Top StoriesУлс төрийн халуун сэдэв

Г.Занданшатар үнийг чөлөөлсөн тул кВт цахилгааныг хэдэн төгрөгт хүргэхийг "Б.Найдалаа мэднэ"

2024 11-р сард Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн цахилгааны тарифыг нэг кВт цаг тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож нэмснийг бодит өртгийн 85 хувьд дөхүүлсэн хэмээн тайлбарладаг.

Ингэснээр яг өнөөдрийн байдлаар, Үйлдвэр ААН-д

  • 3 тарифт тоолууртай айл өрх, аж ахуй нэгж нь өглөөний 06 цагаас 17 цаг хүртэлх кВт цахилгааныг 285 төгрөг, 17-22 цаг хүртэл кВт цахилгааныг 476 төгрөг, 22-06 цаг хүртэл кВт цахилгааныг 160 төгрөгөөр
  • 2 тарифт тоолууртай айл өрх, аж ахуй нэгж 150 кВт цагаас ихгүй хэрэглэдэг бол 06-21 цаг хүртэл кВт цаг нь 182 төгрөг, 21 цагаас 06 цаг хүртэл 147 төгрөг
  • 150 кВт цагаас 300 кВт цаг дхүртэл хэрэглэдэг бол 06-21 цаг хүртэл кВт цаг нь 225 төгрөг, 21-06 цаг хүртэл 160 төгрөг
  • 300 кВт цагаас их хэрэглэдэг бол 06 цагаас 17 цаг хүртэл 220 төгрөг, 17-21 цаг хүртэл 300 төгрөг, 21-06 цаг хүртэл кВт цаг нь 113 төгрөгөөр борлуулдаг.

Харин айл өрхөд,

  • Энгийн тоолууртай айлын сарын нийт хэрэглээ 150 кВт цагаас ихгүй бол кВт цаг нь 175 төгрөг,
  • 150 кВт цагаас их буюу 300 кВт цаг хүртэлх бол кВт цаг нь 256 төгрөг,
  • 300 кВт цагаас их хэрэглээтэй бол кВт цаг нь 285 төгрөг
  • 2 тарифт тоолууртай бол 150 кВт цаг дотор 06-21 цаг хүртэл кВт цаг эь 182 төгрөг
  • 21-06 цаг хүртэл кВт цаг нь 147 төгрөг
  • Сарын хэрэглээ нь 150-300 кВт цаг дотор бол өдрийн хэрэглээ 06-21 цаг хүртэл 225 төгрөг
  • Шөнийн хэрэглээ нь 21-06 цаг хүртэл кВт цаг нь 160 төгрөг гэхчлэн мөн гурван тарифт тоолууртай бол сарын хэрэглээний хэмжээнээс шалтгаалан 113-290 төгрөгийн хооронд өдөр, орой, шөнийн тарифууд өөр өөр.

Үүн дээр сар тутам 3200 төгрөг төлдөг. Ингээд харвал таны цахилгааны хэрэглээ сард их үү, бага уу гэдгээс хамааран хэрэглээний шатлалаар үнийг мөн нэмэгдүүлсэн юм.

Цаашид үнэ өсөх үү гэвэл ТИЙМ.

Учир нь, 2020 оноос хойш эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал 2020 онд 88 тэрбум, 2021 онд 77 тэрбум, 2022 онд 187 тэрбум, 2023 онд 98 тэрбум, 2024 онд 231 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан тоон дүн бий. 

Энэ нь эрчим хүчний компаниудын үндсэн үйл ажиллагаа ашиггүй, алдагдалтай гарсаар ирсэн үг. Түүнчлэн 2024 онд 355 тэрбум төгрөгийн өр үүсэж, сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 806 тэрбум төгрөгийн өр бий болсон нь жил тутам тоног төхөөрөмж хуучирч буйтай холбоотой хэмээн үе үеийн салбарын сайд нар нь тайлбарладаг. Уг нь алдагдлыг бууруулахын тулд кВт цахилгааны үнийг нэмэгдүүлсэн ч дахиад л алдагдалтай гарав.

2025 оны эрчим хүчний салбарын ерөнхий тайлангаас харвал энэ онд мөн л 190 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай гарах тооцоо хийгджээ. Хэдийгээр 2024 онд улсаас 100 орчим тэрбум төгрөгийн татаас авсан ч 130 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн.

2026 оны 3-р сард буюу Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний үнийг энэ онд багтаан чөлөөлөх, энэ нь Эрчим хүчний хороо хатуу үнэ тогтоогдог байдлыг халах шийдвэрийг гаргасан юм. Дан ганц цахилгааны үнэ бус дулааны үнийг ч мөн 85 хувиар нэмэх шийдвэрийг 2024 онд Засгийн газраас гаргасан нь инфляцид ирэх дарамтаас үүдэж 2027 он хүртэл хойшлуулсан.

