Top StoriesНийгмийнНийгэм мэдээСурвалжилга

Сурвалжилга: Сэлбэ 20 минутын хотын байрууд дунджаар 61 мкв талбайтай, ирэх онд ашиглалтад орно

Дулааны улирал эхэлж Улаанбаатар хотод барилга, орон сууц, зам талбайн ажлууд эд өрнөж буй. Эдгээрийн нэг нь "Сэлбэ хорин минутын хот" төсөл юм. Зургаа, Долоон буудал орчмын гэр хороолол дунд босож буй өндөр барилгууд бол тус төслийн бүтээн байгуулалт. Саяхан энд гэр хорооллын урт саарал гудамжууд сунайж, өнгө будаг нь халцарсан хашаа, гэр байшин холилдон эмх замбараагаар маруухан харагддаг байв. Өдгөө харин Таван буудал хүрэхтэй зэрэгцэн авто замын хоёр талд сүндэрлэх барилгууд хараа булааж, ойртох тусам их бүтээн байгуулалтыг илтгэсэн барилгын чимээ сонстох болжээ.

Манай улс хүн амын хэт төлөвлөрлөөс үүдсэн түгжрэл, агаарын бохирдол, сургууль цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлаа шийдэхээр “20 минутын хот” үзэл баримтлалыг дэвшүүлэн хэрэгжүүлж буй. Иймд манай баг Сэлбэ дэд төвд түшиглэн хэрэгжүүлж буй анхны 20 минутын хотын бүтээн байгуулалтын явцын талаар сурвалжлан хүргэхээр барилгын талбайд ирлээ.

Энэ бол ЧД, СБД-ийн гурван хорооны нутаг дэвсгэрийг хамарсан нийт 158 га талбайд хэрэгжиж буй гэр хорооллыг орон сууцжуулах төсөл. Цар хүрээний хувьд Улаанбаатар хот дахь III, IV хорооллоос хойших хамгийн том бүтээн байгууллалт бөгөөд богино хугацаанд хэрэгжиж буйгаараа онцлог юм.


Манай сурвалжлах баг явсаар "Сэлбэ хорин минутын хот" төсөл. Багц 3.2" гэсэн хаягтай барилгын талбайд ирлээ. Хаашаа ч харсан өрөлт, угсралт нь үргэлжилж буй өндөр барилгууд дүнхийж, хүчит техникийн дуу нүргэлэх энэ орчинд хоорондоо ярих завтай хүн байхгүй гэмээр. Анхны жишиг 20 минутыг хот байгуулахаар залуус цаг наргүй ажиллаж байгаа нь энэ. Ерөнхийдөө орон сууцны барилгаа долоон багцад хувааж буй. Үүний дөрвөн гүйцэтгэгч нь Нутгийн буян, Монкон, Морин сувд, Профессионалстрой гэх монгол компаниуд юм. Харин багц гэдэг нь гүйцэтгэгч, захиалагч талуудын дотоод нэршил аж. Бид барилгын талбайд тус багц ажлыг хариуцсан хяналтын инженертэй таарч зарим зүйлийг тодрууллаа.

“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн хяналтын инженер Б.Мөнхбаатар: Нэг долоо хоногт нэг давхрын угсралт хийх зорилттой ажиллаж байна

- Таны хариуцсан талбайд бүтээн байгуулалтын явц хэдэн хувьтай байна вэ?

- Багцын ерөнхий гүйцэтгэгчээр "Морин Сувд" констракшн ажиллаж байгаа. Энэ талбай дээр нийт 12 барилга бий, 12 компани ажиллаж байгаа. Одоо дөрөвдүгээр давхрынхаа угсралтын ажил руу орж байна. Мөн зоорин хананы дулаалга буюу буцаан булалтын ажлууд хийгдэж эхэлсэн.

-Барилга угсралтын ажил хэдийгээр дуусах вэ?

-Наадмын өмнө. Энэ оны долдугаар сар гэхэд барилга угсралтын ажлаа дуусгах төлөвлөгөөтэй. Манай багцын тухайд эхний барилгуудаа 2027 оны долдугаар сар гэхэд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 3.2 багц дээр өнөөдрийн байдлаар 250 хүн болон 12 цамхаг кран ажиллаж байна. Бид нэг долоо хоногт нэг давхрын угсралт хийнэ гэсэн зорилттой. Туслан гүйцэтгэгч компаниуд маань өдөр шөнөгүй ажиллаж байна.

