НИЙГЭМЭнтертайнмент

“Эхнэрийн урхи" киноны жүжигчин Жон Эй Ри Монголд хоёр удаа ирж буяны үйлс хийгээд явжээ

"Эхнэрийн урхи" киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд бидний танил болсон Солонгосын жүжигчин Жон Эй Ри бол гайхалтай авьяаслаг жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү амьдралыг туулж буй бяцхан хүүхдүүдэд тусалдаг сайхан сэтгэлт нэгэн.  Тэрбээр 2017 онд Монголд "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын шугамаар хүрэлцэн ирж хүнд хэцүү амьдрал туулж буй хүүхдүүдтэй биечлэн уулзаж, тэдэнд тусламжийн гараа сунгасан.

Жүжигчин Жон Эй Ри өмнө нь хоёр ч удаа ирсэн байдаг. Сүүлд ирэхдээ орон гэргүй хүмүүст гэр авч өгч, тэднийг суралцахад тус болохуйц мөнгө хандивлаад буцсан байна. Тэр зөвхөн Монгол гэлтгүй Африк, Зүүн Өмнөд Азийн орнуудад тогтмол тусламж үзүүлдэг.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button