Top StoriesУлс төрийн мэдээ

Тойм: Парламентыг "задлах" хуулийг ерөнхийлөгч нь өргөн барьсан анхны кэйс

Улс төрийн орчинд энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тойрч хэлэлцэв.

Гадна талдаа энэ хуулийг тойрсон улс төржилт яваад байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаад чанартаа бол төрийн хоёр том институцын статусын асуудал хөндөгдөж буй.

Эргээд харвал 36 жилийн өмнө Улсын Бага хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, Монголд анхны орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын түүхийг эхлүүлсэн. Ингэж бид уг нь байнгын ажиллагаатай парламенттай болсон юм. Өнөөг хэр иргэд төлөөлийн 76 гишүүнийг сонгож, УИХ-аа бүрдүүлж ирсэн бөгөөд 2023 онд Үндсэн хуулийн 21-р зүйлийн 1 дэх хэсэгт “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн тусгасан өөрчлөлтийг УИХ-ын чуулганы гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, баталсан.

Өөрчлөлтийн эхлэл буюу 2024 оны УИХ-ын сонгууль анх удаа 126 гишүүнтэйгээр бүрдэх нөхцөл бий болж, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсны үр дүнд өнөөдрийн парламент бүрджээ.

Монголын парламентын түүхэнд анх удаа төлөөлөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтдөө нийцсэн засаглалыг сайжруулах хүрээнд энэхүү өөрчлөлтийг хийсэн. Хэдийгээр УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх заалт өнөөг хэр амьтай, голтой байгаа хэдий ч уг заалтаа илүү хүчитгэхийн оронд Ерөнхийлөгчийн институцээс ард түмний захиалга гэсэн тодорхойлолтоор шинээр өргөн барьж, оруулж ирсэн нь нэгэнт байгаа агуулгыг илүү дэлгэрүүлэн давхардуулсан тохиолдол болж буй.

УИХ-ын тухай хуулийн “4.1.Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хэн ч халдаж үл болно” гээд заачихсан. Тиймээс ерөнхийлөгч өөрөө гишүүний бүрэн эрхийг хөндөж болохгүй тул өөрсдөөр нь хуулийг дэмжүүлэх байдлаар парламент руу чиглэсэн хууль санаачилсан нь энэ.

Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон эрх мэдлийг хязгаарлах, өөрчлөх боломж нь парламентад байдаг бол парламентын эрх мэдлийг хязгаарлах эрх харин ерөнхийлөгчид байдаггүй. Монгол Улс ерөнхийлөгчийн бус парламентын засаглалтай учраас төрийн бодлого шийдвэрийн төв нь УИХ юм. Иймээс ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн сайжруулах боломжоо парламент өөрсдөө ашиглах цаг ирж байна.

Одоогийн өргөн баригдсан хууль нь ёс зүйн зөрчил гаргавал гэсэн ерөнхий агуулгатай төдийгүй "жагсаалтын гишүүн" зэрэг тодорхойлсон субъектив ойлголт ч бий. Иймээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг илүү нарийн тодорхойлох нь зүй. Хэтэрхий объектив шалгуурыг улс төрийн байр суурь, санал өгсөн байдалтай холбогдох нөхцөл болгохгүй байх нь цаашид бүрдэх ажлын хэсгийн хариуцлага болж үлдэж байна.

Эгүүлэн татах нь хариуцлагын нэг тогтолцоо гэж тайлбарлагдаж болох ч яг одоогийн боловсруулснаар батлагдвал улс төрийн зорилгоор хэрэглэгдэх өндөр эрсдэлтэй учраас ерөнхийлөгчийн хүсэл хаанаас нь ч цухалзах ёсгүй тул УИХ дотор олон шатны хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүй. Монгол Улс парламентын засаглалтай буюу гишүүд ард түмнийг төлөөлдөг болохоос шууд халагддаг албан тушаалтан биш юм. Хэрвээ гишүүнийг ёс зүйн асуудлаар шалтаглан эгүүлэн татсаар байвал парламент богино хугацааны, үр дүнгүй шийдвэр гаргалтын талбар болох эрсдэлтэй зэрэг олон талаас нь харж, нягтлах шаардлага үлдэв.

Хэрэвзээ, уг хууль батлагдвал ерөнхийлөгч нь парламентад хариуцлага тооцдог хуулийг санаачлан, түлхсэн анхны кэйс болж үлдэнэ. Энэ бол хуульчдын хувьд цаашид гүнзгий судлах сэдэв болох нь дамжиггүй.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Парламентын эрх мэдэлд халдах эрсдэлтэй юм биш үү, нухацтай хэлэлцэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ерөнхийлөгч ийм хууль санаачилж байгаа нь өөрөө анхаарал татаж байна

