З.Мэндсайхан: Батлагдсан төсвийн хүрээнд эрчим хүчний салбарын цалинг нэмэх боломжгүй

Эрчим хүчний салбарын ажилтнууд цалингаа 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхийг шаардаж төв талбайд жагсаж эхэлсэн. Уг шаардлагын талаар Сангийн сайд З.Мэндсайханаас тодруулахад "Одоо батлагдсан байгаа төсөвт эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх боломжгүй. Ямар нэгэн байдлаар зардал нэмнэ гэдэг чинь төсвийн хуулиа өөрчилнө гэсэн үг. Өнөөдөр хуулийн хувьд тийм боломж байхгүй" гэв.
Тэрбээр 2026 оны төсөвт эрүүл мэнд, боловсролын салбарын цалинг нэмэгдүүлэхд зориулж 680 орчим тэрбум төгрөг суулгасан. Тухайн үед асуудал хариуцаж байсан сайд нар хариуцлагагүй хандаж, бүгд бүгд хоёр цалинтай болчихсон байна. Эхнээсээ шийдвэрлэж байна. Одоогоор эрчим хүчний салбарынхны цалинг нэмэх төсөв байхгүй. Төсвийн тодотгол хийх нөхцөл үүсээгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг тавдугаар сарын 1-нд хийнэ. Үүнээс гурвьан сарын дараа тодотгол хийх хуулийн заалттай" гэлээ.
Түүнчлэн ирэх оны төсвийн тухайд эхлээд ЭЗХЯ-наас төсвийн хүрээний мэдэгдлийг эхлээд оруулж ирж, УИХ-аар батлуулна. Эндээс бид төсвийн төлөвлөлт хийнэ. Эрчим хүчний салбарын гол асуудал нь хэрэгчлэгчдэд хүрж буй үнэ нь үйлдвэрлэлийн өөрийн өртөгт нь хүрэхгүй, алдагдалтай ажиллаж байгаа. Салбарын сайд нь төлөвлөлт хийх ёстой. Сангийн яам түүн дээр нь ажиллана. Гэхдээ ирэх онд гэсэн үг. Эрчим хүчний салбар аж ахуйн салбар шүү дээ, дотоод боломжоо ашиглах ёстой гэсэн юм.
Д.ХАДААН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм сангийн сайдтай болох гэж. Яанаа яанаа
hovdiin hogiin hulgaich
МУУСАЙН АЛНУУД ИДЭЖ ЗАЛГИЧИХААД ОДОО ИЙМ УВАЙГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ БИЗ ДЭЭ ҮНЭЭ Л НЭМНЭ ГЭЭД БАЙХЫН АРД ТҮМЭН ЖИНХЭНЭ ХЯЛАЙДАГ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ?
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
bas l huukiin suga
Тогны үнииигл нэмэх гэсэн шугалуууд хагалтай нэмээ биздэээ
Ард иргэд чинь хангалттай зовж байна. Непалдах цаг нь болжээ.
Өө, муу тэнэг мал аа. Эрчим хүчгүйгээр хөгжих гээд, амьдрах гээд үз л дээ. Энэ зун ажил хаяад хийхгүй. Ирэх өвөл тог дулаангүй, зуслангийн байрандаа галаа түлээд лаагаа асаагаад утас ч барих хүнгүй амар сайхандаа жаргацгаагаарай. Шүүгч, банк гээд төсвийнхөн өндөр цалин авдгаас тэд ажлын эрэмбийг ойлгохгүй болсон байна.
Иргэдээс йлчилгээний хөлс авч, дээрэмдсэн мөнгөө дарга нар нь идчихээд, одоо улсын төвөөс цалингаа нэмүүлэх гэх. Юутай ч зүйрлэх аргагүй тэнэглэл, доромжлол шүү.
Үүнийг магадаля тайван амгалан байцгаа гэж кинод байдаг байхаа