"₮600 тэрбумын өртэй эрчим хүчний салбарт ажиллах хүн олдохгүй байна"
Эрчим хүчний салбарын ажилчид цалингаа 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж төв талбайд жагсаж эхэллээ. Тус жагсаалыг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос зохион байгуулж байгаа юм байна.

Жагсаалын тухай тус холбооны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат "Бид эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрээр ажилчдын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин хөлс тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох зэрэг 12 заалт бүхий саналыг гаргасан боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-д заасны дагуу ҮЭ-ийн талаас ажил хаялт санаачилж, зохион байгуулах нөхцөл бүрдсэн. Гэхдээ бид ажилт хаялтыг хүсэхгүй байгаа. Хуулийн дагуу манай ҮЭ-ээс салбарын ажилчдаас ажил хаялтад нэгдэх эсэх санал авч байна. Одоогоор санал өгсөн ажилчдын дийлэнх хувь нь дэмжсэн.
Тиймээс бид эхний ээлжид өнөөдөр маргааш хоёр өдөр хуулийн дагуу жагсаал зохион байгуулж, холбогдох газарт шаардлагаа бичгээр хүргүүлнэ. Ямар нэгэн үр дүнд хүрэхгүй тохиолдолд ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй. Гэхдээ манай салбарынхан ажил хаялт зарлавал учрах хохирол, эрсдэл ихтэй болохоор аль болох нааштайгаар тохиролцоонд хүрэхийг хүсэж байна. Бид аюулгүй ажлын байр, хангалттай цалин хөлс, нийгмийн баталгаа хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэж өгөхийг УИХ, Засгийн газраас шаардаж байгаа" гэлээ.
-Амь насаараа дэнчин тавьж ажиллаад ₮1.8 саяын цалин авах хүн олдохгүй байна-

"ДЦС-4" 26 жил ажиллаж буй Д.Амаржаргал "Эрчим хүчний салбар сүүлийн 10 гаруй жил алдагдалтай төлөвлөгөө баталж ₮600 тэрбумын өртэй байгаа энэ салбарт ажиллах боловсон хүчин олдохгүй байна. "ДЦС-4" ажилчид зуны улиралд тоног төхөөрөмжийн засварын ажлаа хийж өвөлдөө бэлддэг учир амралтаа ч авч чаддаггүй. Нийт ажилчдын 80 гаруй хувь нь хэвийн бус нөхцөлд ажиллаж, амь нас, эрүүл мэндээрээ байнгын эрсдэл хүлээдэг. Ингэснийхээ төлөө ₮1.8 саяын цалин аваад ажиллах залуу боловсон хүчин алга. Удахгүй өвөл болно. Эрчим хүчний салбар энэ хэвээрээ байвал төд удалгүй элгээрээ хэвтэнэ" гэв.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туулын хурдны зам тавих мөнгөө энэ салбарт өгье дээ
Ажилчидаа дарамтлах чинь хэрээс хэтэрч байгаа болохоор ажиллах хүн олдохгүй байгаа юм бишүү . Ажилд авахдаа дандаа ар өврийн хаалга хэрэглэж өөрсдийнхөө үр хүүхдийг л ажилд авдаг байж цалин нэмүүлэх болохоороо ажиллах хүн олдохгүй бна гэж худлаа наагаад байх юмаа
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Элгээр нь хэвтүүлчихөө бүгдээрээ сайхан хөлдөөд чадарцгаая энэ цалин арай бишээ үнэн юм уу? ийм чухал салбар,тэгээд эрсдэлийн өндөр зэрэгтэй.ДЦС н даргаар тавигдсан муусайн хөсрий царайлсан мудакууд арай арай идэж уухаа урьтал болгоод станцаа шинэчлэх ажилчдыхаа нийгмийн асуудлыг шийдэхгүй болохоор гуниг гуниг.Ажил хаяад энэ хөөрхий зүдэрсэн пролетарууд талбай дээр хэвтчихэд гот алингаа алдаж бысдагаараа эргэнээ Найдалмаа хөөрхий ямар гэцүү үед сайд болчиховоо за одоо шийдэх гээд л үзэх байх.Эд нарыхаа цалинг нэмнэ гээд цахилгааныхаа үнийг дарвайтал нэмнэ дээ муусайн ацнууд тэгвэл хохь чинь шүү
500 TERBUMIIG TUULIIN BURGASIIG OGTLOHOD HEREGLEJ BGAA SHTEEE KKK
Туулын хурдны замаас илуу эрчим хуч цахилгаан станц барих хэрэгтэй байх.
