НИЙГЭМНийгэм мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй боллоо

Төв цэнгэлдэх хүрээлэн өчигдөрөөс буюу энэ сарын 18-наас 30-ны өдрүүдэд иргэдэд нээлттэй болжээ. Тодруулбал, дээрх өдрүүдэд 07:00-19:00 цагийн хооронд нээлттэй байх бөгөөд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо агаарт алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломжтой болж буй аж.
Дашрамд дурдахад, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайн цэвэрлэгээ, арчилгааг хариуцан ажилладаг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газараас сонгон шалгаруулсан мэргэжлийн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагууд хамтран хаврын их цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгааны ажлыг зохион байгуулж, бүрэн хийж гүйцэтгэсэн байна. Тиймээс иргэдэд амарч, тухлах бүрэн боломжтой юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баярлалаа