Өнөөдрийн үнэ өртгийн 85 хувьд дүйнэ гэж салбарынхан тайлбарладаг. Тэгвэл өртгөө 100 хувь нөхөхөд дахиад багадаа 15 хувиар үнийг өсгөх ёстой болно. Ингээд харвал өнөөдрийн кВт цахилгааны 280 төгрөгийг 335 төгрөг хүргэхэд дөнгөн данган өртөгтөө хүрэх юм. Гэтэл энэ салбар өртөгтөө хүрье гэдэг зорилгоор үнийг чөлөөлөөгүй биз.

Харин ч ашиг олж байж эрчим хүчний салбарын шинэ бүтээн байгуулалтууд, тэр дундаа хүчин чадлыг хэмжээг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилгууддаа дөхнө. Ингэхээр үнийг цаашид хэдэн төгрөгөөр нэмж, эрчим хүчний салбарыг хэрхэн либералчлахыг Б.Найдалаа мэднэ гэсэн үг. Дан ганц мэдээд зогсохгүй, энэ өвлийг хот даяар хөлдөөлгүй давж чадах уу, цахилгаан хязгаарлаж, дулааны станцуудын ачааллаас үүдэлтэй элэгдэл хорогдлын зовлонг шийдэх үү гэдэг сорилтууд Б.Чойжилсүрэнгийн нуруунаас Б.Найдалаагийнх дээр ирж байна.

Эрчим хүчний салбар бол сайд болж CV-ний намтраа зузаатгадаг талбар бишийг эрх биш биеэрээ туулах биз ээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
51 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өөрсдийнхөө зардлаа танаж хасаж чадахгүй бол ёроолгүй шуудай л гэсэн үг 1 квт цагийг 1 САЯ ТӨГРӨГ БОЛГОСОН Ч АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАНА МЭДЭВ ҮҮ

Зочин
Зочин

ene bol irged deer buulgaj baigaa daramt l daa

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

хэрэглэгч орон.өөдлөхгүй???
Хэзээ үйддвэрлэгч орон болох уу???

Зочин
Зочин

Цахилгааны үнэ нэмэгдэх нь ойлгомжтой ч иргэдэд хүнд тусна

Зочин
Зочин

Үнэ чөлөөлөх нь зөв ч хяналт хэрэгтэй

Зочин
Зочин

Иргэдийн орлоготой уялдуулж шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

tsahilgaanii une denduu hurdan usuj bn

Зочин
Зочин

Дэд бүтцээ шинэчлэхгүй бол асуудал хэвээр

зочин
зочин

ЭХСалбарт маш их замбараагүй байдал байдаг гэж УИХ гишүүн ярьж бсан. Тэхээр Эхлээд орон тооны оновчлол, давхардал, шаардлагаггүй зардал гэх мэт зүйлээ цэгцлээд эхний үеийн засвараа хийх нь чухал. Тэгээд гарсан үр дүн хэмнэлтээ харж байгаад нэмэх шаардлагатай бол нэмэх нь арай Ард иргэдэд хөнгөлөлттэй тусах байхаа. Юу юугүй хуучин хүмүүсийн үгээр нэмбэл Алдаа л хүлээнэ дээ Шинэ сайдыг. Утай хөдөлбөл Дараагийн сонгуульд нэр хүндтэй байх байх

Хотын иргэн
Хотын иргэн

35 жил үнэ чөлөөлөхгүй байснаар авилгад идэгдэж, хот хөлдөх дээрээ туллаа. Дулаан, цахилгааны холболтын зөвшөөрөл олгодог нам дагасан түшмэлүүд таргалж, жирийн ард иргэд ядуурсаар. Үнэ чөлөөлөөгүйн эцсийн хохирогч энгийн иргэд бид билээ.

Зочин
Зочин

Мэргэжлийн бус энэ нөхөрт Найдлаа юу

Зочин
Зочин

Энэ салбарт бугшсан хулгайг сэрээдээд гаргаад ирсэн хүнд тэрбумын мөнгөн шагнал амла!