цахилгаан түгээх сүлжээг татан буулгаж өмчийг нь буцааж улсын өмчлөлд авах хэрэгтэй. Үүнийг хамгийн түрүүнд дамжуулах, түгээх сүлжээг нэгтгэх хэрэгтэй. Ер нь эрчим хүчний эдийн засгийг мөнгөн сууриар аль ч улс удирддаггүй юм. Бүтээмж нийлүүлэлт 2оор удирдах шаардлагатай. Учир нь цахилгаан дулаан 2ыг хадгалж болдоггүй гэдгийг мартаж болохгүй. Чадваргүй цүнх баригчид үүнийг хэзээ ч ойлгохгүй байх л даа!!!
ДЦС ажилтнуудын цалин арай ч 1,8- сая биш байлгүй дээ! Тийм халуун, дуу чимээтэй, тоос шороотой хүнд нөхцөлд ямар тэнэг нь 1,8 саяын цалин аваад байж байхав дор хаяж 3-5 саяын цалинтай байдаг байх шүү!!! Гэхдээ сонин шүү Монгол улсын Эрчим хүчний салбар нь дамуурчихаад байхад Монгол улсын толгой тэрбумтангууд энэ салбраас төрсөн байдаг юм даа!!! Ккк Тэгээд болоогүй телевизийн эфирээр эрчим хүчний мафиууд энэ салбарыг аврах талаар зөвөлгөө өгөөд байдаг нь хачирхалтай шүү!!! Ккк
МАН -АН мафиууд энэ салбраас тэрбумтан болцгоосон байдаг нь үнэн!!!
Түрүүчийн өртэй үлдээсэн хүмүүсээр нь өрийг нь даруулаач хөрөнгийг нь хураагаач ээ
1.Эрчим хүчний салбарынхан хулгайгаа цэгцэл. Хот, аймаг сум, тосгоноор даяараа цахилгааны хулгай хийж бна. Үйлдвэр, Орон сууц, айл өрх, үйлчилгээний газрууд, Вьетнам засварууд хүртэл давхар хулгайн тог хэрэглэдгийг бүгд мэдэж байгаа. Бүгдийн мэргэжлийн хүмүүсээр нарийн шалгалт хийлгээд, торгууль тавьж төлүүлэх хэрэгтэй. Энэ их хулгайг илрүүлэх юм бол тогны үнэ нэмэх шаардлагагүй.
2. Эрчим хүчнийхэн хэд нугалсан тендерээ болих хэрэгтэй.
Эрчим хүчний салбар цахилгаан станцууд алдагдалтай ажиллуулж байгаа өөрсдийнх нь буруу шүү дээ?! Энэ салбар чинь өөрийн гэсэн хэв маяг бүхий эдийн засгийн тооцох аргачлалтай байгууллага шүү. Нэгж үнэд ноогдож буй энергийнхээ нягтыг олж чадахгүй байж олон юм хуцахаа болиоч дээ. 4р цахилгаан станц нэг нэгжээс оногдож буй нягтаа 1 киловатт цахилгаанаа 85 орчим төгрөгөөр дамжуулах сүлжээнд нийлэхэд 22оос 28 төгрөгний ашигтай ажиллаж чадна. өөрөөр хэлбэл нэгжид шилжүүлэх коэффициентоо олж чадахгүй бол 1квт-н үнэ 1000 төгрөг байсан ч ашигтай ажиллууж чадахгүй.
OMNOH UE UEIIN SAID DARGA NARIIN HORONGIIG HURGAAD AVAH HEREGTEI TEGVEL OROO DARAAD TSALINGAA NEMEED BOLOOD OGNO
Нипалаалаас ажилчид авчхаа
Түрүүчийн өртэй болгосон хүмүүсээр өрийг нь даруулж хөрөнгийг нь хураагаач ээ
Зүгээр эрчим хүчний үнэ нэмэх зорилготой ажиллагаа гэж харж бна.
Аргагүй шүү дээ үе үеийн сайд дарга нар идэж уусаар байгаад ийм байдалд хүрлээ шүү
Ажилд орий гэхээр авдагүй танил тал гар хөл харан царай зүс үзэн их сонин нийгэм шүү
Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хувьд хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.