НИЙГЭМНийгэм мэдээ

Сарын дотор үхрийн мах ₮2648, ургамлын тос ₮1077 нэмэгдлээ

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй гол нэрийн барааны үнэ болон индексийн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргадаг. Тухайлбал, сарын хугацаанд дизель түлш ₮1,136, үхрийн мах ₮2,648, ургамлын тос ₮1077, цөцгийтэй савласан тараг ₮695 тус тус нэмэгдсэн байна.

Төмс кг тутамдаа: Гуравдугаар сарын дундаж үнэ ₮3,028 байсан бол дөрөвдүгээр сарын 13-ны байдлаарх үнэ ₮3156 болж ₮128 нэмэгдсэн байна.

Ургамлын тос нэг литр тутамдаа: Гуравдугаар сарын дундаж үнэ ₮10,844 байсан бол дөрөвдүгээр сарын 13-ны байдлаарх үнэ ₮11,921 болж ₮1077 нэмэгдсэн,

"Цөцгийтэй" савалсан тараг: Гуравдугаар сарын дундаж үнэ ₮4,572 байсан бол дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар ₮5,267 болж ₮695 нэмэгдсэн,

Үхрийн цул мах, кг тутамдаа: Гуравдугаар сарын дундаж үнэ ₮30,085 байсан бол дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар ₮32,733 болж ₮2648 нэмэгдсэн,

Дизели түлшний үнэ: Гуравдугаар сарын дундаж үнэ ₮3199 байсан бол дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар ₮4335 болж ₮1136 тус тус нэмэгджээ.

Зургийн эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Үүнээс үзвэл энэ сарын 13-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 7.2 хувь, өнгөрсөн долоо хоногоос 2.5 хувиар тус тус нэмэгджээ. Харин өндөг, байцаа, лууван, алим зэргийн үнэ буурсан байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХОХЬ ЧИНЬ ДЭЭ МУУСАЙН ҮХЭР МОНГОЛЧУУДАА ТА НАР ИХ ОЛОН САЯ МАЛТАЙ ГЭЖ ХУЦАЛДДАГ БИЛ ҮҮ? ТЭГЭЭД ИЙМ АЙМААР ДЭЛХИЙН ӨРТӨГ ӨНДӨРТЭЙ ХОТУУДААС ИЛҮҮ ҮНЭТЭЙ МАХ ГУДРААД ХЭВТЭЖ БАЙДАГ ЗАЯА ЧИНЬ ДЭЭ.ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ҮНЭЭ ХЯНАДАГ ТОГТООДОГ ШӨХТГ ГЭЖ БАЙГАА ЭНЭ ГАЗАР ЗҮГЭЭР Л НЭГ ШИРЭЭНИЙ АРД КОМ-Р ТОГОЛСОН АЛАА МААЖСАН ТӨМСГӨӨРӨӨ БИЛЯРД ТОГОЛСОН ГАРУУД БАЙГААД БАЙНАШТ.ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР МАХАА БОЛОН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭГЭЭ НЭМЭЭД БАЙГААГ ШУ р ТОДРУУЛАХ АРГА АЛГА УУ? МОНГОЛЫН ЭГЭЛ АРДУУД ИРАНЫ ДАЙНЫГ ӨДӨӨГӨӨ ЮУ? ХАРААЛ ИДСЭН БЕНЗИН ТОСНЫ ҮНИЙГ БИД НЭМЭЭ ЮУ? ЁСТОЙ БИТГИЙ ХУЦААРАЙ ТЭГЖ ЯРИВАЛ ХҮЧИТ ШОНХОР ЗАХЫН МАХНЫ ҮНИЙГ ЗОРГООРОО НЭМДЭГ ХЭДХЭЭН ҮМХИЙ ҮНЭРТҮҮЛЖ ҮТРЭЭ НЬ СУНАСАН ХЭДХЭЭН АВГАЙЧУУЛ БАЙДГИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА УУ? ЭНЭ ХЭДЭН АВГАЙ НАР ҮНЭНДЭЭ МОНГОЛЧУУДАД МОНГОЛЫН ТӨРД АЙМААР ТОМ САЛААВЧ ӨГЧ БАЙГААГ ХАРААД Л СУУХ УУ? ЭНЭ ХҮЧИТ ШОНХОР ЗАХ ОДОО БОЛЛОО ЭНЭ ЗАХЫГ ТАТАН БУУЛГАЖ СУУРИН ДЭЭР НЬ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИЙН КОМБИНАТ БАРИХ НЬ ЗӨВ ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ДҮҮРЭГ БОЛГОНД ОЛОН МАХНЫ ЗАХУУД БАЙНА ЭНЭ ХҮЧИТ ШОНХОРЫН МОНОПОЛЬ ЭРХ ОДОО ДУУССАН ТОГТМОЛЫХОН ОДОО ГЭДЭС НЬ ТИЙРЧ ҮХЭХ ВИЙ ГЭЖ АЙЖ БАЙНА.МОНГОЛЧУУДАА ХҮЧИТ ШОНХОР ЗАХААС НЭГ ХАВИРГА Ч БҮҮ ХУДАЛДАЖ АВ ИНГЭЖ Л ЭНЭ ЗАХЫГ СӨНӨӨЕӨ

Холбоотой мэдээ

Back to top button