Өнгөрсөн долоо хоногт Монголын хэвлэл мэдээллийн сайтуудад нийтлэгдсэн улс төр, нийгэм цаг үе, гадаад үйл явдлын мэдээллүүдэд хийсэн анализ мэдээллийг бид хүргэж байна. Энэ нь редакцийн бус нийтлэл бөгөөд тухайн холбогдож буй мэдээллийн ерөнхий агуулгаас товчлон дүн шинжилгээ хийсэн болно Нэг. Дотоод онцлох үйл явдлын тойм Улс төрийн орчин Онцлох үйл явдал, өрнөл төлөв 1. Шинэ Засгийн газрын анхны шийдвэрүүд: Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учрал эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа. Мөн татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ. МУЗГ, МУЗГ 2. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал: Өнгөрөгч 7 хоногт улс төр, парламентын хүрээнд анхаарал, хэлэлцүүлгийн төвд байсан нэг асуудал нь УИХ-ын гишүүний ёс зүйн асуудал байв. Энэ нь “Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсантай холбоотой. Parliament, eGuur 3. Шинэ томилгоо: Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын тушаалаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагч З.Болдбаатарыг 2026 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр чөлөөлж, мөн өдрөөс Т.Есөнтөмөрийг “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар томиллоо. News Үүний зэрэгцээ ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй. Тавьсан шаардлага хангахгүй хүнтэй хамтарч ажиллахгүй” гэв. UBN Г.Занданшатарын Засгийн газраас 8 сайдыг танхимдаа үлдээж, 11 сайдыг шинээр томилсон, иймд . Polit, Нэмэлт: Эрх баригч МАН 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш гурав дахь Засгийн газраа байгуулж, гурав дахь УИХ-ын даргаа сонголоо. iToim4. Улс төрийн хувд нөлөө бүхий өрнөл: Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хуралдаанаар Улс төрийн зөвлөлийн гишүүдийг сонгох тухай тогтоолын төслийг хэлэлцэн, шийдлээ. Хуралдаан 90.5 хувийн ирцтэй эхэлж Улс төрийн зөвлөлийн гишүүнд 54 хүн нэрээ дэвшүүлж, 34 гишүүд сонгогдов. Zarig, UBNНэмэлт: АН-ын Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) сонгуулиар О.Цогтгэрэлийн тал 150 суудал авсан ч С.Баярцогт, Б.Пүрэвдорж нарын нэгдсэн фракцууд 200 гаруй суудал авснаар түүний бодлого, томилгоонууд бүдэрчээ.ҮБХ-нд багтаж чадаагүй хүмүүсийг дурдвал Д.Цогтбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Лодойсамбуу, С.Одонтуяа, Д.Ганбат нар мултарчээ. Unurtsetseg Naran, News Дүн шинжилгээ, анхаарах асуудал Татварын багц хуулийн шинэчлэлийн асуудал иргэд, аж ахуйн нэгжүүдийн анхаарлын төвд байгаа, энэ хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татсан нь мөн анхаарлын төвд байгаа. Эхний байдлаар, хуулийн төслүүдийг дахин нягталж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ээлтэй, эдийн засгийг дэмжсэн нөхцөлөөр дахин өргөн мэдүүлнэ гэж хүлээлт үүсэв. Энэ нь Ерөнхий сайдын хувьд өнгөрөгч 7 хоногт гаргасан татварын өртэй ААН, компаниудын дансыг нээх, НӨАТ-ын босгыг 400 сая болгох, иргэд, ААН-үүдэд хийх 9 мянга гаруй