Гадаад мэдээДЭЛХИЙ

Эпстейний дуулиант хэргийн улмаас хүнд байдалд ороод буй Их Британийн ерөнхий сайд парламенттайгаа нүүр тулна

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Жеффри Эпстейнтэй холбоотой дуулиант хэргээс болж хүндхэн нөхцөл байдалд ороод байгаа юм. Тэгвэл тэр өнөөдөр /2026.04.20/ энэ асуудлаар парламенттайгаа нүүр тулж, үг хэлэх гэж байна.

Тодруулбал Их Британиас АНУ-д суух элчин сайдаар ажиллаж байсан Петер Манделсон Эпстейний ойрын хамсаатан байсан юм. Бэлгийн хүчирхийлэгчийн ойрын хамсаатан хүн элчин сайдаар сонгогдсон явдал нь британичуудын дургүйцлийг их хэмжээгээр хүргэжээ. Мөн Манделсон аюулгүй байдлын шалгалтад тэнцээгүй ч Их Британийн Гадаад хэргийн яам түүнийг элчин сайдаар томилсон нь ил болсон юм. Үүний улмаас сөрөг хүчин Стармерийг огцрохыг шаардах болсон. Уг асуудал түүний засагт нүүрлэсэн хамгийн том хямрал болж хувирлаа.

Стармер ням гарагт /2026.04.19/ мэдэгдэл хийхдээ парламентын өмнө үг хэлэхдээ Манделсон шалгалтад тэнцээгүй талаар огт мэдээгүй гэдгээ батлах гэж оролдоно гэжээ. Уг хэрэгтэй холбогдуулан Их Британийн Гадаад хэргийн яамны Олли Роббинс ажлаа хүлээлгэн өгсөн байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button