НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Б.Батхишигийн ухаан алдсан эсэхийг шинжээч шалгаж байгаа

“LUMINO” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг өчигдөр /2026.04.21/ машин барьж явахдаа ухаан алдаж Сүхбаатар дүүргийн 1-р хороонд 16:30 минутын орчимд замын бродюр давж дөрвөн машин мөргөсөн зам тээврийн осол гаргасан.

Энэ талаараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Өчигдөр шөнө “Интермед” эмнэлэгт тархины MRI зургаа авхуулсан юм. Өдөр зүв зүгээр машин бариад явж байсан чинь 300 метр ухаан алдаад уначихсан байна. Сэрсэн чинь дөрвөн машин хамчихсан нэг хүн бэртээчхэж. Мэдээж цагдаагийн бүрэлдэхүүн ирж архи уусан байна уу, 10 төрлийн хар тамхи сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэсэн эсэхээр шинжилгээ авлаа бүгд зүв зүгээр бичлэгээрээ байна" хэмээсэн юм.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Мансууруулах бодис болон согтууруулах ундааны шинжилгээ авсан. Ухаан алдсан эсэхийг нь тогтоохоор Шүүх шинжилгээний шинжээч нар ажиллаж байгаа. Удахгүй хариу нь гарах байх, одоо хэлэхэд эртэднэ" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхэхиг шахаж дээ Баажий минь. Өөртөө анхаарал тавь. Наад гэдэс гүзээгээ тат !

рЗочин
рЗочин

үнэхээр ухаан алдсан юм бол бүх насаар нь эрхийг нь хас цагтай бөмбөг гэсэн үг

Холбоотой мэдээ

Back to top button