Словакт ерөнхий сайдад олгодог насан туршийн тэтгэмжийг зогсоох эсэх дээр бүх нийтийн санал хураана
Словак улс долоодугаар сард бүх нийтийн санал асуулга явуулж, ерөнхий сайд болон парламентын спикерүүдэд олгодог байсан тэтгэмжийн мөнгийг зогсоох эсэхийг шийдэх болжээ. 2024 оноос өмнө Словак улс зөвхөн ерөнхийлөгчид л ийм тэтгэмж өгдөг байсан юм. Мөн тус бүх нийтийн санал асуулгаар томоохон гэмт хэрэг, авлигын хэргийг хянадаг байсан прокурорын тусгай албыг сэргээх эсэхийг шийднэ.
Тус улс түүхэндээ ганц удаа л бүх нийтийн санал асуулга амжилттай явуулж байсан юм. Тодруулбал 2003 онд Словак Европын холбоонд элсэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулсан нь амжилттай болсон. Бусад санал хураалтууд ирц хүрээгүй учир бүтэлгүйтжээ. Хэрвээ словакчууд тэтгэмж олгохыг зогсоохыг дэмжвэл Роберт Фицо гэх мэт ирээдүйн удирдагчид мөнгө авах боломжгүй болно. Фицо 2023 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш маргаан дагуулсан дүр байсаар ирсэн. Тэр жилээс хойш түүнийг ОХУ-ын талд ээлтэй байгаа явдлыг эсэргүүцсэн олон арван жагсаал өрнөсөн юм.
Эх сурвалж: Euro News














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.