хяналт, шалгалтыг зогсоох шийдвэр гаргасан нь дээрх хуулийн төслийг өөрчлөх шаардлага үүсгэсэн, дээрх шийдвэр нь эерэг үр нөлөөтэй улс төрийн шийдвэр гэж үзэж байна. ТББХ-ийн хурлаар “Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн, улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн ч АН-ын зүгээс завсарлага аваад байна. Энэ хуулийн төслийг ирэх 4,5 өдрүүдэд хэлэлцэх ч хуулийн төслийг цаашид хэлэлцэгдэх магадлал бага, хэлэлцэгдсэн ч энэ хэвээр батлагдах магадлал бага гэж үзэж байна. Энэ асуудал гэвч Ерөнхийлөгчийн институтын зүгээс улс төр, олон нийтийн дунд “УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлыг анхаарлын төвд авчирав. Ер нь УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаас гадна УИХ-ын гишүүнд нэр дэвшигчийг дэвшүүлэхдээ анхнаасаа улс төрийн намын зүгээс тавих шаардлага, ёс зүйн асуудлыг өндөр түвшинд анхаарч үздэг байх шаардлагатайг харуулж байна. Энэ мэтчилэн шинэ сайд хариуцсан салбартаа олон биш ч гол хүмүүсийг солих нь тодорхой харагдаж байна. Нөгөө талаас энэ удаагийн Засгийн газар “МАН-ын фракцуудын төлөөллийг багтаасан” боловч фракцуудын бүрмөсөн “эвлэрсэн” гэдгийг илэрхийлж чадахгүй байна. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд “дэд сайдтайгаа” хамтарч ажиллахгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс үзэхэд фракцуудын “тохироо” нь нэг нэгнийгээ хянах, тэнцвэртэй оршин байх зарчмыг илэрхийлж байна, гэвч энэ нь урт хугацаандаа мөн Засгийн газрын “тогтворгүй байдлын үндэс” болох эрсдэлтэй. News Үүний зэрэгцээ УИХ-ын шинэ даргын хувьд СЕХ, Үндсэн хуулийн цэцийн даргыг шинээр томилох хуулийн шаардлага байгаа болно. iToim Ер нь сүүлийн үед улс төрд өрнөж буй үйл явдлуудаас үзэхэд, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас өмнө болох нь Ерөнхийлөгчийн институтын улс төрийн нөлөөлөл, сонирхлыг нэмэгдүүлсэн дүрзураг харагдаж байна. Нөгөө талаас “одоогийн Ерөнхийлөгчийн зүгээс улс төрд эргэн иргэн ирнэ, МАН-ын даргыг авна, УИХ-ын гишүүн, цаашлаад УИХ-ын дарга болох хүсэл сонирхол” байгаа гэх хардлага, яриа өгүүлэл улам хүчтэй болж байна. Urug.mn АН-ын дотоод эрх мэдэл фракцуудын зөрчилдөөн дунд хуваагдаж, ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нараа тодруулж чадалгүй хагарал нь гүнзгийрсэн дүр зурагтай байна. АН доторхи “МАН-38-ийн” тал олонхи болсон байна гэсэн үг. Эндээс үзвэл МАН-тай “тохирсон тохироо, өнөөгийн АН-ын бүлгийн баримталж буй байрь суурь” хэвээр үргэлжлэх нь. Ерөнхийлөгчийн сонгуульд С.Баярцогт нэр дэвшиж магадгүй, энэ нь МАН-ын нэр дэвшигчийг сонгогдох магадлалыг нэмэгдүүлнэ. Улс төрийн тогтворгүй байдал: Ер нь улс төрийн "хөл хөдөлгөөн" нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулж, томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа. Ойрын хугацаанд засаглал тогтворжих эсэх нь Н.