Гадаад мэдээДЭЛХИЙ

Apple-ийг 15 жил удирдсан Тим Күүк ажлаа өгч, Жон Тернус гүйцэтгэх захирлаар ажиллана

Apple компанийг 15 жилийн турш удирдсан Тим Күүк гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгөх болжээ. Күүкийн удирдлага дор тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.6 их наяд ам.долларт хүрсэн. Тэр компаниа орхилгүй даргын үүрэг гүйцэтгэсээр байх болно. Күүкийн оронд Apple-ийн бүтээгдэхүүний техник хангамжийг хариуцан ажилладаг Жон Тернус гүйцэтгэх захирлаар ажиллах юм.

Жон Тернус гэж хэн бэ

Тернус 1997 онд Пенсильванийн их сургуульд механик инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ. Их сургуулиа төгссөний дараа тэр “Virtual Research Systems” нэртэй стартап компанид хэсэг хугацаанд ажилласан байна.

Тэрбээр 2001 онд Apple компанид ажиллаж эхэлж, Mac загварын компьютерын худалдаа сэргэхэд чухал хувь нэмэр оруулжээ. Тэрбээр 2013 онд Apple-ийн техник хангамжийн инженерчлэл хариуцсан дэд ерөнхийлөгч болсон байна. 2021 онд Тернус тус албыг хариуцан ажиллаж эхэлжээ.

Тернус олон нийтийн өмнө нэг их гардаггүй байсан ч iPad, AirPod болон Mac гэх мэт Apple-ийн хамгийн том бүтээгдэхүүнүүдийн бүрэлдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн байна

Apple компанийн хийж буй энэ удирдлагын шилжилт нь чухал цаг үед тохиож байгаа юм. Олон жилийн турш Apple дэлхий хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй компани байсан. Гэвч хиймэл оюун ухааны хэрэглээнд хөрөнгө оруулагчдын тавих хүлээлт нэмэгдэж, тус салбарт бусдаасаа хоцорч байгаа тул Apple хамгийн өндөр үнэлгээтэй гэх статусаа Nvidia компанид алдсан. Тернусийг Apple-ийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлт болон iPhone-д хиймэл оюун ухааныг нэгтгэх гэх мэт томоохон сорилтууд хүлээж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button