Улс төрийн мэдээ

Казахстаны хэвлэлд: Чингис хааны удмынхан Ак ордонд хүрэлцэн ирлээ. Монгол-Казахстаны харилцаа хэрхэн гүнзгийрэв

Монгол Улсын төрийн тэргүүн мартагдсан харилцааг сэргээх зорилгоор Астана хотноо төрийн айлчлал хийж буй бөгөөд NewTimes.kz агентлагын Ерөнхий редактор Жанна Сагидулла айлчалын талаар хэрхэн бичсэнийг орчуулан хүргэе.

Нэгэн цагт Чингис хааны байгуулсан Монголын Их эзэнт гүрэн Европ хүртэл уудам нутагт ноёрхож байсан билээ. Өдгөө Монгол Улс хүн ам цөөн, Орос болон БНХАУ-ын дунд оршиж буй. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот Төв Азийн орнуудтай харилцаагаа идэвхтэй гүнзгийрүүлж байна.

Чингис хааныг Монгол Улсад үндэстний эцэг хэмээдэг. Тэр бол зөвхөн гарамгай жанжин байгаад зогсохгүй чадварлаг димпломатч байсан юм. Карьерийнхаа эхэн үед тэр хавчигдаж байсан ч энэ үедээ хүртэл тэр дипломат ур чадвараа харуулж, холбоотнуудыг өөртөө татан нэгтгэж, цэргийн хүчийг бэхжүүлж байсан юм.

Өнөөдөр Монголын дипломат бодлогын нүүр царайг эмэгтэй хүн төлөөлж байна. Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг ажиллаж буй. Монголоос ирсэн төлөөлөгчдийг Ак ордонд дагалдан ирсэн бөгөөд монгол үндэсний хувцас болох дээлээ өмссөн нь анхаарал татав.

Хорин жилийн дараах төрийн айлчлал

Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр жилийн өмнө Астана хотноо зохион байгуулагдсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцохоор ирж байсан билээ. Харин энэ удаад ерөнхийлөгч У.Хүрэлсүх ганцаараа бус өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамтаар хүрэлцэн ирэв.

"Өнөөдөр бид энд буй нь түүхэн үйл явдал. Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар хүрэлцэн ирлээ. Хоёр жилийн өмнө хүрэлцэн ирэх үеэр бид 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаа манай ерөнхийлөгч өргөн хөтөлбөртэй ирсэн" хэмээн Монголын талын төлөөлөгчдөд хэлсэн юм.

Монголын төрийн тэргүүний айлчлал нь дотоод улс төрийн тогтворгүй байдалтай давхцав. Ерөнхий сайд асан Г.Занданшатар эрх баригч нам доторх зөрчилдөөнөөс үүдэн огцорч, үүний дараа төрийн институтын хүрээнд боловсон хүчний өөрчлөлтүүд эхэлсэн. Эдгээр үйл явц нь төрийн айлчлалаас ердөө нэг сарын өмнө болсон хэдий ч айлчлалыг цуцлаагүй төдийгүй төлөөлөгчид Астанад хүрэлцэн ирсэн. Хэдийгээр Монгол Улс дотоод улс төрийн орчин тогтворгүй мэт харагдаж байгаа ч гадаад бодлогын хувьд Монгол Улс Казахстантай олон талаар төстэй чиг шугам баримталдаг.Аль аль нь өөрийн үндэсний ашиг сонирхолд тулгуурлан гадаад харицлаагаа хөгжүүлж, аливаа зөрчилдөөнд татагдан орохоос зайлсхийхийг эрмэлздэг.

Гэсэн хэдий Монгол Улс Орос-Украины дайн эхэлснээс хойш хөрш орнуудаасаа хэт хамаарах эрсдэл болон болзошгүй эрсдлүүдийг илүү тооцоолж, бодлогын түвшинд олж харах болсон. Уг нөхцөл байдлаас шалтгаалан Монголын эрх баригчид эмзэг нөхцөлд орохоос сэргийлэх гарц шийдлүүдийг хайж буй.

Түүнчлэн АНУ блон Израилын Иран руу чиглэсэн цэргийн ажиллагааны үр дагавар газрын тосны бүтээгдэхүүний зах зээл, санхүүгийн тогтвортой байдалд бодит эрсдэл үүсгэж болзошгүйг Монгол Улсын Эдийн Засаг Хөгжлийн сайд Ж.Энхбаяр өмнө нь анхааруулж байсан билээ.

Монгол Улс экспортоо нэмэгдүүлж, БНХАУ болон Орос-оос хамаарах хамаарлыг бууруулахын тулд Казахстан Улстай харилцаагаа бэхжүүлэхийг зорьж байгаа. Гэвч хоёр улсын хооронд шууд холбогддог хил байдаггүй.

Төрийн айлчлалын үеэр талууд ерөнхийлөгчдийн түвшинд Монгол Улс, Казахстаныг холбох авто зам барих асуудлаар тохиролцоонд хүрсэн. Энэхүү төсөл нь төвөгтэй, өндөр өртөгтэй, хугацаа их шаардсан ч хоёр улсын удирдагчдын үзэж байгаагаар стратегийн ач холбогдолтой юм.