Учралын Засгийн газар МАН-ын дотоод фракцууд болон сөрөг хүчинтэй хэрхэн зөвшилцөж чадахаас шууд хамаарна. Хэрэв фракц хоорондын тэмцэл намжихгүй бол 2026 оны сүүлээр Засгийн газар дахин ганхах, эсвэл УИХ-ын ээлжит бус сонгуулийн асуудал яригдах магадлалтай байна. Энэ нь АН-д ашигтай. Нийгэм, эдийн засгийн орчин: Онцлох үйл явдал, өрнөл төлөв 1. Мал аж ахуй, махны үнэ: Улсын хэмжээнд мал төллөлт үргэлжилж, өнгөрсөн 7 хоногийн байдлаар 22.4 сая эх малын 9.3 хувь буюу 2.06 сая гаруй төл хүлээн авч, бойжилт 99.1 хувьтай байна. iSee 2025 оны тавдугаар сарын байдлаар төллөвөл зохих эх малын 73.4 хувь нь төллөж 17.7 сая төл хүлээн авч, бойжилт 98.7 хувьтай байсан бөгөөд нийт мал сүрэг зун, намарт 80.6 саяд хүрэх төлөвтэй байна, энэ нь мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээнд эерэг нөлөө үзүүлэхээр байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (сайд Ж.Энхбаяр) танилцуулЖ байжээ. UBN Гэвч улсын хэмжээнд 2025 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. News, iKonНэмэлт: Мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр 2022 онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологдож, түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Гэвч энэ өсөлт, хэлбэлзэл нь махны үнэд шууд нөлөөлдөггүй, улирлын чанартай нийлүүлэлтэд бага зэрэг нөлөөлдөг. Учир нь нийт мал сүргийн бүтцэд ямааны тоо толгой 38,8%-д хүрч 20 хувиар нэмэгдсэн, энэ нь махны эрэлттэй хонь, үхрийн тоо толгой буурах, өсөхгүй байх, мөн бэлчээрийн доройтол нийт нутгаар хурдсахад нөлөөлж байгаа. 2. Дизель түлш болон АИ-95 шатахууны үнэ 300 төгрөгөөр нэмэгдэнэ, цаашлаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан 1000-1500 төгрөгөөр өсөх эрсдэл үүсээд байна. Цаашдаа шатахууны үнэ одоогийн үнээс 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна. iSee, iSee 3. Дэлхийн банкны 2026 оны дөрөвдүгээр сарын тайлангаас үзэхэд, Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 2025 онд 6.9 хувийн өсөлт үзүүлсэн нь хүлээлтээс давсан амжилт боллоо. Энэхүү өсөлтөд уул уурхайн салбар, тэр дундаа Оюу Толгойн зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэн болон зудын дараах хөдөө аж ахуйн салбарын хүчтэй сэргэлт голлох нөлөөг үзүүлжээ. World BankНэмэлт: 2026 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 32.5%-иар өсжээ. Экспорт 4.9 тэрбум ам.долларт хүрсний дотор зэс болон нүүрсний борлуулалт голлох өсөлтийг үзүүлснээр гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. eGuur, iSee 2026 онд зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр дунджаар 10,000–10,500 ам.долларт хэлбэлзэж, бүтцийн нийлүүлэлтийн хомсдолоос шалтгаалан харьцангуй өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байгаа. Гэсэн хэдий ч Goldman Sachs-ийн анхааруулж буй тарифийн дарамт болон оны төгсгөлд үнэ буурах магадлал нь экспортын ашигт ажиллагааг бууруулж, валютын орох урсгалыг сааруулах гол эрсдэл болж болзошгүй. Devere Group, MMI Дүн шинжилгээ, анхаарах асуудал Мал аж ахуйн эдийн засагт оруулах нөлөөллийг авч