НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

Хачигт хазуулах эрсдэлээс сэргийлэхийг ууланд алхагчдад анхааруулж байна

Дулааны улирал эхэлж, ой мод, өвс ургамал бүхий бүс нутгаар иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэхтэй зэрэгцэн хачигт хазуулах эрсдэл өндөр байгааг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.  Хачиг нь цус сорох үедээ нян, вирус, паразит дамжуулж, хүн болон мал амьтанд халдварт өвчин, тэр дундаа хачигт энцефалит зэрэг ноцтой өвчлөл үүсгэх аюултай.

Иймд иргэн та дараах зөвлөмжийг мөрдөж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаална уу:

  • Ой, өвстэй бүсэд зорчихдоо битүү, цайвар өнгийн хувцас өмсөх
  •  2–3 цаг тутамд биеийн ил хэсгүүдийг шалгах
  •  Хачиг үргээгч, хамгаалах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх
  • Хачигт энцефалит-ын эсрэг вакцинд хамрагдах
  • Гэрийн тэжээмэл амьтдаа тогтмол шалгах
  • Ноос, ноолуур зэрэг түүхий эдийг гэрийн орчинд хадгалахгүй байх

Хачигт хазуулсан тохиолдолд:

Хачгийг аль болох яаралтай, зөв аргаар авах шаардлагатай бөгөөд хошууг арьсанд үлдээлгүй авах нь чухал бөгөөд мэргэжлийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж авахыг зөвлөв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button