Одоогоор Монгол, Казахстаныг Алматы хотоор дамжих агаарын тээврийн шугам холбож байгаа ч худалдаа, эдийн засгийн хувьд энэ чиглэл өндөр зардалтай хэвээр байна.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев “Зам бол зөвхөн холбогдох хэрэгсэл биш, харин улс орнуудын хоорондын бат бөх харилцааны баталгаа гэдгийг хүн бүр мэднэ. Бид энэ асуудлын онцгой ач холбогдлыг бүрэн ухамсарлаж байна. Үүнтэй холбогдуулан ноён Ухнаагийн Хүрэлсүх бид хоёр Казахстан, Монголын хооронд шууд холболт бий болгох сонирхлоо бататгасан. Манай хоёр улсыг холбох авто зам барих шаардлагатай гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрсэн. Мэдээж энэ нь олон талын шинжилгээ, нарийвчилсан судалгаа шаардсан, төвөгтэй төсөл юм. Хамгийн чухал нь бид нийтлэг зорилгод хүрэхийг эрмэлзэж байна. Иймээс монголын талын хамтрагчтайгаа урьдчилсан шатанд хамтарсан Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон. Энэхүү ажлын хэсэг нь бүх төвөгтэй асуудлыг цогцоор нь судлах, хөрш орнуудтай хийх хэлэлцээг уялдуулах, төслийн хэрэгжилтийн хугацаанд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. Ирээдүйд Казахстан–Монголын авто зам ашиглалтад орсноор худалдааны харилцаанд хүчтэй түлхэц өгч, дамжин өнгөрөх чадавх нь манай хөрш орнуудад ч бодит үр өгөөж авчирна гэдэг нь илэрхий” хэмээн мэдэгдэв.

Монгол дахь казахууд

Монгол Улсад казах үндэстний нэг хэсэг нь тархан суурьшдаг гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. 1930-аад оны өлсгөлөнгөөс дүрвэн гарсан казахуудын ихэнх нь Баян-Өлгий аймагт амьдарч буй.

Монгол дахь казахуудын нөхцөл байдал нь БНХАУ-ын хил орчмын бүс нутаг эсвэл Туркменистанд амьдарч буй казахуудтай харьцуулахад харьцангуй илүү таатайд тооцогддог.

Үүний нэг илрэл нь Монголын төрөөс парламентдаа казах иргэдэд зориулсан квот тогтоосон явдал юм. Тухайлбал, хэрэв парламентад 38 гишүүн сонгогдвол тэдгээрийн дор хаяж гурав нь казах үндэстний төлөөлөл байх ёстой. Монгол Улсын иргэдийн зүгээс казах иргэдийг салан тусгаарлах эрсдэлээс эмээдэггүй, харин ч тэднийг дэмжиж, нийгэмд бүрэн нэгтгэх бодлого баримталдаг. Иймээс хоёр улсын Ерөнхийлөгчдийн түвшинд Баян-Өлгий аймагт Казахстаны консулын газар нээх шийдвэр гаргасан.

“Энэхүү алхам нь манай ахан дүүсийн түүхэн ойр дотно байдал, стратегийн түншлэлийн онцгой шинжийг бататгаж байна. Мөн Монголын ард түмнээс казах ард түмэнд хандуулж буй чин сэтгэлийн найрсаг, нөхөрсөг хандлагын тод илэрхийлэл юм. Энэ бол хүндэтгэхүйц өндөр түвшний шийдвэр бөгөөд үүний төлөө Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэж Касым-Жомарт Токаев хэлэв.

Казахстан ба Монгол: Гадаад худалдааны хэмжээг нэмэгдүүлэх нь

Казахстан, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа аажмаар эрчимжиж байна. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 130 сая ам.доллароос давж, 7.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан. Гэвч хоёр улсын удирдагчид энэ боломж илүү өндөр болох боломжтой гэж үзэж байна.

Улс төрийн яриа хэлэлцээ нь бэлгэдэлт үйл явдлуудаар үргэлжлэв. Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Казахстан улсын төрийн дээд шагнал болох “Алтын Қыран” буюу "Алтан бүргэд" одон гардуулсан юм.

“Бид таныг ухаалаг, чадварлаг, туршлагатай улс төрч хэмээн хүндэтгэдэг. Монгол Улсын хөгжил цэцэглэлтийн төлөөх таны зориулсан хөдөлмөрийг Казахстан Улсад өндрөөр үнэлдэг билээ. Таны алсын хараатай удирдлага дор улс орон тань эрчимтэй хөгжиж, гайхалтай амжилтад хүрч байна. Таны санаачилгаар олон салбарт хөгжлийн төслүүд хэрэгжиж буй. Үндэсний эдийн засаг тогтвортой өсөж, ард иргэдийн амьжиргаа дээшилж, Монголын олон улсын нэр хүнд бэхжиж байна. Таны удирдлага дор Монголын ард түмэн хөгжил дэвшлийн замаар цаашид ч урагшилна гэдэгт гүнээ итгэж байна” хэмээн Касым-Жомарт Токаев онцлон хэллээ.