үзвэл, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байгаагийн 92 орчим хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Харин аймаг, орон нутгийн хувьд ДНБ-ий дийлэнх буюу дунджаар 38.4 хувийг нь бүрдүүлдэг. GoGo Манай улсын мал аж ахуйн салбарын гол эдийн засгийн жин нөлөө махны зах зээл, дотоодын хэрэглээ тул махны үнэ, үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд тодорхой нөлөөтэй, ялангуяа аймаг, орон нутгийн иргэдийн хувьд 40 орчим хувийн нөлөөтэй аж. Энэ оны хувьд улсын хэмжээнд махны эрэлт, үнэ өндөр байгаа, нийслэлд 1 кг махыг 16-32 мянган төгрөгөөр худалдан авч буй. Ер нь махны үнэ сүүлийн 5 жилд байгаагүйгээр нэмэгдсэн, энэ жилийн хувьд хонь, үхрийн махны нийлүүлэлт удаан, махны худалдаачдын яриагаад энэ 5-р сараас эхэлдэг эрэлт, үнийн өсөлт энэ жил 3-р сараас эхэлсэн, үнэ цаашид буурах төлөвгүй. News, Zuv, iToim Хэдий төр, засгийн зүгээс инфляцад өндөр дарамт үзүүлэхээс сэргийлж, үнийн өсөлтийг үе шаттайгаар зохицуулах арга хэмжээ авахыг зорьж байгаа ч энэ нь төдийлөн үр дүнгүй, үнийн өсөлт, эдийн засагт ирэх дарамт зайлшгүй байна. CNBC Mongolia Манай уул уурхайн салбарын нийт үйл ажиллагааны зардлын 20-30 хувийг шатахууны зардал эзэлдэг. Олон улсын зах зээлд газрын тосны үнэ өсөж, дизель түлшний үнэ нэмэгдэж байгаа нь манай үйлдвэрлэлийн өртөгт шууд нөлөө үзүүлж, ашиг орлогыг бууруулах эрсдэлтэй. Mining 2026 онд эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч, 5.0 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь уул уурхай болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тогтворжих шатандаа орж буйтай холбоотой бөгөөд инфляцын түвшин 8.5 хувь орчимд хадгалагдах төлөвтэй. FB: WB Экспортын өсөлтийн дийлэнх хувийг зэсийн хүдэр болон нүүрс эзэлж байгаа нь Монгол Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ болон эрэлтээс өндөр хамааралтай хэвээр байгааг харуулж байна. Импорт буурч, худалдааны тэнцэл өндөр ашигтай гарсан нь төгрөгийн ханш тогтворжих болон гадаад валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүлж магадгүй. Хэрэв зэс, нүүрсний экспортын энэ эрч хадгалагдвал 2026 оны эцэс гэхэд Монгол Улс түүхэн дэх хамгийн өндөр гадаад худалдааны ашигтай жилүүдийн нэг болох төлөвтэй. Үнэ буурах тохиолдолд Монгол Улс оны эхний хагаст хуримтлуулсан гадаад худалдааны ашгаа валютын нөөцөө бэхжүүлэхэд ашиглах нь оны сүүлийн хагаст гарч болзошгүй зах зээлийн тогтворгүй байдлаас хамгаалах хамгийн оновчтой стратеги байж болно. Хоёр. Гадаад онцлох үйл явдлын тойм Онцлох үйл явдал, өрнөл төлөв Дүн шинжилгээ, анхаарах асуудал Хөрш орнуудад (БНХАУ, ОХУ) 1. Тайванийн сөрөг хүчний удирдагч буюу Ардын намын дарга Чен Ли-вун Хятадад айлчилж, 4-р сарын 10-нд Ши Жиньпинтэй уулзав. Энэ нь сүүлийн арван жилд анх удаа болж буй өндөр түвшний уулзалт бөгөөд энэ үеэр Ши Жиньпин "Тайванийн тусгаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй" гэдгээ дахин мэдэгдсэн байна. ReutersНэмэлт: