
БНХАУ-ын Ордос хотод маргааш жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэмцээнд 19 орны 207 жүдоч өрсөлдөнө. Тодруулбал, эрэгтэй 108, эмэгтэй 89 жүдоч энэ жилийн тивийн аваргын төлөө барилдана. Өнөөдөр тэмцээний сугалаа болно.
Маргааш хөнгөн жингийн барилдаан эхэлнэ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д Т.Түмэнжаргал, 66 кг-д К.Ёолк, Ө.Жанцандорж, эмэгтэйчүүдийн 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар нар эхний өдөр дэвжээнд гарна. Тэмцээн гурван өдөр үргэлжлэх юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.