Хариуд нь Ухнаагийн Хүрэлсүх шагналд талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд чиглэн ажиллахаа мэдэгдэв.

Мөн “Хорин жилийн дараа танай үзэсгэлэнт улсад төрийн айлчлал хийх боломж олдсонд туйлын баяртай байна. Та 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийж, Монгол–Казахстаны харилцааг стратегийн түншлэлийн шинэ түвшинд хүргэсэн. Энэ үйл явдал манай хоёр улсын хамтын ажиллагааны түүхэнд алтан үсгээр бичигдэх нь дамжиггүй. Эрхэм Ерөнхийлөгч өө, таны алсын хараатай, мэргэн удирдлага дор Казахстан Улс эдийн засаг, нийгэм, улс төрийн хөгжилд томоохон амжилтад хүрч буй билээ. Монголын ард түмэн Казахстаны ололт амжилтыг анхааралтай ажиглаж байна” хэмээн Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх мэдэгдсэн юм.

Ц.ТАМИР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
37 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Монголын нэр хүндийг өсгөж байна

Зочин
Зочин

Казахстантай харилцааг сайжруулж байгаа нь зөв

Зочин
Зочин

Хүрэлсүх ерөнхийлөгч зөв бодлого барьж байна

Зочин
Зочин

Монголын төр Монгол дахь казах үндэстний талаар үнэхээр тааламжтай бодлого явуулдаг юм. Хамгийн наад захын жишээ гэхэд 2024 оны УИХ-ын сонгуульд зөвхөн Баян-Өлгийд дангаар нь 2 мандат олгосон!!! Казах хүмүүс тогтмол аль яамны сайд хийдэг г.м. Монголчууд казахуудыыг огтхон ч ялгарвлан гадуурхдаггүй. Хааяа гадны турхилтаар ганц нэг мунхаг хүмүүс казахыг муурхсан үйлдэл гаргадаг боловч тэр нь нийгэмд бараг мэдрэгддэггүй!!!

Зочин
Зочин

hurelsuh bol zorigtai udirdagch shuu

Зочин
Зочин

ene hunii hiij bui ajluud iluu bodit sanagddag

Зочин
Зочин

hurelsuh deer uls torch bh yostoi hun

Зочин
Зочин

Шийдэмгий зан нь таалагддаг

Зочин
Зочин

gadaad bodlog deer mash sain ajillaj bn

Зочин
Зочин

Улсын эрх ашгийг нэгд тавьж байна

Зочин
Зочин

ene hunii dor mongol hogjino gej itgedeg

Зочин
Зочин

zuv hunii zuv shiidver gej bodoj bn

Зочин
Зочин

Тогтвортой бодлого хэрэгтэй үед гарч ирсэн хүн

зүч
зүч

зөв...

Зочин
Зочин

hurelsuh bol ajil hiideg hun shuu

Зочин
Зочин

Гадаадад Монголыг зөвөөр төлөөлж байна

Зочин
Зочин

ene hunii ner hund ih undur bn

Зочин
Зочин

Стратегийн шийдвэрүүд гаргаж чаддаг

Зочин
Зочин

uuniig l udirdagch gedeg bh

Зочин
Зочин

Монголын ирээдүйд хэрэгтэй бодлого явуулж байна

Зочин
Зочин

demjij bn amjilt husie

Зочин
Зочин

Хүчтэй лидер гэж боддог

Зочин
Зочин

hurelsuh bol ard tumnee boddog hun

Зочин
Зочин

Тууштай байдал нь сайн

Зочин
Зочин

ene hunii ajliig harahaar itgel turdug

Зочин
Зочин

Гадаад бодлого дээр амжилттай

Зочин
Зочин

demjigch olon baigaa ni uchirtai

Зочин
Зочин

Монголын төлөө ажиллаж байгаа нь харагддаг

Зочин
Зочин

hurelsuh bol turshlagatai hun

Зочин
Зочин

Зоригтой шийдвэр гаргадаг

Зочин
Зочин

ajil ni haragdaj bn

Зочин
Зочин

энэ одоо шомо юмуу хаашаа юм хүний ар нурууг илэхээ болимоор юм

Зочин
Зочин

Bayn ulgiid konsulin gazr needed bhda ydgynbe ulaanbaatarda neelgj bldgvnmuda

Зочин
Зочин

оркуудаа нээг их хөөрөөд байх хэрэггүй л болов уу

Зочин
Зочин

Сайн мэдээ байна.

Зочин
Зочин

Гадаад харилцааг сайн тэлж байна

Зочинолдо
Зочинолдо

ХУДЛАА ХОШГОРУУЛЖ БГА ЮМ ХАСАГУУДЫН САНАА ХУЖАА Л ГЭСЭН ҮГ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button