О.Номинчимэг: Х.Булгантуяа шиг хурал удирдсанаасаа болж гэмт хэрэгт татагдсан кейс олон улсад алга
УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй билээ.
ОУПХ-ны 152 дугаар хурал энэ сарын 15-19-нд Турк улсын Истанбул хотноо болж өнгөрсөн. Тус хурлаас "УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг өөрийн чиг үүргийн хүрээнд чуулганы хуралдааныг удирдсаных нь төлөө “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт буруутгагдсан" гэх дүгнэлт гарсан юм.
- ОУПХ Х.Булгантуяаг айлган сүрдүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг нь хаасан зэрэг зөрчлийг авч хэлэлцэхээр болсон тухай мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-ОУПХ 1889 онд байгуулагдсан. Манай Улс 1962 онд гишүүнээр элссэнээс хойш идэвхтэй үйл ажиллагаатай оролцсоор ирсэн. 2022 онд УИХ-ын Тамгын газар болон ОУПХ хамтын ажиллагааны санамж бичиг зурснаар хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудлын хүрээнд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж буй.
Олон улсын парламентчдын улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хүний эрх хөндөгдөөд байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалах, хэлэлцэх үүрэг бүхий хороо дэлхийд ганц буй. Тэр нь Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороо. Манай 10 хүний бүрэлдэхүүнтэй. Миний хувьд энэ жил Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байгаа.
Өдгөө Парламентчдын хүний эрхийн хороо 845 парламентчдын кейс дээр ажиллаж байна. Африк, Ази, Өмнөд Америк, Ойрх Дорнод, Зүүн Европын орнуудад ч асуудал байна. Израил Палестины парламетч байсан гишүүдийг ямар нэгэн үндэслэл, шалтгаангүйгээр баривчилсан, Израилын шоронд олон жил хорьж буй. Үүгээр ч зогсохгүй Израилчуудад зориулсан цаазын ялтай хууль баталсныг нэлээн шүүмжлэлтэйгээр ярьж байсан.
Манай хорооны хувьд маш олон кейсүүд дээр хаалттай хуралдаж, ажилладаг. Ассамблей буюу 120-130 улс хамтраад цуглачихсан энэ үед хамгийн тулгамдаж байгаа кейсүүдээ нийтэд ил болгодог. Энэ удаа 17 улсын парламентын гишүүдийн эрх зөрчигдсөн асуудалд шийдвэр гаргасан. Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн хувьд шийдвэрээ уншиж танилцуулдаг. Гэхдээ манай хороонд баримталдаг гол зарчим бий. Энэ нь тухайн гишүүн өөрийн улстай холбоотой хэрэгт оролцохгүй, хөндлөнгийн нөлөөлөл орох эрсдэлтэй гэж үздэг. Иймд Монгол Улстай холбоотой асуудал гарвал би хурлаас гарч, асуудал хэлэлцэх, шийдвэрлэх процесст оролцоогүй. Харин бусад 16 улсад болсон хэргийн үг үсэг дээр ажилласан.
Дээр дурдсанчлан Парламентчдын хүний эрхийн хороо 845 парламентчдын кейсээс хоёр нь л Монгол. Нэг нь парламентч байхдаа амь насаа алдсан С.Зориг агсны хэрэг. Одоог хүртэл амь насыг нь бүрэлгэсэн хүнийг олж тогтоогоогүй байгаа учир ОУПХ анхааралдаа авч, УИХ-тай хамтарч ажилладаг.
Нөгөө нь Х.Булгантуяа гишүүний кейс болж бүртгэгдлээ. УИХ-ын дэд даргын бүрэн эрхийнхээ хүрээнд хурал удирдсан нь "төрийн эргэлт хийх гэлээ" хэмээх ял тулгаж, эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь тухайн парламентчийн эрхэд халдаж, ноцтой зүйл болж байна гэх байр суурийг ОУПХ-ны 126 улсаас бүрдсэн удирдах зөвлөлөөс гарган, хэд хэдэн асуудалд анхаарах шийдвэрийг гаргасан.
-Өнгөрсөн өдрүүдэд Үндсэн хууль зөрчсөн үйлдлээ олон улсад зарлаж, ичгэвтэр байдалд орж байна гэх шүүмжлэл хөвөрлөө.