Энэ бол Сэлбэ хотын нэг хэсэг болох гуравдугаар багцын гүйцэтгэл. Яг үүнтэй зэрэгцэн бусад багцын барилга угсралтын ажил дуу дуугаа авалцах мэт жигд өрнөж байна. Тухайлбал, Сэлбэ хотын орон сууцуудыг 9 болон 12 давхар байхаар төлөвлөсөн бөгөөд ихэнх багцын барилга угсралт 4-5 давхар хүрчээ. Нийт 113 блок орон сууц баригдахаас 82 блокын барилга угсралтын ажлыг эхлүүлээд байгаа аж.

Харин Сэлбэ хот төслийн нийт явц, төлөвлөлтийн талаар Төслийн менежер Ж.Анхбаяр дараах мэдээллийг өгсөн юм.

Төслийн менежер Ж.Анхбаяр: Гурван үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, эхний 40 блок 2027 оны тавдугаар сард ашиглалтад орно

-Төслийн нийт бүтээн байгуулалтын тухайд мэдээлэл өгвөл. Хэдийгээр ашиглалтад орж эхлэх бол?

-Сэлбэ хот төслийн хүрээнд нийт 113 блок барилга угсралтын ажил явах юм. Нийт 8575 айлын орон сууц. Одоогоор барилга угсралт 25 орчим хувийн гүйцэтгэлтэй явж байна. Барилгуудаа гурван үе шаттайгаар ашиглалтад өгөхөөр төлөвлөсөн. Эхний 40 блокыг ирэх оны тавдугаар сарын 31 гэхэд Улсын комисст хүлээлгэн өгнө. Ер нь бүх барилгуудаа 2027 оны арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Сэлбэ хот бол 20 минутын хот үзэл баримтлалын хүрээнд хэрэгжиж буй анхны том төсөл. Тиймээс орон сууцны барилгуудаас гадна сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлууд хэр явцтай байна вэ?

- Шинээр 3780 хүүхдийн хүчин чадалтай гурван сургууль, 1200 хүүхдийн таван цэцэрлэгийн барилга төлөвлөсөн. Үүнээс нэг сургууль, нэг цэцэрлэгийн барилгын тендер зарлаж дууссан. Одоо сонгон шалгаруулалтаа хийгээд явж байгаа. Мөн 70 гаруй га талбайд гадна тохижилт, ногоон байгууламж хийнэ. Үүнээс гадна явган зам, хүүхдийн дугуйн зам, авто замуудын ажил мэдээж бий. Тодруулбал, нийт төслийн 158 га талбайд шинээр 7.1 км авто зам, 23 км дугуйн зам , 39 км явган хүний зам төлөвлөсөн. Эдгээр ажил ирэх долоо, наймдугаар сараас гадна шугам сүлжээний араас хийгдэнэ.

Сэлбэ хотын орон сууцууд 1-3 өрөөний сонголттой, 31-87 мкв талбайтай

Сэлбэ хот төслийн байруудын дотоод зохион байгуулалтыг харуулсан макет

Сэлбэ хорин минутын хотын байрууд дундаж талбай нь 61 мкв байх аж. Тодруулбал, 1-3 өрөөний сонголттой, 31-87 мкв хэмжээтэй байгаа юм.

Харин одоогоор борлуулалтын үнэ зарлагдаагүй байгаа. Энэ сард багтаан борлуулалтын үнийг зарлах бөгөөд ипотекийн зээлийн журмын талаар танилцуулах юм байна.

Мөн анхны төлөвлөгөөнд 2026 оны хоёрдугаар улиралд багтааж захиалгаа авахаар тусгасан юм. Ирэх тавдугаар сард үзүүлэнгийн байр ашиглалтад ормогц иргэд танилцан, захиалгаа өгөх боломжтой аж.

Сэлбэ 20 минутын хотын дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдсэн гэдгийг төслийн удирдлагууд тодотгож буй. Учир нь, сүүлийн 10 жил Сэлбэ дэд төвд Азийн хөгжлийн санхүүжилтээр дэд бүтцийн суурь ажлууд сайн хийгджээ.

