Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгост зун мэт халж буй нь долоо хоног үргэлжилнэ

БНСУ даяар энэ сард зун мэт халж, агаарын температур цельсийн 30 хэмд ойртох болжээ. Цаг уурын албаныхан мэдээлж буйгаар энэ нь зүүн өмнөд зүгээс дулаан, чийглэг агаар ирж байгаатай холбоотой аж. Агаарын температур өндөр байгаа явдал олоо хоног орчим үргэлжлэх төлөвэй хэмээн Солонгосын цаг уурын алба мэдэгджээ. Нэгэн албан тушаалтан “Яг л халаагуураас халуун агаараар үлээж байгаатай адил нөхцөл байдал үүссэн” гэж тайлбарласан юм.

Мягмар гарагт /2026.04.14/ Кёнги мужийн Чонпён хотод 15:00 цагийн орчим цельсийн 29.7 хэм хүрч халсан байна. Даваа гарагт /2026.04.13/ Сөүл хотод мөн адил цагийн орчим агаарын температур 27.4 хэм хүрчээ. 1907 онд Сөүлд агаарын температур бүртгэж эхэлснээс хойш дөрөвдүгээр сарын 13-ны өдөр тэгж халж байгаагүй юм. 1991-2020 оны хооронд Сөүл хотод дөрөвдүгээр сард агаарын температур дунджаар цельсийн 17.3 хэм байсан гэж цаг уурын алба мэдээлсэн байна.

Үүнтэй төстэй рекорд тогтоосон агаарын температур Канвон мужийн Вонжү (цельсийн 28.1 хэм), Тэжон (цельсийн 28.5 хэм), Кванжү (цельсийн 29.1 хэм), Пусанд (цельсийн 25.9 хэм) бүртгэгджээ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button