НИЙГЭМНийгэм мэдээ

4,000 гаруй залуус цуглаж тоглоомын талбайг угааж, ариутгалаа

Хаврын улирал эхэлж, цас хайлсантай холбоотойгоор орчны бохирдол нэмэгддэг энэ үед хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, ариутгах сайн дурын ажил зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд нийт 4000 гаруй оролцогч, 200 гаруй зохион байгуулагч оролцож, 12–57 насны иргэдийн төлөөлөл нэгдэн Хүүхдийн паркын ойр орчмын тоглоомын талбайг цэвэрлэж, ариутгажээ.

Түүнчлэн оролцогчид тоглоомын талбайн орчныг цэвэрлэн, угааж ариутгах ажлыг зохион байгуулалттайгаар гүйцэтгэсэн бөгөөд ажил дууссаны дараа хог хаягдлыг төвлөрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз

Ёстой буянтай ажил санаачилжээ.залуусдаа баярлалаа.хүүхдийн тоглоомын талбай,тоглоомын гулгуур ууд нь их бохир байдаг.Ёр нь ямар байгууллага хариуцдаг юм бэ

зочин
зочин

Бидэнд нэг бодох юм байнаа. Япончууд шиг хүүхдүүдээ багаас нь байгалаа хайрладаг, өчүүхэн төдий хог хаядаггүй байхаар хүмүүжүүлбэл алсдаа бусдын хаясан хогийг сайхан сэтгэлтэй хэсэг хүмүүс цэвэрлэдэггүй болмоор байгаа юм. Одоо бол нэг хэсэг нь хог байтугай дуртаа газраа хогоо хаядаг бүр нус цэрээ хаядаг, булан тойроод шээдэг байдал бүр хэвшчихээд байна шүү дээ. Үүнээс л ангижирмаар байна.

Зочин
Зочин

Их баярлалаа. Амжилт , аз жаргал бүхнийг хүсье

Иргэн
Иргэн

4000- хүний угаах тоглоом тэгээд бн уу??? Амжилт хүсье!!! Хэлбэр хөөгөөгүй байгаасай билээ

Иргэн
Иргэн

Засаг төр нь нийтийн төлөө хийж байгаа үйлсийг дэмжмээр юмаа.

Зочин
Зочин

Одоо сб талбайгаа дараань төрөө угаацгаа

Зочин
Зочин

ИЙМ САЙХАН МЭДЭЭ СОНСОХООР СЭТГЭЛД ГЭГЭЭ ТУСАХ ЮМ. БҮХ ХҮН МУУ МУУХАЙ БОЛЧИХООГҮЙ ЮМ БАЙНА САЙН ХҮМҮҮС МУУГААСАА ИХ БАЙДАГ ЮМ БАЙНА ГЭЖ БОДОГДОЖ БАЯРЛАЖ БАЙНА.

Зочин
Зочин

Хүүхдүүддээ зөндөө баярлалаа . Ёстой цэвэрхэн болсон байна .

Зочин
Зочин

Хороололын гаднах хүүхдийн тоглоом, элс дан нохойн баасаар дүүрэн байна, сөх зүгээрл заримыг шүүрдээд авчихаж байна, хүүхдүүд бэтэг болрн бусад праүит, нянгаар өвчлөх эрсдэлтэй байна. Нохойг тэжээхдээ гялгар уутанд баалгаж байх хэрэгтэй байна, хүүхэд тоглох талбай зүлэг дан нохойн баас байна шүү.

Зочин
Зочин

Залуус өөрөөр сэтгэдэг мундаг болж бна шүү.

Зочинзочин
Зочинзочин

Болж болж. Сайхан ажил. Бидний үед ч анги, сургуулиараа Төв цэнгэлдэх хүрээлэн, төв замын дагуух бүх газар, мод бут тарьсан, ургасан газар (одоогийнхоор цэцэрлэгт хүрээлэн юм даа), үйлдвэрүүдийн хашаа, сургууль цэцэрлэгийн талбайгаа жилдээ хэдэн удаа субботник гэдэг үйл ажиллагаагаар сүржигнэж зарлалгүйгээр л цэвэрлэчихдэг байлаа.

Холбоотой мэдээ

Back to top button