НийгмийнНийгэм мэдээ

Н.Учралын поп амлалт 01 буюу ААН-үүдийн дансыг нээх шийдвэрийн хэрэгжилт

Н.Учралын Засгийн газрын анхны шийдвэр нь татварын өртэй 12 мянга гаруй ААН-ийн дансыг нэг сарын хугацаатай нээх байсан. Энэ талаар Ерөнхий сайд дөрөвдүгээр сарын 6-нд олон нийтэд өөрийн цахим хуудсаар дамжуулан сүр дуулиантай зарласан. Өөрөөр хэлбэл "Өнөөдрөөс нээж байна..." гэж мэдэгдсэнээс хойш 14 хонолоо. Салбарын сайдаас эхлээд албаны эх сурвалжууд шийдвэр амжилттай хэрэгжиж буйг мэдээлж буй. Гэвч бодит байдал дээр байгууллагууд дансаа нээлгэж чадаагүй, эвдэл явдал чирэгдэлд дарагдсан хэвээр байна. Нөгөө талаар нэг сар гэж тодотгосон хугацаа нь дуусахад хагас сар үлдээд буй.

Засгийн газар эл шийдвэрээ бизнес эрхлэгчдэд боломж олгож, итгэл үзүүлж байгаа хэлбэр хэмээгээд "Чөлөөлье" санаачилгын хүрээнд ажил хийж байгаа хэн бүхнийг дэмжинэ гэдгээ тодотгосоор байгаа. Мөн ААН-үүдийн дансыг бүрэн нээчихсэн, шийдвэр амжилттай хэрэгжиж , эхнээсээ татварын өрөө төлж байна гэж мэдээлж буй. Тэгвэл уг шийдвэрийн амжилт, үр өгөөжийг албаны эх сурвалжуудын өгч буй хоёр тоон мэдээлэлд тулгуурлан бодож үзье.

Нэг. Данс нь хаагдсан 12 мянга гаруй ААН-ийн татварын өрийн нийт хэмжээ 3.8 их наяд төгрөг. Харин шийдвэр гарснаас хойш дансаа нээлгэж, өр төлбөрөө барагдуулсан дүн нь 38 тэрбум төгрөг. Энэ нь нийт өрийн 1%-тай тэнцэх дүн.

Тодруулбал, Татварын ерөнхий газраас "12513 ААН-ийн битүүмжлэгдсэн дансыг чөлөөлсөн. Үүнээс 1034 компани 38 тэрбум төгрөгийн өр төлбөрөө барагдуулсан талаар өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн юм.

Хоёр. Байгууллагуудын дансыг нэг сарын хугацаанд нээнэ. Товлосон хугацаа болоход 15 хоног дутуу. Өөрөөр хэлбэл, хэрэгжилтийн хугацаа нь талдаа орчихсон гэсэн үг.

Дээрх хоёр тоо, үр дүнгийн холбоо хамаарал Засгийн газрын энэ шийдвэр бодит нөхцөл байдал, ач холбогдлыг илтгэж байгаа юм. Үлдсэн хагас сар орчмын хугацаанд ААН-үүд татварын өрөө төлж барагдуулах, хэвийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж тун бага байгаа нь эндээс харагдаж байна.

Иргэд, ААН-үүд одоо ч дансаа нээлгэж чадаагүй байна

Үнэн хэрэгтээ данс нээх шийдвэр дэмжлэг биш болгоё, бүтээе гэж яваа иргэдэд даажигнасан үйлдэл болж байгааг ААН-үүдийн төлөөлөл хэлж байна. Тухайлбал, иргэн М мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Дансаа хаалгаад хоёр жил болжээ. Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор данс нээсэн гээд байгаа мөртлөө дүүргийнхээ татварын албан дээр очихоор Ерөнхий газраас мэдээлэл авсан. Яг нээсэн зүйл байхгүй гэсэн. Хаан банк дээр очиж уулзахад "Данс нээ гэсэн мэдэгдэл ирээгүй гэдэг. Буцаад татварын алба руу холбогдохоор банкны хуулийн хэлтэс рүү албан бичиг нь явчихсан гэх хариу өгсөн. Энэ бол Засгийн газар ажил хийсэн болж харагдах гэсэн шоу юм байна" гэж ойлгосон гэсэн юм.

Өөр нэг бизнес эрхлэгч "Яг хөөцөлдөөд явахаар данс нээсэн юм алга. Ер нь сарын хугацаанд данс нээлээ гээд бодит дэмжлэг болж чадахгүй. Барилттай байгаа дансан дахь мөнгөнөөс тодорхой хэмжээнд өрөө л төлөх боломж гарах байх. Манай тухайд хоёр банканд 7,8 сая төгрөг бий. Нээлгэчихвэл татварын өрнөөсөө хагаслана" гэж ярилаа.

