Б.Хэрлэнг Ёс зүйн дэд хорооны даргаас нь түдгэлзүүлэх хүсэлтийг С.Бямбацогтод гаргалаа

УИХ-ын гишүүн О.Саранчимэг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх хүсэлт бүхий албан бичгийн УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барьж буй талаараа мэдээлэл өглөө.
Тэрбээр, “УИХ-д Байнгын хороо гэсэн бие даасан институт бий. Би Ёс зүйн дэд хорооноос яг энэ үүрэг статусынхаа дагуу миний тавьсан асуудлыг авч хэлэлцэж, шийдвэр гаргана гэж хүлээсэн. Гэтэл миний илэрхийлсэн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэх нь битгий хэл тус байнгын хороон дарга Б.Хэрлэн доёолж харьцсан. Ёс зүйн асуудалтай холбоотой зөрчилд дэд хорооны дүрмийн дагуу процессийг авч хэрэгжүүлэх ёстой.
Чиний яриаг хөмсгөө зангидаж сонсох байж гэх мэтээр албан бус зан харилцаа үзүүлсэн. УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэх шаардлагатай байна гэж харж байна. Зарим хүнтэй цайны цагаар ярьж асуудлыг инээж, ханиаж хүлээж аваад байгаа нь бүдүүлэг. Иймээс УИХ-ын даргад Б.Хэрлэн гишүүнийг Ёс зүйн дэд хорооны даргаас нь чөлөөлүүлэх хүсэлт хүргүүлж байна” гэв.
2025 оны 12-р сард УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонгосон билээ.
Т.БАТСҮРЭН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уйлж хүлээн авах ёстой юм уу ойлгомжгүй үлбэгэр тайлбар бна
Зөв. Энэ Хэрлэн угаасаа мэдлэг, чадваргүй нөхөршдээ. Яаж яваад гишүүн болчихсон юм бол бүү мэд.
Удирдлагын академийн урагшгүй унхиагүй хоцрогдсон багш нарын нэг л байсан шүү дээ!!! Удирдлагын академи ер нь юуу хийхэв дээ МАН мафиуудын хулгай луйварын онолыг АБ цээжлүүлдэг социализмын үеийн комунист сургуулийн үлдэгдэл шүү дээ!! Социализмын үед энэ хэдээс хавигүй илүү шудрага багш нар байсан!! Эд нар бол МАН мафиуудын дэвсгэрүүд!!!
зөв бна
Зөв байна. Оронд нь хүн намын уянгахишигийг томилж ах нарынх нь хариуцлагыг үүрүүлэх хэрэгтэй.
Хэрлэн багш доктор мундаг хүн шүүдээ оюунлаг асуудоыг углуургаар хадаг, ёс зүй харьцаа боловсролын хувьд Оюунэрдэнийн дохиур юун саранчулуун мулуун бол ёстой цаашаа лл..
Ажиллаж чадахгүЙ байгааг нь дийлэнх олонх нь зөвшөөрч байвал тэр өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд зайлах хэрэгтэй
Саранчимэг гишүүн чинь Ариунзаяа гишүүний бэр гэсэн үү. Ха ха.