НийгмийнНийгэм мэдээ

Нэрээ сольж, төсвөө тэлсэн Дархан арьс, шир боловсруулах үйлдвэр макет хэвээр хоцров

Манай улс малын гаралтай түүхий эдийг үнэд оруулах, арьс, ширээ дотооддоо боловсруулах цаашлаад экспортод гаргах зорилт дэвшүүлээд цөөнгүй жил болж байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийг 2009 онд баталж, 2022 онд шинэчлэн найруулсан байдаг. Гэвч ашиглалтад орж, ашгаа өгч эхэлсэн үйлдвэр, технологийн паркгүй байсаар өдийг хүрэв. Эдгээрээс олны ч чихэнд хамгийн их хүрсэн Дарханы арьс, шир боловсруулах үйлдвэр бүтэлгүйтсэн болохыг ХХААХҮ-ийн шинэ сайд зарлалаа. Иймд тус төслийн төсөвт өртөг, гүйцэтгэлийн талаар хүргэе.

Дархан-Уул аймгийн Хонгор суманд арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэж, 2018 оноос бэлтгэл ханган, 2019 оноос орон нутгийн оролцоотой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэлээр хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Инэгэхдээ аймгийн засаг захиргаанаас тус төсөлд 180 га талбай ашиглуулахаар олгож, үүгээрээ компанийн 15 хувийг эзэмшсэн  аж:

Төслийн нийт төсөвт өртөг нь 86.2 тэрбум төгрөг. Уг цогцолборыг Жилдээ 10 сая ширхэг арьс боловсруулах хүчин чадал бүхий 13 үйлдвэр, 10 мянган тонн ноос, ноолуур боловсруулах, угаах самнах хоёр үйлдвэр, мөн эсгийний үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтэцтэй байхаар төлөвлөсөн.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн дараа буюу 2021 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон байна. Энэ хугацаанд цахилгааны шугам, цэвэрлэх байгууламж, гадна дулаан, цэвэр усны хангамж, технологийн уур үүсгэгч зэрэг дэд бүтцийн ажлууд хийгджээ. Нийт 40,8 тэрбум төгрөгийн ажил хийгдэж 47,4 хувийн гүйцэтгэлтэй ажилласан байна. Гэхдээ төслийн талбай дахь бүтээн байгуулалтын харагдах байдал гүйцэтгэлийн хувьтай харьцуулахад хангалтгүй талаар цөөнгүй тайлан мэдээнд дурджээ.

Тус төсөл зогсох болсон гол шалтгаануудын нэг нь чанаргүй зээл, зээлийн хүүгийн дарамт. Хөгжлийн банкнаас 18.7 тэрбум төгрөгийн зээл авсан бөгөөд зээлийн хүү нь 9.1 тэрбум төгрөгт хүрчээ. Ингэснээр гүйцэтгэгчээр ажиллаж байсан орон нутгийн аж ахуй нэгж байгууллагууд хохирсон байна. Энэ үед дахин аудит оруулж гаргасан үнийн дүнгээр хувийн хэвшилтэй тохиролцож чадвал уг цогцолборын дэд бүтцийг төр худалдан авч цаашид үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэх аудитын дүгнэлт гарсан аж.

Ийн хувийн хэвшлийн гүйцэтгэж байгаа бүтээн байгуулалт зогсонги байдалд орж цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болсон тул төр өөрөө барихаар шийдэж. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 185 дугаар тогтоолоор “Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК -г байгуулсан байна. Ингээд дээр дурдагдаж буй хувийн хэвшлийн “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай зэрэгцэн оршиж, ажиллаж эхэлж байгаа юм.

ТӨХХК -ийн төсөл нь 25 га талбайтай. Төслийн нийт төсөвт өртөг нь 516 тэрбум төгрөг. Үүнээс дэд бүтэц нь 119, барилга нь 397, нийтдээ 2300 орчим ажлын байр бий болгож, дөрвөн сая богийн арьс, 400 мянган бодын арьс боловсруулах хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Жилдээ дөрвөн сая хонь, ямааны арьс, 400 мянган ширхэг бодийн шир боловсруулах хүчин чадалтай, 810 ажиллагчтай байх бөгөөд бие даасан цэвэрлэх байгууламж, инженерийн дэд бүтэцтэй байхаар тусгасан.