Тайванийн сөрөг хүчин болох Гоминдан намын дарга Чөн Ли-вүний БНХАУ-д хийсэн айлчлалын дараа Бээжингийн зүгээс Тайваньд чиглэсэн эдийн засаг, соёлын 10 шинэ хөнгөлөлт, урамшууллын арга хэмжээг зарлалаа. Мөн АНУ-аас Тайваньд суугаа төлөөлөгч Рэймонд Грин Хятад улсыг цэргийн шахалт, сүрдүүлгээ зогсоож, Тайванийн сонгогдсон удирдлагуудтай яриа хэлцэл хийх замаар харилцаагаа тогтворжуулахыг уриаллаа. Тэрээр хэлэхдээ, Тайвань хангалттай батлан хамгаалах чадвартай байж гэмээнэ дайны эрсдэлээс сэргийлж, тэгш эрхтэйгээр яриа хэлцэл хийх боломж бүрдэнэ гэдгийг онцолсон байна. 2. Бээжин БНХАУ-ын 23 дахь чөлөөт худалдааны туршилтын бүс (FTZ) Өвөр Монголын Хөх хот, Манжуур, Эрээн гэсэн гурван цэгт нийт 119.74 хавтгай дөрвөлжин км талбайг хамруулан албан ёсоор байгуулав. Энэхүү бүс нь Хятадын хойд хөршүүд рүү чиглэсэн чөлөөт худалдааг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт, худалдаа, инновацын төв болох стратегийн зорилготой. Ирэх 3-5 жилийн хугацаанд тус бүсийг олон улсын харилцаа, аж үйлдвэрийн кластер бүхий өндөр түвшний чөлөөт бүс болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. CCTVНэмэлт: Тува улсын тэргүүн Владислав Ховалыг болон Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат нар Кызыл хотод болсон “Агроинвест-2026” форумын үеэр уулзаж, хоёр бүсийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Энэ үеэр талууд Тува болон Увс аймгаар дамжих “Орос—Монгол—Хятад” чиглэлийн тээврийн коридорыг хөгжүүлэх, үүний хүрээнд “Хандагайт—Боршоо” боомтын шинэчлэлийг дуусгаж, Азийн авто замын сүлжээнд холбох асуудлыг хэлэлцжээ. Талууд Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэж байгааг онцлоод, ирэх зун Кызыл хотод болох Олон улсын Буддын шашинтнуудын IV форумд оролцох замаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцсон байна. Asia Russia 3. Үнэн алдартны Улаан өндөгний баяр: (4-р сарын 11-12) Ерөнхийлөгч В. Путин 4-р сарын 11-ний 16:00 цагаас 12-ныг дуустал Украины дайны бүх чиглэлд 32 цагийн хугацаатай гал зогсоох шийдвэр гаргав. Энэхүү түр эвлэрлийг Украин улс хүлээн зөвшөөрч түр гал зогсоов. Дээрх 10 шинэ хөнгөлөлтөд, аялал жуулчлалын хязгаарлалтыг сулруулж Шанхай, Фүжянь мужийн иргэдийг Тайвань руу аялахыг зөвшөөрөх, хоёр талын нислэгийг бүрэн сэргээх, "эрүүл агуулгатай" телевизийн уран бүтээлүүдийг Хятадад гаргах болон хүнсний бүтээгдэхүүний экспортыг хөнгөвчлөх зэрэг асуудлууд багтжээ. Бээжин дээрх арга хэмжээг Тайванийн тусгаар байдлыг хүлээн зөвшөөрсөн үйлдэл бус, харин эсрэгээрээ “хоёр эргийн нэгдэл”-д зориулсан арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Бээжингийн үйлдлийн хариуд АНУ-ын зүгээс Тайваньтай цэрэг, батлан хамгаалахын чиглэлийн хамтын ажиллагаа, уулзалт, айлчлалыг хэрэгжүүлэх, зэвсгийн худалдаа, хамтын ажиллагааг баталгаажуулахыг зорих бололтой. АНУ Тайваньтай шууд "албан ёсны" томоохон хэмжээний хээрийн сургуулилалт хийхээс зайлсхийдэг (Хятадыг өдөөн хатгахгүй тулд) Гол эрсдэл нь, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор Тайванийн захиалсан 40 тэрбум ам.