НийгмийнНийгэм мэдээ

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгуулагууд нэг өдөр зайнаас ажиллана

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллуулах, нэг өдрийг цахимаар ажиллуулах тухай шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэжээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана. 

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Төрийн албаны ямба нэмэгдэж жирийн иргэдийн зовлон нэмэгдсэн жил болох нь дээ.

Холбоотой мэдээ

Back to top button