НИЙГЭМЭнтертайнмент

"Itchy Boots"-ийн Монгол дахь мотоциклтэй аялал “YouTube”-ын их хандалттай влогуудын нэгд оржээ

“YouTube”-д "Itchy Boots" хэмээх сувгаар аяллын контентуудаа нийтэлдэг Норали Шёнмакер 2018 оноос эхлэн дэлхийг тойрон мотоциклоор тойрох аялалд гарсан аж. Тэрээр 70 гаруй улсаар аялаж 190 мянган км зам туулаад байгаагаа сошиал хуудастаа онцолжээ.

Түүний аялал яг одоо өргөн уудам тал нутагтай, хүн ам нь сийрэг, нүүдэлчин ахуйн соёлтой Монгол Улсын нутгаар өрнөж байна. Монгол орныг тойрон аялаж буй түүний цуврал бичлэгийг долоон сая хүн үзэж, тус платформ дахь одоогоор хамгийн их хандалттай аяллын влогуудын нэгд багтаад байгаа аж. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн нутгаар дайран өнгөрч байхдаа мотоциклийнх нь дугуй хагарч, замаас гарч ойролцоох малчин айлд очин тусламж хүссэн байна. Энэ үед нутгийн залуу, бүсгүй хоёр түүнийг хүлээн авч, дугуйг нь богино хугацаанд засч өгчээ.

Аялагч бүсгүй тэдэнд мөнгө өгөх гэсэн ч тэд татгалзаж ааруул өгч, сайн явахыг ерөөсөн байна. Норали уг үйл явдлыг өөрийн цахим хуудсанд хуваалцсаны дараа дэлхийн өнцөг булан бүрээс “Монголчуудын тусч, сайхан сэтгэл”-ийг онцлон магтаж, сэтгэгдэл үлдээж эхэлжээ.

Тэрбээр энэхүү аяллын цувралаа Турк улсаас эхлүүлж, Өмнөд Ази, Төв Азийн орнуудаардамжин БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах орныг бүтэн туулсны дараа Монгол Улсын баруун хилээр нэвтрэн Ховд, Увс, Завхан, Архангай аймгуудын нутгаар аялжээ. Монгол дахь цуврал нь одоо үргэлжилж байгаа бөгөөд ням гараг бүр цацагддаг шинэ анги тус бүр нь 1-1.6 сая хүртэлх үзэлт цуглуулсан байна. Сүүлийн байдлаар "Itchy Boots" сувгийн нийт дагагчдын тоо 3.3 сая, бүх контентын нийт үзэлт 775.8 сая хүрчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Ёстой гоё аялал хийдэг бүсгүй байна билээ!!! Гэхдээ эмэгтэй хүнд ахдсан эрсдэлтэй аялал!!!

Зочин
Зочин

Ямар хаягтай юм болоо

Зочин
Зочин
Reply to  Зочин

itchy boots geed bgaa yum bishuu

Зочин
Зочин

Зоригтой бүсгүй байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button