долларын зэвсэг (Patriot пуужин, HIMARS г.м) Ойрхи Дорнод болон Украины дайны хэрэгцээнээс шалтгаалан саатаж магадгүй байна. Энэ нөхцөл байдал нь Тайванийн дотоод улс төрд Хятадын нөлөө нэмэгдэх нөхцөл болж магадгүй, ялангуяа 2026 оны 11-р сард орон нутгийн сонгууль, 2028 онд Ерөнхийлөгчийн сонгуул болох бөгөөд үүнд Тайванийн сөрөг хүчин Ардын нам хүчтэй бэлтгэж байгаа. Ардын нам нь "1992 оны зөвшилцөл" (1992 Consensus) нэг хятад, хоёр систем зарчмыг баримталдаг. Эрээн хотын чөлөөт бүс нь Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын гол зангилаа болж, хил дамнасан цахим худалдаа, логистик, эрүүл мэндийн үйлчилгээнд түлхүү анхаарч, Улаанбаатар руу хийх хүргэлтийг "маргааш нь хүрдэг" (next-day delivery) түвшинд хүргэхээр ажиллаж байгаа юм. Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт болон жолоочгүй автомат тээвэр (AGV) нэвтрүүлсэн нь Монголоос авах эрчим хүчний нөөцийн импортыг илүү үр ашигтай болгоно гэж хятадын тал үзэж байна. Бүс нутагт (Солонгосын хойг, Төв болон Өмнөд Ази) Олон улсад (АНУ, Европ) 1. 2026 оны 2-р сарын 28-наас эхэлсэн АНУ-Ираны дайн хоёр долоо хоногийн хугацаанд түр гал зогсоох түр нөхцөлтэйгөөр яриа хэлэлцээ хийв. Исламабад хотноо 21 цаг үргэлжилсэн энэ хэлэлцээ тодорхой шийдэлд хүрч чадалгүй өндөрлөв. Нэмэлт: Ираны талаас тавьсан 10 зүйлт саналд Ливан дахь Хезболла бүлэглэлд өгөх Израилийн цохилтыг зогсоох, бүс нутгийн прокси хүчнүүдийг дэмжих эрхээ хамгаалах зэрэг асуудлууд багтсан боловч АНУ-ын тал үүнийг анхны гал зогсоох гэрээнд тусаагүй гэж няцааж, хүлээн авахгүй байна. Харин АНУ-ын зүгээс Ираны цөмийн баяжуулсан материалуудыг бүрэн хүлээлгэн өгөх, Ормузын хоолойг яаралтай нээх зэрэг 15 зүйлт "эцсийн санал"-ыг тулгаж байгаа. WRAL, Al Jazeera, Finance Review Иран улс дэлхийн эрчим хүчний гол зангилаа болох Ормузын хоолойг хяналтдаа байлгаж, танкеруудын хөдөлгөөнийг хаасан хэвээр байгаа нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсөх гол шалтгаан болж байна. Анхны яриа хэлэлцээ “гацаанд орсон” нь талуудын байр суурь эрс зөрүүтэйтэй холбоотой, улмаар түр хугацааны гал зогсоох дэглэм цуцлагдаж, Ливан болон Ираны нутаг дэвсгэрт байлдааны ажиллагаа эргээд эрчимжих төлөвтэй. Олон улсын валютын сан (ОУВС)-гаас хэрэв Ормузын хоолойн нээхгүй, энэ хэвээр дахин 6-8 сар үргэлжилбэл дэлхийн хэмжээнд инфляцийн томоохон хямрал нүүрлэнэ гэж анхааруулж байгаа нь эдийн засгийн төлөв байдлыг туйлын бүрхэг болгож байна. Дэлхий дахинд 2026 онд 2008 оныхоос өөр хэлбэрийн, магадгүй "Геополитикийн эдийн засгийн хямрал" тохиох магадлал байна. Хэрэв Иран-АНУ-ын хэлэлцээ бүрэн мухардаж, дайн дахин идэвхжвэл дэлхийн эдийн засаг "stagflation" буюу эдийн засгийн зогсонги байдал ба өндөр инфляц зэрэгцэн орших хүнд үе рүү шилжих төлөвтэй байна. ГУРАВ. Ойрын өдрүүдийн онцлог өрнөл, гол анхаарах асуудал, байж болох шийдэл Ойрын өдрүүдийн онцлог өрнөл Анхаарах асуудал, шийдэл Дотоод улс төр Шинэ Засгийн газрын шийдвэр: Ерөнхий сайд Н.