Тус төслийн эхний багцын бүтээн байгуулалт өнгөрсөн оны тавдугаар сард эхэлж байв. Тэгвэл жилийн ойн дээрээ иргэд, хэрэглэгчдэд борлуулалтын үнээ хүргэн, захиалгаа авахаар бэлтгэлээ хангаж байна. Орон сууцуудыг ирэх оны тавдугаар сараас эхлэн 40, 40 блокоор үе үе шаттай ашиглалтад оруулах юм. Түүнчлэн төслийн удирдлагууд нийт 158 га талбайн 58 га нь ногоон байгууламж байх төдийгүй авто зогсоол, эмнэлгийн үйлчилгээ зэргийг цогцоор шийдсэн иргэн төвтэй хороолол байх болно гэдгийг тэмдэглэж буй.

Төслийн талбайд 1700 гаруй инженер техникийн ажилтан, 129 машин механизм ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэгч болон бараа материал нийлүүлэгчдийн 70 орчим хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байгаа аж.

С.БЭХИ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шарга морьтын чиглэлд явах бүрдээ барилгын ажлын явцыг заавал ажигладаг. Урьд өмнө байгаагүй нүсэр бүтээн байгуулалт явагдаж байгааг харах тусам үнэхээр бахархах сэтгэгдэл төрдөг. Манай залуучууд мундаг юм.

Зочин
Зочин

Гэр хорооллыг орон сууцжуулах нь зөв шийдэл

оамаа
оамаа

Нямбаа зогсоол хөтөлбөр хэрэгжүүлээрэй.Чи лхийж чадах байх

Зочин
Зочин

Гэр хорооллыг орон сууцжуулах нь зөв шийдэл

Зочин
Зочин

61 мкв дундаж гэдэг боломжийн санагдаж байна

Зочин
Зочин

talbai bol dajgui harin une ni l asuudal

Зочин
Зочин

Олон айлын орон сууц баригдах нь сайн мэдээ

Зочин
Зочин

Үнэ нь бодит байвал залуус авах боломжтой болно

Зочин
Зочин

Дэд бүтэц нь бэлэн гэдэг нь том давуу тал

Зочин
Зочин

yostoi hurdan duusval sain bna daa

Зочин
Зочин

Ийм төслүүдийг илүү олон газар хэрэгжүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ажил хийдэг Нямбаатар дарга шиг хүн үнэхээр хэрэгтэй байсан юм. Сайхан ажлууд хийж байгаад баярлалаа. Худлаа том том ярьдаг үе үеийн ерөнхийлөгчид, УИХ-ийн гишүүд, үе үеийн хулгайч, худалч дарга нэртэй хүмүүсийг шүүж шоронд нь хийж, хулгай хийсэн мөнгөө төлүүлмээр байна. Ямар ч хэрэг хуучирдаггүй шүү. Хулгайчдаас хулгайлсан зүйлүүдээ нөхөн төлүүлж бас зохих ял шийтгэлийг нь эдлүүлмээр байна. Жирийн ард иргэд бид тэнэг биш шүү. Хулгай хийж, ард түмний сайхан амьдрах эрхийг зөрчсөн бүх цаг үеийн хулгайчиддаа арга хэмжээ аваачээ. Энд тэнд очиод л дарга хийгээд явж байх юм.

Зочин
Зочин

20 минутын хот бодитоор хэрэгжвэл их хэрэгтэй төсөл байна

Зочин
Зочин

uneheer heregjih uu esvel daraagiin hooson amlalt uu

Зочин
Зочин

une ni l humuust huremtstei baih heregtei dee

Зочин
Зочин

une ni l humuust huremtstei baih heregtei dee

Зочин
Зочин

zuvhun bair bish orchin ni chuhal shuu

Зочин
Зочин

Түгжрэл бууруулахад нөлөөлөөсэй

Зочин
Зочин

20 minut gedeg ni unen baih bolov uu

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Хотхон дотроо 20 мин шүү дээ сургууль цэцэрлэг өрхийн эмнэлэг хороо хорин нтр гээд.

Иргэн
Иргэн

Захиалга өгч болох юм уу?

Pensioner
Pensioner

Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна

Зочин
Зочин

маш зөв

Зочин
Зочин

Зогсоо, хужааууд соёл иргэншлийн дээд болсон гэр хорооллыг устгаж бна

Зочин
Зочин

Манай Улаанбаатар хотын дарга Нямбаатар үнэхээр сайн ажиллаж байгаа шүү. Ажилд нь амжилт хүсье.

Зочин
Зочин

Хараа булаах өндөр барилгууд гэнээ аа хахаха. Бетонон ширэнгээ яая гэж байхад хараа булаадаг нь юувдээ

Холбоотой мэдээ

Back to top button