Доналд Трампын галзуурал
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн үед Ромын пап лам Лео руу дайныг эсэргүүцсэнийх нь төлөө дайралт хийх болсон. Тэр пап Леог гэмт хэрэгт хөнгөн ханддаг, гадаад бодлогын талаар мэдлэггүй хүн гэсэн юм. Мөн Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаагүй бол Лео пап ламаар сонгогдохгүй байсан гэж хүртэл хэлсэн. Энэ мэт хэлсэн зүйл нь шүүмжлэл дагуулсан ч Трамп пап Леогоос уучлал гуйхгүй гэж гүрийсэн юм.
Үүний дараа Трамп сошиал хуудас дээрээ өөрийгөө Есүс Христ мэт дүрсэлсэн хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг нийтэлжээ. Тус зураг үнэнч дэмжигчдийнх нь хүртэл дургүйцлийг хүргэж, хатуу шүүмжлэл дагуулсан тул Трамп хэсэг хугацааны дараа нийтлэлээ устгасан байна.

Трампын рейтинг урьд өмнө нь байгаагүй доод түвшинд хүрээд байгаа. Сүүлийн үед Трампыг дэмждэг байсан барууны үзэлтэй томоохон инфлюенсерүүд бодлоо өөрчилж, түүнийг хүчтэй эсэргүүцэх болсон. Трампын эхлүүлсэн MAGA (Америкийг дахин агуул болгох) хөдөлгөөн гүн хагарч, барууны үзэлтэй олны танил идэвхтнүүд түүнийг АНУ-ыг нэгт тавьдаггүй гэж шүүмжилж буй.
Тэдгээр идэвхтнүүд залуус дунд их нөлөөтэй. Иймдээ ч өндөр настай Бүгд найрамдах намд саналаа өгдөг америкчууд л Трампыг дэмжигч бүлэг болон тунан үлджээ. Тунаж үлдсэн дэмжигчид нь хүртэл шүүмжилж байсан тул Трамп өөрийгөө Есүс мэт дүрсэлсэн зургаа устгасан гэж хэлэхэд болно. Уур нь хүрсэн дэмжигчдэдээ зориулж Трамп тайлбар хийхдээ зураг дээр эмч шиг харагдаж байсан болохоор нийтэлсэн гэжээ.
Ийм дуулиант асуудал тариад удалгүй Трамп өөрийг нь Есүс тэвэрч буй зураг сошиал хуудас дээрээ нийтэлжээ. Тус зураг сошиал орчинд өмнөх нийтлэлтэй адил шүүмжлэл дагуулаад байна.

Эх сурвалж: Yahoo News















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эвий хөөрхий энэ зөнөг өвгөн одоо уймраад эхэллээ яана даа АНУ монголын дэргэд хүчирхэг гүрэн гэдэгтэй хэн ч маргахгүй гэхдээ энэ өвгөний хажууд манай галзуучууд ордон дотроо л гэхээс харин ч гайгүй галзуучууд юм байна.
Ялгаатай. Наад галзууг чинь бол хууль шүүхийнх нь тогтолцоо байранд аваачиж чадахаар хүчтэй. Монголын галзуу хурандааг бол кармааны хууль хүчнийхэн нь аялдан дагаад л захиалгат хэрэг үүсгээд л гүйнэ
АНУ-р зогсохгүй, дэлхий дахинд хор хохирол учруулсан аймаар галзуу этгээд юм. Энэ хүнээс ангижрах өдөр хэзээ мөдгүй ирэх болтугай.
Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хувьд хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.
Энэ зөнөг хурдан үхэж далд ороосой