Учрал 9376 хяналт, шалгалтыг цуцалж, 12,100 компанийн дансыг нээв. УИХ-ын гишүүний ёс зүй: Ерөнхийлөгчийн санаачилсан "Гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төсөл хэлэлцүүлгийн төвд оров. Шинэ томилгоо: Шадар сайд Н.Номтойбаяр Замын-Үүдийн захирагчийг сольж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Шаардлага хангахгүй хүнтэй ажиллахгүй" гэх байр суурь. АН-ын дотоод хагарал: ҮБХ-ны хурлаар фракцуудын зөрчил ил болж, О.Цогтгэрэлийн тал цөөнх болж, С.Баярцогтын тал давамгайлж байна. Энэхүү шийдвэр нь эдийн засгийг дэмжсэн эерэг алхам боловч Татварын багц хуулийг эргүүлэн татсан нь иргэд, ААН-үүдэд илүү ээлтэй хууль хүлээх хүлээлт үүсгэв. Хүлээлтэд нийцсэн үр дүн харуулахгүй бол хий хоосон попрол болно. Ерөнхийлөгчийн институтийн улс төрийн нөлөө нэмэгдэж буйн илрэл. АН завсарлага авсан тул хууль энэ хэвээр батлагдах магадлал бага болов. Фракцуудын "тохироо" нь бие биеэ хянах зарчим дээр суурилж байна. Энэ нь урт хугацаандаа Засгийн газрын тогтворгүй байдлын үндэс болох эрсдэлтэй. АН доторх хагарал гүнзгийрсэн нь МАН-тай хийсэн "далд тохироо" хэвээр үлдэх, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-д давуу тал олгох магадлалтай. Одоо АН доторх 2027 оны Сонгуульд өрсөлдөгчдийн гэхээс илүү хүнээ өрсөлдүүлэх фракциудын зөрчил ил гарч ирэв. Нийгэм, олон нийт 2026 онд эдийн засгийн өсөлт бага зэрэг саарч, 5.0 хувьд хүрэх төлөвтэй байна. Уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл хэвийн голдиролдоо орж байгаа нь үүнд нөлөөлөхөөр байна. Ойрхи Дорнодын мөргөлдөөн болон дэлхийн худалдааны тодорхойгүй байдал нь шатахууны үнийг өсгөх, экспортын эрэлтийг бууруулах эрсдэлтэй. Манай улсын хувьд зарлага, зардал нэмэгдүүлнэ. Төсвийн зардал хэт нэмэгдэх нь инфляцийг хөөрөгдөж, төлбөрийн тэнцэлд дарамт учруулж болзошгүй. Мөн нүүрсний үнийн хэлбэлзэл нь эдийн засагт шууд нөлөөлсөөр байна. Гадаад орчин Тайвань-Хятадын харилцаа: Гоминдан намын дарга Чөн Ли-вүн Ши Жиньпинтэй уулзаж, Бээжин 10 шинэ хөнгөлөлт зарлав. Өвөр Монголын чөлөөт бүс (FTZ): Хөх хот, Эрээн, Манжуурт чөлөөт худалдааны туршилтын бүс албан ёсоор байгуулагдав. АНУ-Ираны дайн ба хэлэлцээ: Исламабадын хэлэлцээ гацаж, Ормузын хоолой хаалттай хэвээр байна. Бээжин "эдийн засгийн зөөлөн хүч"-ээр Тайванийн дотоод улс төрд нөлөөлж байна. АНУ-ын зэвсгийн нийлүүлэлт саатаж буй нь 2026 оны сонгуульд Хятадын нөлөөг нэмэгдүүлж болзошгүй. Эрээн хот Монгол-Хятад-Оросын коридорын зангилаа болж, Улаанбаатар руу хийх хүргэлт "маргааш нь хүрдэг" болно. Ганцмод-Гашуунсухайтын төмөр зам импортыг үр ашигтай болгоно. (энэ талаарх санал санаачилга идэвхжинэ) Түр гал зогсоох дэглэм цуцлагдаж, байлдаан эрчимжих эрсдэлтэй. Ормузын хоолой хаалттай байх нь дэлхийн хэмжээний инфляцийн хямрал (stagflation) үүсгэх аюултай.