Зочин
Зочин

ОРГҮЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ ХҮМҮҮСТ:
Эрчим хүчний зохицуулах хороо гэж тусдаа бие даан үйл ажиллагаа явуулдаг байгууллага Ерөнхий сайдын шууд харьяанд байдаг газар мэддэг юм аа. Найдалаа бяр нь хүрдэггүй байгаа шүү

Зочин
Зочин

une nemeh bol amarhan harin tsalin nemehgui shuu

Зочин
Зочин

Алдагдалтай салбарыг засах хэрэгтэй нь үнэн

Зочин
Зочин

Эрчим хүчний салбар ашигтай болох ёстой

Зочин
Зочин

ashig hiih nereer hetereh vii dee

Зочин
Зочин

henii ashigt zoriulagdsan shiidver ve

Зочин
Зочин

huuchin system ee l zasah heregtei shdee

Зочин
Зочин

Тарифын шатлал ойлгомжгүй санагдаж байна

Зочин
Зочин

engiin humuust mash hund tusna daa

Зочин
Зочин

Энэ өвлийг яаж давах бол гэдэг л санаа зовоож байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочинsuhe
Зочинsuhe

UR UEIIN SAID DARGA NARIIN HORONGIIG HURAAJ AVAAD ALDAGDALAA BAGASGAH HEREGTEI

Зочин
Зочин

Салбартаа өарчлалт, хэмнэлт хий. Хулгайгаа зогсоож хулгайлагдсан хөрөнгөө олж ир. Үнэ нэмбэл ХҮН нам сүйрнэ !

Zuu
Zuu

Зохиомолоор, Үнийн өсөлт хийж байгаа улс төрийн бүлэглэл өөрсдөө алдаагаа мэдсээр байж нуцлаж буй тул Улс орныг цахим мөнгөний хиймарлаас яаралтай гаргахыг шаардах цаг нь болсон⁉️????‼️????⁉️

Зочин
Зочин

Сайд нэртэй хулгайч нарынх нь иддэг авилга, нам нэртэй дээрэмчдийн бүлгийн сонгуулийн зардлыг ард түмнээс татвар нэрээр гаргуулахыг зогсооё.

Www
Www

Tatvar tuluh shaardlagagui bol turiin hiih ajil bhgui bolson bol

Зочин
Зочин

Хулгай луйвар хийсэн новшнуудаасаа ав. Ард иргэд буруугүй байх шүү.

Зочинзочин
Зочинзочин

Одоо байгаа тарифаараа маш их ашигтай баланс гарах ёстой. Дарга нарын цавчаа, хулгай алдагдалд оруулж байна. Ямарч төрийн байгууллагад 10 хүний 2 нь ажил байнга тасалдаг архичин, 2 нь даргын өрөөнд хов яриад матаачийн үүрэг гүйцэтгэдэг хүн хогнууд байдаг. Одоо бүр алингаа алдсан гэсэн.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зөвлөмж, санал
Зөвлөмж, санал

Цахилгаан дулааны төлбөрийг өнгөрсөн жил, улирал, сараар нь харьцуулаад хэрэглэгч бүхэн төлбөрийн баримтаа үзээрэй. Сэргээгдэх эрчим хүч, суурь үнэ, давхар нөт төлөлтийг онцгой анхаарч үзээрэй. Үнэ, төлбөр дандаа өссөн байгаа. Бүх юмны үнэ дагаад өсдөгт асуудал байгаа шүү. Ялангуяа тэтгэвэр нэмэхээс өөр гарц байхгүй шүү!

Болд
Болд

Дулаан цахилгааны үнийг 25 оны нэг сараас эхлээд нэмсэн шүү дээ.

Зочин
Зочин

Хулгай, луйварчид хийж авсан байрыг нь эхлээд хурааж аваач

БАТҮҮЛ
БАТҮҮЛ

ЦАХИЛГААНЫ ТУЛТАЛ НЬ НЭМЭХ ЁСТОЙ!

Pensioner
Pensioner

Энэ үйлчилгээ хэрэгтэй хүн бүрт би trustwavehackerstech-ийг санал болгож байна. Би криптовалютад хөрөнгө оруулахаар шийдээд өнгөрсөн оны сүүлээр криптовалютаа хөрөнгө оруулагчдаа алдсан. Миний дансыг удирдах ёстой залуу бүх хугацаанд луйварчин байсан. Би 56,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд эхэндээ миний үр дүн болон ашгийн хэмжээ сайн харагдаж байсан. Мөнгөө татаж чадахгүй болсны дараа санаа зовж эхэлсэн бөгөөд залилуулсан гэдгээ ойлгосон. Би trustwavehackerstech болон түүний надад хөрөнгөө буцаан авахад хэрхэн тусалсан талаарх зарим тоймыг олж харсан. Би түүний тусламжийг авахын тулд тэр даруй trustwavehackerstech2 @ gmail.com имэйл хаягаар түүнтэй холбоо барьсан. Буцаан авах үйл явцыг эхлүүлснээс хойш долоо хоногийн дараа хөрөнгийг олж, луйварчнаас буцаан авсан. Түүний мэргэжлийн ур чадварт би маш их талархаж байна.

