Жүжигчин Б.Хулан охин, хүүгийнхээ хамт АНУ-д амьдарч байна

Хошин урлаг болон, монголын кино дэлгэцийн уран бүтээлд чамгүй олон дүр бүтээж үзэгчдийн хайртай жүжигчин болсон Б.Хулан сүүлийн жилүүдэд нам гүмхэн амьдралыг сонгож АНУ-д хүү, охин хоёртойгоо амьдарч байна. Түүний хувьд өөрөө мэргэжлээ дээшлүүлэхээс гадна хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч ийнхүү холын орныг зорьжээ. Хэдхэн хоногийн өмнө том охиныхоо төгсөлтийн баярыг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн талаараа сошиал хаягтаа хуваалцжээ.
Хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагт жүжигчин байсан тэрээр “Сексийн эрх чөлөө”, “Ийм нэгэн дурлал”, “Болсон явдал”, “Бурхан өршөө”, “Миний хөрш чөтгөр”, “Өртөө”, “Туршилтын хосууд” зэрэг уран сайхны кинонд тоглосноор нь болон. Б.Хуланг Монголын анхны “Фото мисс” гэдгийг хүн бүр төдийлөн мэддэггүй. Тэрбээр 1997 онд “Фото мисс”, 1998 онд Монгол Улсын “Гоо охин” болж байв. Хамгийн сүүл тэрээр “Хурд” хамтлагийн “Бүсгүй” клипэнд тоглож түүнээс хойш ямар нэгэн дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээгээгүй байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан л төрсөн бүсгүй байна. Хүмүүс минь нэгэндээ атаархаж хорсож муу үг бүү урсгаж байгаарай, муу энерги нь эргээд өөр дээр чинь тусдаг юм шүү!!!
Нүдэнд дулаахан гоё эмэгтэй, сайн ч жүжигчин. Амжилт хүсье!
ene odoo bas yamar dargiin b#####i guhuur vee?
Хар шар баян эр мөрөөдсөн эмсүүд ихдэээ
Soronz mn Medee tee chigt ni huulahaa bolichih th u