Гадаад мэдээДЭЛХИЙ

Ормузын хоолойг АНУ “хаасан” ч найман хөлөг зорчиж өнгөрчээ

Амралтын өдрүүдэд болсон АНУ, Ираны энхийн хэлэлцээ үр дүнд хүрээгүй тул Вашингтон Иранд төлбөр төлж Ормузын хоолойг давж буй онгоцнуудын хөдөлгөөнийг хязгаарлаж, хаана хэмээсэн. Энэ “хаах” цэргийн ажиллагаа даваа гарагт эхэлсэн юм. Тэгвэл хаалтын хоёр дахь өдөр буюу мягмар гарагт /2026.04.14/ хамгийн багадаа Ирантай холбоотой найман хөлөг Ормузын хоолойг гаталжээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын тэнгисийн цэрэг хөдөлгөөн хязгаарлаж эхлэхээс өмнө үетэй харьцуулахад зорчиж буй хөлгүүдийн тоо бараг өөрчлөгдөөгүй байна.

АНУ-ын Зэвсэгт хүчний Төв бүсийн командлал (USCENTCOM) Х дээр мэдэгдэл хийхдээ “Эхний 24 цагийн хугацаанд АНУ-ын тавьсан хоригийг нэг ч хөлөг даваагүй” гэжээ. Зургаан онгоц хоолойгоор зорчим гэж оролдсон ч боомт руугаа буцах зааврыг дагаж мөрдсөн гэж “USCENTCOM” мэдэгдсэн байна. АНУ-ын тавьсан хориг ачаа бараа болон газрын тос тээвэрлэгч компаниуд, даатгалын фирмүүдэд үүсээд буй тодорхойгүй нөхцөл байдлыг улам дордуулж байгаа юм.

Ираны дайн эхлэхээс өмнө Ормузын хоолойгоор өдөртөө 130 гаруй хөлөг дамжин өнгөрдөг байсан билээ.

Эх сурвалж: Reuters   

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button