Бодит үнэ: Дөрвөн шийр 40 мянга, дөрвөн гуя 400 мянган төгрөг

Инфляцын түвшин өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар 7.4 хувьтай гарсан. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өмнөх оноос тэдэн хувь, өнгөрсөн сараас төчнөөн зуугаар нэмэгдлээ гэх мэдээллүүд өчнөөн гарч буй. Гэхдээ статистик үзүүлэлтийг хүн бүр зорьж уншихгүй, учир холбогдлыг нь ялгаж харахгүй. Иймд бид үнийн өсөлт гэх үл үзэгдэх гар иргэдийн халаасыг хэрхэн тэмтчиж байгааг дундаж жинтэй хонин дээр задаргаа хийж харуулъя.
Хамгийн бодит үнийг гаргаж ирэхийн тулд цахим орчинд дахь мах махан бүтээгдэхүүний худалдаа болоод амьд малын худалдаа эрхлэгчдээ тодруулга, мэдээлэл авлаа. Учир нь, нийслэлд амьдарч байгаа хүн бүр хүнсээ цуглуулахаар зах худалдааны төв явж чадахгүй, зүүн захаас Эмээлт хүрэх боломжгүй. Цаг үеэ дагаад мах, махан бүтээгдэхүүний цахим худалдаа, захиалга, хүргэлт ч ихэссэн байна.
Амьд хонь 450-580 мянган төгрөгийн үнэтэй байна
Амьд хонь нас, жингээс хамааран 450-580 мянган төгрөгийн үнэтэй байна. Дорнод, Сүхбаатар зүгийн хоньд илүү жин дардаг аж. Тэр хэрээр үнэтэй. Нас гүйцсэн том эр хонь 600 мянга хүрсэн тохиолдолд ч байсан юм. Гэхдээ амьдаар худалдааж байгаа хонь нь төлөг, сувай эм хонь зэрэг янз бүр байв. Мөн малын тарга тэвээрэг үнийн чухал үзүүлэлт аж. Дээрх үнийг Зүүнсалаа, Баянхошуу, Долоон буудал, Морингийн даваан дах амь малын худалдаа эрхлэгчдиийн үнэд тулгуурласан болно.
Гулууз мах амьд хониноос үнэтэй
Хонины махны бөөний үнэ ханш 19-21 мянган төгрөг байна. Ингэж тооцвол дундаж буюу 30 кг гулууз мах 570-630 мянган төгрөг хүч байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьд хониноос даруй үнэтэй. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвар муу байгаа тул өрөөл хаа гуя голчон авч байна.
Хонины махны жижиглэнгийн үнийн тухайд ястай мах нэг килограмм нь 24,984 , цул мах нэг килограмм нь 26,000 төгрөг байна. Иргэн Л хэд хоногийн өмнө 400 мянган төгрөгөөр дөрвөн ширхэг гуя худалдан авснаа хуваалцсан юм.

Малын дайвар бүтээгдэхүүнээс хамгийн эрэлттэй нь арилгаж, цэвэрлэсэн гэдэс дотор байв. Үнэ судлахаар 10-аад газартай холбогдсон ч өнөөдрийнх дууссан, маргааш захиалаад авч болно гэх хариу өгөв. Үнийн хувьд харьцангуй хэлбэлзэлтэй 25-45 мянган төгрөг байна. Энэ нь амталгаа, цэвэрлэгээ болоод хэчнээн килограмм зэргээс хамаардаг аж.
Өөр нэг онцлох бүтээгдэхүү бол хуйхалсан шийр. Нэг ширхэг шийр 7000-10000 төгрөгийн үнэтэй байсайн юм. Харин хонины толгой 6000-7000. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг шийр хонины толгойноос үнэтэй.
