаараа байсан хүмүүс бол Хүрэлсүх Занданшатар Содбаатар зэргүүд. Бохир улс төрийн сүүлчийнх шахуу фракц нь одоо Хүрэлсүхийнх. Эднийг улс төрөөс зайлуулж чадвал Монголын улс төр eрөнхийдөө гайгүй цэвэршээд цааш явна
Эд нарын бохирыг зах зухаас мэдэнгүүтээ Оюук тэргүүтэй залуус нь жигшээд холдож байна шүү дээ
Өвөрхангайн цагдаагийн дарга байсан О.Ганбат гэж махантолгойг энэ содооалкаш цагдаагийн дэдээр тавиулж хүүкээс генерал цол авч өгөөд өөрийнхөө сайн муу бүх юмыг хийогэж араа хамгаалуулж байгаа тэрийг хамтад нь зайлуулах хэрэгтэй
arai denduu davarsan yum bishuu
Эрдэнэс тавантолгойд 2 компаниар хөрс хуулдаг нь нэмэгдэх нь дэ
Бодь группын 200 сая долларын авилгын захиалагч нь Хүрэлсүх, координатор нь энэ Содбаатар. Эрдэнэтийн тeндeрийг байнга хусдаг найгүй шуналтай новш. Энэ мэтийн дэргэд бол Оюук энхийн цагаан тагтаа шахуу дөө
Khurelsukhiin l mungu shdee
Энэ нөхөр eрөнхийлөгчийн тамгын дарга байхдаа цэцэд дандаа өөрийнхөө гар хөлүүдийг шургуулсан. Тэд нар нь мэргэжлийн хувьд олигтой чадвартуй бус суганы үснүүд л байсан
Үнэнд гүйцэгдэх өдөр ирнэ. Их муухай юм хийсэн нөхөр дөө
Шунал нь ханахгүй амьдаараа бирд болчихсон хүмүүсийн нэг
20 жил төрд байхад ийм юм гарах нь харамсалтай
ard tumen uneheer yadarsan bn
manai ulsad huuli neg l ajillahgui bn daa
Хөгжлийн банкны хэрэг бас л том асуудал
АТГ ажлаа хийгээч эээ
Хийх гэж оролдвол Дашдавааг Хүүк шууд халуулна. Тэр жил цагдаагийн Болдод нэг хэрэг захитал өнөөх нь жаахан пээдийтэл маргааш нь л халуулчихсан. Нөгөөх нь гадаадад явахад нь араас нь очиж гутлыг нь үнсэж байж нэг юм өршөөгдсөн байдаг
ene uneheer bodmoor asuudal bn
Иргэдийн боломжийг булаасан гэвэл үнэхээр хэцүү
Баримттай бол шалгах хэрэгтэй
ene bugd unen bol aimar l yum bn
jdu geheer l humuus durgui bolchdog shuu
jdu geheer l humuus durgui bolchdog shuu
ene bugdiig neg mur shalgah heregtei
ene tangadiig zailuulah hergtei mongold ih gai bolno, badamjunaigiin tsereg
Төрийн хүмүүс илүү хариуцлагатай байх ёстой
Хүн хог шүү наад МАНгар новш чинь
Эрдэнэт үйлдвэрийн хамаг тендерийг хамж байгаа хулгайч даа
Янгүг гэж хятад хүн гэж нэг сэтгүүлч ярилаа. Үнэн үү
Жинхэнэ хулгайч бузар новш ардын намаас минь зайлж үхэж далд ор
Шоронд хий хулгайчийг
Наад арцатын аман дахь хотхон чинь явж явж Бодь төмөр замын авилгын мөнгө угаалтаас боссон хотхон доо. Б.Энхбаяр хүртэл тэр хотхонд нь хөрөнгө оруулж байна гэлүү
Шунал ихэдвэл шулам болно их л далий мурий шуламаа болох нь
янго сычуань гэдэг хужаа хүн шүү дээ
Худал мэдээлэл байна. Харин ч хаа очиж нэр цэвэр хүн ш дээ. Төрийн суудалтай зууралдаад бдаггүй өгөх үедээ өгчихдөг хүн. Энэ зүгээр зориуд Еөк болон түүний багруу л дайрч буй гүтгэлэг байна л даа.
Ха ха. Муруй Содоо цэвэр гэвэл бусад нь бүр бурхад болох юм байна л даа
Би криптовалютын нөлөө бүхий хүмүүс болон арилжаачдын дүр эсгэж, компаниас маань сая сая USDT хулгайлсан луйварчдын хохирогч болсон. Эрх баригчдаас гуйсан ч би хөрөнгөө эргүүлэн авч чадаагүй. Дараа нь би "хөрөнгө буцаах мэргэжилтнүүд"-тэй холбоо барьсан боловч тэд зөвхөн хязгааргүй төлбөр шаардсан боловч ямар ч үр дүн гарсангүй. Эцэст нь би Trustwavehackerstech (TWHT)-ийн талаарх форум дээр хэлэлцүүлэгтэй таарсан бөгөөд тэнд өөр өөр орны хүмүүс хулгайлагдсан мөнгөө хэрхэн эргүүлэн авсан тухайгаа хуваалцсан. Эхэндээ би эргэлзэж байсан ч Trustwavehackerstech2 @ gmail.com хаягаар тэдэнтэй холбоо барьсан. Маш их тайвшруулж, нотлох баримт авсны дараа би тэдний нөхцөлийг зөвшөөрсөн. Намайг тайвшруулахад TWHT миний алдсан зоос бүрийг амжилттай эргүүлэн авсан. Тэд мэргэжлийн, найдвартай, цаг хэмнэсэн. Би бусдад луйвраас зайлсхийхэд нь туслах, тэдэнд жинхэнэ тусламж байгааг мэдэгдэхийн тулд энэ тоймыг бичиж байна. Энэ тоймыг хуваалцах нь хэн нэгнийг санхүүгийн сүйрлээс аварч магадгүй юм.
ҮЙЛИЙН ҮР....
Жинхэнэ хулгайч дохиолол. Бага тэнгэрт Өвөрхангайн мафи үүсгээд сууж бна бүлгээрээ
ene hunii neg ovogtoi Yangugiin Sodchimeg duu ni Erdenes Tavantolgoid tatvariin mergejilten geh alban tushaal zohiolgoj oruulsan bdg gsn shuu..............
Энэ нэг юм төрөөс зайлаад өгөөсэй
hudlaa medeelel bol bas buruu shuu
Ийм бодитой мэдээлэл ньбайхад яагаад атг цагдаа нь шалгадаггүй юм бээ Богд уулын дархан газарт аялал жуулчлалын зориулалтаар газар аваад орон сууц хотхон болгочихож үүнд нь хариуцлага тооцож болдоггүйм үүү
MENDSAIHAN MURII SODO GIIN TROLL BA
Mendsaihan gej nuhurt hereg yysgej shalgah yostoi. Ter tsag udahgui