Пусаны "Монгол кино өдөрлөг" өнөөдөр "Их говийн манаач" баримтат киногоор нээлтээ хийнэ

БНСУ-ын Пусан хотноо зохиогдож буй “Монгол кино өдөрлөг” өнөөдөр Eguur News агентлагийн продюсерлож, найруулагч Э.Ган-Очирын бүтээсэн “Их говийн манаач” баримтат киногоор нээж байна.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын Ханнэрэ Соёлын сан, Монгол Улсаас тус улсад суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг гурав дахь жилдээ 4-р сарын 16-18-ны өдрүүдэд зохион явуулж буй билээ.
Монголын говийн дархан цаазат газрын экосистем болон дэлхийд нэн ховор мазаалай баавгай, түүнийг эрэн судлаж, өсгөж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж буй эрдэмтэн судлаачдын тухай өгүүлэх "Их говийн манаач" баримтат кино Монгол дахь нээлтээ хийснийхээ дараа ийн анхны олон улсын үзэгчдэд хүрэх гэж буй юм.
Мөн,
- Найруулагч С.Баттулга “Эцэг” уран сайхны кино
- Найруулагч Л.Таванбаяр “Хадам ээж” уран сайхны кино
- Найруулагч Э.Нямжаргал “Зүрхний Сараан” уран сайхны кино бүтээлүүдийг нийт 9 удаагийн гаралт бүхий үзвэрийн хуваарийн дагуу олон нийтэд толилуулна.
Т.БАТСҮРЭН


















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хувьд хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.