Жинхэнэ зах зээл, бодит үнэ иймэрхүү байна. Махны үнэ өссөнөөр дайвар бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж байгаа ч дутахгүй, үнэтэй олдоц муу байдаг аж. Цэвэрхэн, шинэ дайвар бүтээгдэхүүн олж авахын тулд бөөн эрэл сурал болдог нь буцаад үнэд орох шалтгаан нь. 60 сая малтай, мал аж ахуйн орны хувьд малын дайвар бүтээгдэхүүнийг иргэд, хэрэглэгчдийн гарт илүү ойртуулах бодлого үгүйлэгдэж байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
60 сая малтай улс байж ийм үнэтэй байна гэдэг гайхмаар
Бодит байдал дээр амьдрал улам л хэцүү болж байна даа
Махны үнэ ингэж өсөхөөр жирийн айлд үнэхээр хүнд болж байна
Бид хямд зарах албатай юу монгол хужаагүй үнэтэй аваад гаргаад дамлаа зараад байга гэдэг ньч үнэнч байхдөө өөр яаж үнэтэй болхов малчдад маш их зээл тусламж өгсниии гай гэдэг ч бас магдаг дэндүүү шуналууд юмдааа
Үмхий оркуд өөрсдийнхөө төлөө мал маллаад татвар төлөгч бид нарын мөнгөнөөс хумсалж байгаагаа ойлгохгүй жинхэнэ шуналын бузарууд та нар улаан махныхаа бузарыг тусаарай
Iim uneer bol mah ideh ch hetsuu bolj bn shuu
Une usuh tusam humuusiin amidrald shuud nuluulj bn
Гулууз мах амьдаасаа үнэтэй болсон нь нэг л буруу систем шиг
Мал гаргадаг здришк ховордсон учир тэр
Hudaldan avah chadvar muutai bolson ni l hamgiin tom asuudal bn
Дөрвөн гуя 400 мянга гэдэг арай л дэндүү үнэ байна
Mahnii une ingej osvol irged yaj amidrah ve
Дайвар бүтээгдэхүүн хүртэл үнэтэй болсон нь хэцүү юм
Shiir hurtel iim une hureh gej dee uneheer
Үнэ өсөх тусам хүмүүсийн сонголт багасч байна
Ene bol zugeer neg une bish amidraliin asuudal bolchloo
M#l ihtei geed hyamd baih yostoi gesen oilgolt odoo alga boljee
Иргэдийн орлого нэмэгдэхгүй байхад үнэ л өсөөд байна
Ene baidlaar bol tsag hugatsaa unguruh tusam bur hund boloh bh
Тахиа идсээр бгаад би донгоддог болсон. Удахгүй гахай иднээ
Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.
Нийгмийн шаар малчидын шунал хязгааргүй дээр нь халамж хязгааргүй авдаг
Худал тоолуулж зээл авч бгаа, үсрээд л 50 сая бга шүү. Попроод гадагш мах зөөгөөд дотоод зах зээл 100,0кболно харж байгаарай
АРАЙ , АРАЙ , АРАЙ Ч ДЭЭ ... Монгол улс уг нь мал аж ахуйтай орон юмсан .
????????????үнийн зохицуулалт гэж байдаггүй юмуу?!Мал газар тариалангийн орон шүү шүү дээ. Хэлэх муу үг ч олдохгүй юмаа
Ийм муу төрийн бөөсүүдээ цаазла. Арай л хулгай ихдээд байна
Өдөр болгон мах идэхээ больчихоо оркудийн үнэтэй махаар яадийн бэ идэх юм зөндөө л бна шд шуналтай оркуд зайлцгаа
Ер нь махан хэрэглээгээ багасгавал хүний бие эрүүлжинэ тийм болхоор манайхаан махнаас өөр идэх юм зөндөө байдаг шүү оркудийн үнэтэй махнаас татгалзъя!!!
Үмхий оркуд үхээсэй гээд дуулдаг байхаа
Малчид овоо мөнгөтэй болох нь???
Хотынхон идэх махаа багасгах хэрэг гарчээ???
энэ махны үнээ буулгаач төр гэж бна уу
Гаднаас мах оруулах цаг болжээ
Энхрий хайрт МАН чинь Хятад Арабруу.мах бөөнөөр нь гаргаж байхад та нар яаж хямдхан мах идэх вэ дээ.Заяа чинь тэрдээ.АН малыг нь үнэгүй хувьчилж өгөхөөр дээрэмчин МАН д саналаа өгдөг эргүү хогнууд болж.болж.Удахгүй бүр нийгэмчилж хурааж авах хэрэгтэй.
Малчдын Нийгмийн даатгалыг төр төсвөөс төлөхийг зогсоох хэрэгтэй. Өөрсдөө төлвөл төл,төлөхгүй бол эрсдэлээ өөрсдөө хариуц. Бас мах сүү гэх мэт бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах. Мах сүү худалдаачин гэж хаданд гарсан дээрэмчин мэт байна. Ариун цэвэр халдвар хамгаалал,тээвэрлэлт,хадгалалт авах юмгүй. Жорлонгийн өрөөнд мах хурааж байна ш дээ. Учрал гэж байцаан тээг саадгүй хяналт хэрэггүй гэж солиороод байна. Халдвар аваад бөөнөөр харвал яана.
Мэдээж бүх юмны үнэ 2оос 4 нугарч байгаа юм чинь малчдад адилхан үнийн дарамт очиж байгаа тиймээс малын үнээ нэмж байж л хэрэглээний зүйлээ авна биз дээ тэрийг ойлгохгүй тэнэгтээд байх шаардлагагүй шүү дундын ченж худалдаачидаа тооцоолоочээ