Орон нутаг

Өмнөговь аймгийн долоон сургуулийн 250 сурагч 1000 мод тарьжээ

Өмнөговь аймаг “Модны доктор” төсөл хэрэгжүүлж буй бөгөөд Даланзадгад сумын долоон сургуулийн 250 сурагч 1000 модны суулгац тарьсан байна. Уг төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд тус аймгийн Байгаль орчны газар, Боловсрол, шинжлэх ухааны газар болон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тусгай зөвлөхийн статустай “Он хаппи” ТББ хамтран өнгөрсөн сард хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Төслийн гол зорилго нь сурагчдыг мод суулгаад орхих бус, арчилж ургуулах, судалгааны ажил хийж ном, товхимол гаргах, мөн хамгийн сайн ургуулсан сурагчдад БНСУ-д очиж туршлага судлах боломж олгоход чиглэж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button