Гадаад мэдээДЭЛХИЙ

Их Британийн ерөнхий сайдыг огцрохыг сөрөг хүчин нь шаардаж байна

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер ажлаа хүлээлгэн өгөхийг сөрөг хүчин нь пүрэв гарагт /2026.04.16/ шаардсан байна. Учир нь АНУ-д суугаа элчин сайдаар ажиллаж байсан Петер Манделсон анх аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй ч Гадаад хэргийн яам үүнийг давж шийдвэр гаргасан гэдэг нь ил болжээ. Манделсон бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний ойрын хамсаатан байсан юм. Эпстейнтэй холбоотой байсан нь илэрсэн тул Манделсон ажлаа халагдаж, эрх баригч Хөдөлмөрийн намаас өөрийн хүсэлтээр гарсан билээ.

Хоёрдугаар сард АНУ-ын Хууль зүйн яам Эпстейний хэргийн нэмэлт файлуудыг дэлгэсэн. Үүнээс өмнө Манделсон Эпстейнтэй холбоотой байсныг хүмүүс мэддэг байсан юм. Хоёрдугаар сард шинээр дэлгэгдсэн файлууд Манделсон Эпстейнтэй их ойр байсан нь илэрсэн. Үүний улмаас Стармерийн засгийн газар хямралд орж, түүнийг огцрохыг олон хүн шаардах болсон юм.

Манделсоныг АНУ-д суух элчин сайдаар сонгоход зохих шалгалт явуулсан гэх байр суурийг Стармер илэрхийлж байжээ. Гэвч “The Guardian” агентлаг Манделсон аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй байсан гэдгийг эх сурвалжаас олж пүрэв гарагт /2026.04.16/ мэдээлсэн юм. Тус мэдээлэл гарсны дараа гол сөрөг хүчин болох Консерватив намын дарга Кеми Баденох “Стармер огцрох нөхцөл байдалд үнэхээр орлоо” гэж хэлжээ.

Эх сурвалж: AP News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button