Энэ мэтчилэн мэддэг, шийддэг газар байхгүй иргэдийг ийш тийш явуулж залхаасаар байтал шийдвэрийнх нь хугацаа дуусах нь. Түүнчлэн иргэд, ААН-үүдийн төлөөлөл нэг сар гэдэг хугацаа өр зээл төлөх, бизнесийн ажиллагаа жигдрэх боломжгүй гэдгийг сануулсаар байна.

З.Мэндсайхан: Татварын өртэй бол данс хаах хуулийн зохицуулалт бий

Сангийн сайдаас сарын дараа байгууллагуудын дансыг дахин хаах эсэх талаар тодруулахад "Хуулиараа данс хаах эрх нь байгаа. Тийм байдалдд хүргэхгүйн тулд бүтээн байгууллалтын улирал эхэлж байгаа энэ үед нэг сарын хугацаанд дансыг нь нээж, ААН-үүдэд боломж олгож байгаа. Бизнесээ төлөвлөөд, харьяа татварын албатайгаа графикаа гаргаад явах ёстой. Татвар төлөхгүй байх гэсэн ойлголт байхгүй. Нэг сар гэдэг хугацааг судалж байж тогтоосон" гэсэн юм.

Асуудал энэ янзаараа үргэлжилбэл ААН-үүд дансаа нээлгэж амжилгүй, нээлгэсэн нэг нь байгаа хэдэн төгрөгөө татварын өрөнд өгөөд л буцааж битүүмжлүүлж таарах нь. Харин тэр үед Ерөнхий сайдын бизнесийг орчныг дэмжих, чөлөөлөх бодлого юу болох вэ. Засгийн газрын шийдвэрээ түрүүлээд хувийн цахим хуудсаараа цацчихдаг Н.Учрал Ерөнхий сайдын 01 албан даалгавар цаасан дээр л албажиж, амьдралаас ийн алсарчээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг сар нээнэ гээд сүр дуулиантай эхэлсэн чинь бодит дээр хүмүүс дансаа ч нээлгэж чадахгүй яваа нь харагдаж байна

Зочин
Зочин

ene bol zugeer l PR shig sanagdaj bn бодит дэмжлэг огт биш

Зочин
Зочин

ААН-үүдэд үнэхээр хэрэгтэй зүйл нь урт хугацааны шийдэл байхаас ийм түр арга биш дээ

Зочин
Зочин

neg sariin hugatsaand iim ih uriig tulnu gdg bodit bish shu de

Зочин
Зочин

Хаахдаа хурдан нээхдээ ийм удаан байдаг нь өөрөө асуудал байна

Зочин
Зочин

dans neesen geed bga ch bank deer очhoor yu ch bhgui gdg unen bn

Зочин
Зочин

1% өр төлөгдсөн гэдэг чинь бараг юу ч хийгдээгүй гэсэн үг шүү

Зочин
Зочин

ene shiidver anhnaasaa l buruu tootsololttoi bsan bh

Зочин
Зочин

Иргэдийг ийш тийш явуулж залхаагаад хугацаа нь дуусгах юм байна л даа

Зочин
Зочин

neg sar gedeg bol business sergeeh bish zovhon hugatsaa hojih arga

Зочин
Зочин

Төр өөрөө уялдаа холбоогүй байгаагаас ийм асуудал үүсээд байна

Зочин
Зочин

ene bol ajil hiisen bolj haragduulah l zorilgotoi yum shig

Зочин
Зочин

Бодит амьдрал дээр хэрэгжихгүй шийдвэр гаргахаа болих хэрэгтэй

Зочин
Зочин

businessuud uneheer hetsuu ued iim tur arga ogt nemer bolohgui

Зочин
Зочин

Нэг сарын дараа буцаад хаана гэвэл бүр л итгэл алдарч байна

Зочин
Зочин

tatvaraa tuluhgui gej bish bolomjgui bolchood bgaa humuus ih bn

MАН гишүүн
MАН гишүүн

иргэн М мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанитай. Дансаа хаалгаад хоёр жил болжээ. Тэрбээр "Засгийн газрын тогтоолоор данс нээсэн гээд байгаа мөртлөө дүүргийнхээ татварын албан дээр очихоор Ерөнхий газраас мэдээлэл авсан. Яг нээсэн зүйл байхгүй гэсэн. Хаан банк дээр очиж уулзахад "Данс нээ гэсэн мэдэгдэл ирээгүй гэдэг. Буцаад татварын алба руу холбогдохоор банкны хуулийн хэлтэс рүү албан бичиг нь явчихсан гэх хариу өгсөн. Энэ бол Засгийн газар ажил хийсэн болж харагдах гэсэн шоу юм байна"

MАН гишүүн
MАН гишүүн

Н.Учрал Ерөнхий сайдын 01 албан даалгавар цаасан дээр л албажиж, амьдралаас ийн алсарчээ.

Зочин
Зочин

Хип хопчин дуучин маань поп дуучин болжээ. Eр нь их намчирхуу коммунист маягийн хүн байна лээ шүү

Холбоотой мэдээ

Back to top button