Зочин
Зочин

Чойжилсүрэн шиг хийвэл ч хэрэггүй байх даа. Эртхэн хийж чадахгүйгээ хэлээд чаддаг мэргэжлийн хүнээр нь хийлгэсэн дээр байх. Эрчим хүчний үнийг нэмээд сайжирсан юм юу ч байхгүй л байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг дарга нэртэй хулгайч нь идчихлээ гэх байлгүй дээ.

МАН -АВЛИГА
МАН -АВЛИГА

Цахилгааны шинэ эх үүсвэрээ бодохгүй байж үнэ нэмэхээ бодох юм. Эрчим хүчний хулгай их байдаг шүү. Дарга нар нь дээгүүрээ цахилгаан холбох зөвшөөрлөө шинэ байрнуудад өгөөд өөрсдөө хармаална, байцаагчид нь айлуудын тогыг үнэгүй холбож мөнгий нь өөрсдөө авна. Ийм байхад энэ салбар яаж өөдлөх юм. Шудрагаар мөнгөө төлдөг хүмүүс л алдагдпыг нь үүрч байна.

Бат
Бат

Бид өөрийн хийж байгаа үйлчилгээгээ үнэтэй болговол ашиг олох мэт тэнэг монголчуудын сэтгэлгээ юм даа чухамдаа бол зах зээлд яавал ашигтай ажиллах вэ л шүү дээ

ЗОЧИН
ЗОЧИН

Өөрсдөө дотооддоо оновчтой зохион байгуулалт, хяналтаа сайжруулж, идэж уудагаа арилгахгүй бол эрчим хүчний алдагдал арилахгүй ээ

Зочин
Зочин

Гэр хороололд Хоол цайгаа газын плиткаар шийдээд байхад тогны мөнгө буурахгүй харин ч өсөөд байдаг нь хачирхалтай Тарифын шатлал, заалт нь эргэлзээтэй

Last edited 2 Сар Өмнө by Зочин
Будда
Будда

Бид МҮОНРТ-н ажилчдын цалинг гаргаж өгч байдаг яасан улс вэ?

Эгэл
Эгэл

Нүүрсний уурхай дээрээ Шинэ цахилгаан станц барихтайгаа зэрэгцүүлээд үнээ хяналттай нэм!. Шинэ станц барихгүйгээр үнэ нэмэх нь асуудлыг шийдэхгүй.Нөөцийн мах гэдэг хөтөлбөрөө зогсоовол аяндаа мал маллах хүн олширно.Аливааг цогцоор нь шийдэж байж үр дүн гарна.

Ахмад настан.
Ахмад настан.
Reply to  Эгэл

Цахилгааны үнэ нэмээд юу ч өөрчлөгдөж байгаа юм алга! ДЦС-хаа тоног төхөөрөмжийг,улсын төсвөөс мөнгө гаргаж нэн яаралтай солиоч ээ!!!!! Дандаа иргэдээ шулсан шийдвэр гаргахаа зогсоо!

Зочин
Зочин

Нарийн хяналт тавих хэрэгтэй . Нэмэх нь ойлгомжтой
МАН хэцүү болсон салбараа дандаа эрх мэдэлгүй намд өгч нэрийг нь унагаах зорилготой түүнд нв арл түмэн хохирсоор л улных болсоор л дуусах юм

Мунхаг эмээ
Мунхаг эмээ

Салбар дахь үр ашиггүй байдал, шахаас, цавчаа, хээл хахуулиасаа САЛ! Зөвхөн орлогр талаа бодох юм, зардлаа ХЯНАХ ухаан, хүсэл байна уу?

Зочин
Зочин

Нэмэх биш шахаагаа боль

Зочин
Зочин

Бүгдээрээ одоо тэмцэж энэ хэдэн хулгайч нараас салья

Зочин
Зочин

Өөрсдаө идчихээд !!! Идсэн мөнгөө гаргаж ирээд ард түмэндээ хувааж өгчихөөд дараа нь наад асуудлаа шийд

Иргэн
Иргэн

ДОРЖХАНД ЭХЛЭЭД ЦАЛИН ТЭТГЭВЭР ИМФЛЯЦТАЙ НЬ УЯЛДУУЛАН НЭМСНИЙ ДАРАА ҮНЭЭ НЭМ.ҮНДЭСЛЭЛТЭЙ НЭМЭХИЙГ ДЭМЖИНЭ.ХАРИН БҮТЭЭМЖИЙН ШАХААНЫХНЫГАА ЗАЙЛУУЛ,ҮРГҮЙ ЗАРДЛАА БУУЛГА...

Зочин
Зочин

Хулгайгаа луйвараа цэгцэлж чадахгүй бол мянга нэмээд адилхан алдагдалтай хэвээр байна аа сая хангалттай нэмсэн ахмад настанд ууд тэтгэврийн мөнгө хэд билээ яаж чадаж байна аа

Холбоотой мэдээ

Back to top button