Зочин
Зочин

Хариуцлага тооцох хэрэгтэй ч улс төрийн зэвсэг болчих вий

Зочин
Зочин

Гишүүдийг эгүүлэн татах шалгуур нь маш тодорхой байх ёстой

Зочин
Зочин

Ер нь бол хариуцлага сайжруулах хэрэгтэй нь үнэн

Зочин
Зочин

Gishuudiig erguulen tatah ni zuv ch gehdee juram ni todorhoi baih heregtei

Зочин
Зочин

Үнэхээр хөгийн eрөнхийлөгчтэй 5 жил явсан юм байна. Оюун-Эрдэнэ eрөнхий сайд байсан тулдаа хэдэн жил сөрөөд торгоогоод байсан юм байна. Одоо бол Хүүкийн жинхэнэ төрх нь илэрч байна. Мэдрэл муутай новш байж

Зочин
Зочин

Зөвхөн нэг удаагийн согтолт л хүний тархины хэдэн сая эсийг үхүүлдэг юм гэсэн. Байнгын согтуу архинд орчихсон Хүрэлсүхэд eр нь эрүүл сэтгэх тархи үлдээгүй юм бишүү дээ

Баяр
Баяр

Ер нь манайд ардчилал сонгодог утгаараа бгаа юу? Гэдгийг бодох цаг болсон. Ардчилал гэх нэрээр айлган сүрдүүлэх бүх буруу, бузар булайгаа нуух, иргэдээ айлгах, үнэн бодит зүйлээс тойрон гарах, улмаар бүлэглэл байгуулан ард олныг захирах, улсын баялгийг хулгахад л ашиглаж бгаагаас өөр ямар бодит өгөөж бгааг ярих цаг болсон шт. Сонгууль бүхний амэө ардчилал ярьж сонгогдоод, дараа нь дүр эсгэсэн ардчиллаар бүх асуудлыг халхлаж бгааг яах ёстой юм. Ардчилал гэдгийн нөгөө тал нь хариуцлага, хуулийн засаглал бх ёстойг яагаад ярихгүй бна!!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Парламентын засаглалтай улс гэдгээ мартаж болохгүй шүү

Зочин
Зочин

Энэ бол ардчиллын хувьд нэлээд эмзэг сэдэв байна даа

Зочин
Зочин

Хэт ерөнхий заалттай хууль эргээд буруу ашиглагдах магадлалтай

Зочин
Зочин

Ard tumnii zahialga gedeg ner dor yu hiigeed bn aa

Зочин
Зочин

Ene huuli batalagdval uls turiin daramt ihsene shig sanagdaj bn

Зочин
Зочин

Erunhiilugch parliament ruu heterhii oroltsoj bn uu daa

Зочин
Зочин

Ene bol zugeer neg huuli bish, systemiin asuudal bn

Зочин
Зочин

Gishuud hariutslaga huleeh yostoi gehdee uls tur bolgoj bolohgui

Зочин
Зочин

Yag yamar uildliig yos zuin zurchil gej uzheeree todorhoi bolgoh heregtei

Зочин
Зочин

126 гишуун яг юу хийж ямар баялаг бутээж улс эх орондоо нэмэр болж бга юмуу. Ёс зуйгуй хэруул хийж хуралдаа ч суудаггуй ажлаа тасаллаг биз дээ. Жирийн нэг ажилтан ажлаа тасалвал хариуцлага хулээдэг, Гэтэл нэн хэдэн гишууд нь ямар ажил юу хийдэг буу мэд.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Наадах шиг чинь өнгөн талын асуудлаар та нарыг мангартуулаад, ард түмэн төрөө сонгодог эрхэнд чинь халдсан хууль зүтгүүлээд байна

Pensioner
Pensioner

Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.

Soniuchzochinzochin
Soniuchzochinzochin

Zugeer baihad n erguulj tataad baiw gej...126 tsoorsoor parlamentgui bolno gej baihgui nohon songuuli eswel jagsaaltiin daraachiin huneer nohogdood ywna bizdee..hulgai luiwart holbogdson eswel yos zuigee ulandaa gishigesen heseg nohduud Buren erhee aldhaas aigaad chichreed eserguutseed baigaa bizdee

Зочин
Зочин

Zuv shte hurelsukhees uur huuli oruulchih tsustei hun bsngui hudlaa nuuree nuusan har hulgaich,luovarchid

Иргэн
Иргэн

Маш зөв санаачлага таньж мэдэх бүх хүмүүс дэмжиж байна.
Харин вэб сайтууд захиалгатай эсрэг мэдээллүүд бичиж байх шиг байна.

ЗОиргэдЧИН
ЗОиргэдЧИН

Хүрэлсүх ерөнхийлөгчийн зөв
Нара гэгч хулгиан хүүхэн " МОНГОЛЧУУДАА" ГЭЖ БАЙГААД ШОРОНГИЙН АЙМААР ХАРААЛ БӨГС БӨӨР ГЭСЭН ДОРОМЖЛООД МОНГОЛЧУУДААС УУЧЛАЛ ГУЙГААГҮЙ ОДООД БҮР ЗОДООН ХИЙНЭ Ч ГЭХ ШИГ
ийм хүмүүсээс ариун явдал хэзээ ч гарахгүй
таны өргөсөн хуулийг батлахгүй бол энэ их хурлыг тараах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button