Энэ цаг үеэс төслийн талбайд хийсэн дэд бүтцийн ажлуудыг Хөгжлийн банк зээлийн өр төлбөрт тооцон авч, ТӨХХК-д шилжүүлэх хэлцэл хийх удаагийн дараагийн оролдлогууд эхэлжээ. “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-аас төслийн 180 га талбайн га тутмыг 1.0 тэрбум төгрөгөөр үнэлж эзэмшлийн эрхээ шилжүүлэх зэрэг асуудал ч хөндөгдөж байж.

Асуудал үүгээр дуусахгүй. 2024 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор ”Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-г ”Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор” төрийн өмчит хязгаарлагдмал хувьцаат компани болгон өөрчилсөн байна. Мэдээж, Дарханы арьс шир боловсруулах үйлдвэрээ зүтгүүлэх агуулга энд багтсан.

Гэвч өмнөх асуудлууд нь цэгцрээгүй. Ёстой л ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатын хэлсэнчлэн "Дарханы арьс ширний үйлдвэр бүтэлгүйтсэн. Төлбөр мөнгөө олж авах асуудал руугаа л орсон нь дээр. Тэнд юм хийж байгаа, бүтээн байгуулалт үргэлжилж байгаа гэж түмэн олныг хуурах боломжгүй" гэдэг үнэн болж таарлаа. Нэрийг нь хэдэнтээ сольж, төсвийг дахин дахин нэмж зүтгүүлээд ч энэ төсөл макет хэвээр үлдэв бололтой.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм том төсөл яагаад эхнээсээ зөв төлөвлөгдөөгүй юм бол

Зочин
Зочин

Хувийн хэвшил, төр хоёр зэрэгцэж будилсан нь асуудал болсон байх

Зочин
Зочин

Ажлын байр бий болгоно гэсэн нь зүгээр л амлалт болжээ

Зочин
Зочин

Нэр сольж төсөв нэмээд ч бодит ажил урагшилсангүй дээ

Зочин
Зочин

Ene bol classic duusdaggui tusliin jishee bn

Зочин
Зочин

40 тэрбум зарцуулчихаад тал нь ч харагдахгүй гэдэг ноцтой

Зочин
Зочин

Tosov usuh tusam hariutslaga alga bolchdog yum uu

Зочин
Зочин

Banknii zeeliin daramt geed l suuld ni irged l hohirch bn

Зочин
Зочин

Ehleed systemee tsegtsteehgui bol yaj ch hugjuuleh ve

Зочин
Зочин

Макет хэвээр үлдэнэ гэдэг хамгийн харамсалтай нь

Зочин
Зочин

Ymar ih mongo salhind hiisver boloo ve

Зочин
Зочин

Iim tusluud deer hariutslaga tootsohgui bol hezee ch zasrahgui

Зочин
Зочин

Төсөл зогссон шалтгааныг ил тод гаргах хэрэгтэй

Зочин
Зочин

Дарханд ийм боломж алдаж байгаад харамсалтай байна

Зочин
Зочин

Ulsiin mongo geheer hen ch hariutslaga huleehgui yum shig

Зочин
Зочин

Ehnees ni zuv udirdsan bol odoo ajillaj baih bsan bh

Зочин
Зочин

шунал ихэдвэл шулам болно

Зочин
Зочин

Мөнгийг нь Жавхлан Дамдиням Азжаргал Насанбат нараас л асуусан нь дээр дээ тэдний гараар орсон доо

ган
ган

Төсөл бүтэлгүйдсэн, мөнгийг нь идэж уугаад дуусгасан гэх мэт үгээр асуудлыг хааж болохгүй. Шударга ёс гэдэг энэ төслийг зогсоосон гацаасан буруу зөрүү ажилласан хэн нэг сайд дарга ажил хариуцсан хүн байж таарна тэр хүнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ж.Энхбаяр сайд болмогц яамаа Дарханд нүүлгэж их хэмжээний зардал мөнгө үрж төвхнөсөн гэтэл үр дүн гь хаана байна. Бүх ажил нь зогсож дампуурч дууссан. Гэтэл ажил хийж чадаагүй мань хүн дэвшээд шадар сайд боллоо. Ажил нураах ажиллагаа амжилттай болсон гэж шагнаж байгаа хэрэг үү.Энд тэнд ажил хийж эхлэх үед нь ямар нэг аргаар садаа хийж зогсоогоод мөнгийг нь авч ашигладаг явдал хэрээс хэтэрлээ. Монголд томоохон хэмжээний ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж дуусгаад ямар үр дүнд хүрэв. Их мөнгө үрэн таран хийж төсөл хөтөлбөрийг гацааж зогсоох, бүтэлгүйтүүлхэд хариуцлага тооцохгүй гэсэн хууль байдаггүй л баймаар.

Холбоотой мэдээ

Back to top button