УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан: Хувьсах зардлын шинэ тогтолцоог батлуулснаар боловсролын салбарт дахин цалин ярихгүй

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээнний талаар Л.Энх-Амгалан сайд танилцууллаа. Тэрбээр,

Нэгдүгээрт, Боловсролын салбарт шинэ, хуучин цалин гэдэг хоёр ойлголттой болчихсон байсан. Мөн 1500 орчим цэцэрлэг, сургууль нийт 70 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын өрөнд орсон байна. НДШ төлөгдөөгүйн улмаас 400 гаруй багш нар декритээ авч чадахгүй. Эмнэлэгт хэвтвэл лист авч чадахгүй, цалингийн зээл авч чаддаггүй ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан. Иймд тавдугаар сарын 1-ээс боловрсолын салбарынхан бүх нэмэгдсэн шинэ цалингаасаа нэмэгдлээ тооцуулж цалингаа авдаг болно. Гурван сар багш нар хохирч байсан асуудалд цэг тавилаа" гэв.

Хоёрдугаарт, “Хувьсах зардлын дундаж хэмжээ, түүний бүрэлдэхүүн, итгэлцүүр, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдлаа. Өнгөрсөн хугацаанд хувьсах зардлын тогтолцоо эвдэрсэн. Хөдөө, хотын сургуулийг ялгааг арилгах тогтолцоо нь хувьцах захдал. Нэг хүүхдийг сургах хувьсах зардлын тогтолцоо. Хүүхэд бүр төсөвтэй байх юм. Шинэ тогтолцоог батлуулж түүхэн шийдвэр гаргалаа. Ингэснээр цаашид манай салбар цалин ярихгүй, Үр дүн, гүйцэтгэлд суурилсан тогтолцоо учраас хувьсах зардлаа дагаад явна.

Гуравдугаарт, олон жил болж байгаа сургууль, цэцэрлэгийн сургуулийн барилгын ажлын хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан. Энэ онд гэхэд улсын төсөвт зургаан сургууль газаргүй батлагчдихсан байна. Нийслэлд 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургуудь байгаа. Нэг ангид 50 хүүхэдтэй гэсэн үг. Цаашид ирэх есөн сарын 1-нээс төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургууль гэх мэтээр задалж, сургуулиудын хэв шинжийг өөрчилнө гэв.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Попрохоо болж үзвэл яасан юм. Төрийн албыг ингэж хашдаг болсон юм уу.
Нэг л их гоншигоносон амьтан. Өөрөө цэвэр, ганц ухаантан, бусад нь дандаа тэнэг байна гэж үү?

Mөнх
Mөнх

Үр дүнгээр нь цалинг бодох ёстой юу ч хийдэггүй багш нар их байна хов яриад л

Зочин
Зочин
Reply to  Mөнх

үнэн хичээлээ хаяаад ийш тийшээ тэнээд явчихдаг

Холбоотой мэдээ

Back to top button