Энтертайнмент

Бажи: Ухаан алдсанд уучлаарай, чадлаараа бүх асуудлыг шийдэх болно

“LUMINO” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг өнөөдөр машин барьж явахдаа ухаан алдаж Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 16:30 минутын орчимд замын бродюр давж дөрвөн машин мөргөсөн зам тээврийн осол гаргасан.

Тэрээр энэ талаараа өөрийн цахим хуудастаа мэдээлэл гаргажээ. Тодруулбал, “Mонголчуудад ер нь хүний л муу үзэж байвал гоё юм байна даа , хэвлэл мэдээлэл нь бүр хандалт авах гээд ч ирж байх шиг …ойрд толгой өвдөөд нэг л болохгүй байсан юм. Өчигдөр шөнө бүр “Интермед” эмнэлэгт тархины MRI зурагаа авахуулсан юм л даа.

Тэгээд өнөөдөр зүв зүгээр машин бариад явж байсан чинь 300 м ухаан алдаад уначихлаа , сэрсэн чинь дөрвөн машин хамчихсан нэг хүн бэртээчихсэн сэрлээ л дээ, яагаад гэдгээ өөрөө ч ойлгохгүй байна, мэдээж цагдаагийн бүрэлдэхүүн ирж архи уусан байна уу, 10 төрлийн хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн байна уу гээд шинжилгээ авлаа бүгд зүв зүгээр бичлэгээрээ байна.

Би энгийн ч тамхи татаж үзээгүй хүн юун хар тамхи , амьдралдаа архи уугаагүй хүн , тэгээд ингээд гэнэт ухаан алдаад ийм л зүйл болчихлоо , өөрөө ч ойлгохгүй байна л даа … асуудалтай л болж байгаан байна гэж л ойлглхоосдоо , эв эрүүл хүн өөрийнхөө эд хөрөнгөө ё асуудалд оруулаад хүний эд хөрөнгө эрүүл мэндэд хохирол учруулахгүй шүү дээ. Ухаан алдсанд уучлаарай, чадлаараа бүх асуудлыг шийдэх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинЗочин
ЗочинЗочин

Эрүүл мэндээ чухалчилан анхаар. Олон машины төлбөрт орж байгаад харамсаж байна

Зочин
Зочин

Хүн хэзээ ч хаана ч ухаан алдахаар барахгүй үхэж ч болно. Уучлал гуйна гэлэг ёс зүйтэй байна гэсэн үг. Санаатай хийсэн биш дээ зайлуул.

Иргэн
Иргэн

Манай нэг найз бас ингэж ухаан алдаж хэдэн машиныг хөнгөн гэмтээж хашилга мөргөж зогссон байдаг!!! Хэлж ирдэггүй хийсэж ирдэг аюултай юм билээ шүү!!! Залууд эрүүл мэнддээ анхаархыг хүсэе!!! Байгаа байдлаа үнэнээр нь хэлээд уучилал гуйж байна гэдэг соёл шүү!! Амжилт хүсье

Зочин
Зочин

Хааяа идэж ууж бай л да огт хэрэглэхгүйгээр бас хол явахгүй ээ

Эгэл
Эгэл

Эдгэртлээ Автобусаар зорчиж бай-ухаалаг шийдэл

Иргэн
Иргэн

Зарим хүнд итгэхээ байчихсан хүмүүс үнэмшихгүй байх шиг бн!! Жолоо барьж яваад ухаан алдах тохиолдол их байдаг шүү!!! Энэ эрүүл мэндийн байдал, нас, ядаргаа зэргээс шалтгаалдаг юм билээ!!!

Шэжи
Шэжи

Бажи гдэг нь бааж бай гсэн үгүү..баажиина гсэн үг юму. Бүтэн нэр бнуу

Зочин
Зочин

Хүнд юу ч тохиолдож болно.Биеэ сайн эмнэлэг олж үзүүлж байх нь чухал шүү.Зүрхний асуудал ч байж магадгүй.Туршлагатай эмчид л үзүүлээрэй

Үржин
Үржин

Ийм зүйл тохиолддог юм билээ.Хүнийг хамаагүй хэлж болохгүй.Миний таньдаг хүн өглөө 8 цагаас эхлээд орой 17 цаг хүртэл юу болсон.гэртээ яаж ирсэнээ санадаггүй ш дээ.Гэнэт ухаан орсон чинь гэртээ бсан гэсэн.Тэр хооронд их зүйл болсон гэсээн.Манайхаан бусдыг зөвөөр ойлгож сурах хэрэгтэй шүү

Сайшаалт Ерөөлт
Сайшаалт Ерөөлт

...ТЭНЭГ ЮМ ЯРИХАА БОЛИО..ЯМАР ХҮҮХЭД ХУУРЧ БАЙГАА ЮМ УУ..?.ЧИ ИНГЭЖ ЖОЛОО БАРИХГҮЙ ЭЭ..

Иргэн
Иргэн

Одоо тэгээд баахан хүн дуурайгаад хүн дайрч алчихаад би ухаан алдсан байсан гэх юм бна л даа. Маш сайн шалгаж учрыг нь ол

Зочин
Зочин

Хар тамхи хэрэглээ биз???

Дэмжигч
Дэмжигч

Залуу ч гэлтгүй хүн бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх хэрэгтэй шүү!!!!!

zochin
zochin

hun l ortoogui n sain bolj ed materialiig bol. zasaad ynzlaad bno. shuu de.

Зочин
Зочин

Уучлал гуйна гэдэг ёс зүй байгааг харуулж л бна. Алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй л дээ.

Холбоотой мэдээ

Back to top button