-Парламент бол ард түмний төлөөлөл. Парламентчдад халдана гэдэг ардчиллын суурь зарчим руу халдаж байгаа эрсдэл гэж Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороо үздэг. Иймд нэг ч парламентч улс төрийн асуудлаас үүдэн эрх нь хөндөгдөж байхад ганцаараа байх ёсгүй. Дэлхий даяар хамтдаа дуу хоолойгоо хүргэж ажиллана гэх зарчим баримталдаг.
Манай хороонд янз бүрийн асуудалтай кейс ирдэг. Тухайн хүний үйлдэлд буруу, зөв гэсэн үнэлэлт, дүгнэлт өгөхөөс илүүтэйгээр хүний эрхийн суурь зарчмын хувьд төвлөрч ажилладаг. Шүүх хуралдаан шударга шүүхийн процессоор шийдэгдэж байна уу, өөрийнх нь эрхэд халдаад байгаа үйлдэл нь хуулийн дагуу байна уу, олон улсын хүний эрхийн зарчмууд мөрдөгдөж байна уу гэдэгт үнэлэлт дүгнэлт өгдөг. Ерөнхийдөө хувь хүнд бус ардчилсан дуу хоолойг хамгаалах гэсэн механизм.
Тэгэхээр Х.Булгантуяа даргын Үндсэн хуулийн асуудалд зөв, буруу гэхээс илүүтэйгээр тэр хүн УИХ-ын дарга нь чөлөөлөгдсөн учир, чиг үүргийнхээ дагуу хурлаа удирдсаныхаа төлөө гэмт хэрэгт холбогдсон байгаа нь санаа зовмоор, сэтгэл эмзэглүүлэм үйл явдал болжээ гэх байр суурийг илэрхийлсэн. Дотоод асуудал гэхээс илүүтэйгээр дараагийн процесс нь яаж хөврөх, пропорциональ байна уу, үгүй уу гэх байдлаас нь харж шийдвэр гаргасан байх гэж бодож байна.
-Х.Булгантуяагийн кейс дээр ажлын хэсэг ирнэ гэх мэдээлэл одоогоор байхгүй-

-МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал УИХ-ын бүтцийн байгууллага болон бүлэгт ОУПХ-ны шийдвэртэй холбоотой мэдээлэл ирээгүй, ирвэл хэлэлцэнэ хэмээсэн. Шийдвэрээ хэзээ илгээхээр байгаа бол?
-Шийдвэрээ албан шугамаар УИХ руу явуулж буй байх. Надад хэлэхдээ хурал дуусмагц 1-2 өдрийн дотор албан бичгээр илгээнэ. Веб сайтдаа 17 улсын шийдвэрийг хамтад нь гаргах учир хоёр долоо хоног шаардагдах байх хэмээсэн.
Монголын парламентын гишүүнд холбогдох асуудалд хуралдаанд оролцсон гишүүдээс санал гараагүй. Тиймээс анх танилцуулсан хэлбэрээрээ УИХ-д ирнэ байх.
-ОУПХ-ны ажлын хэсэг Монголд ирж ажиллаж магадгүй талаар мэдээлэгдээд буй. Ирж ажиллах уу, ирлээ гэхэд ямар асуудлыг шийдвэрлэж чадах юм бэ?
-Олон Улсын Парламентын Холбооны Парламентчдын хүний эрхийн хороо аюулд өртөөд байгаа, үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байдалд хүрсэн, хууль бусаар шоронд орж, эрх нь хязгаарлагдсан тохиолдол гарвал хамгийн түрүүнд тухайн улсын парламенттай холбоо тогтооно. Мэдээллүүдээ солилцож, ярилцана. Төрийн эргэлт болж болохуйц хурцадмал байдалд буй улс орон бий. Жишээ нь Африк улс манайхаас тэс өөр шүү дээ. Тэнд эрх нь зөрчигдсөн парламентч шүүх хуралд оролцох гэж байвал хараат бус эксперт томилдог. Шүүхийн процесс нь зөв, шударга явж байна уу гэдгийг ажиглана гэсэн үг. Хэрэв бүр хурцадмал байдал үүсвэл ажлын хэсэг очиж ажиллана. Ажлын хэсэгт парламентчид оролцоно. Миний хувьд өнгөрсөн жил Турк улсад очиж ажилласан. Ажлын хэсэг Шүүх, Цэц, Парламентад суудалтай намууд, Хууль зүйн сайд, хохирогч нартай уулзалт хийж, юу нь болохгүй байгаа дээр харилцан ярилцаж, олон улс, хамтын нийгэмлэгийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр нь шахалт үзүүлдэг гэсэн үг.
Х.Булгантуяагийн кейс дээр ажлын хэсэг ирнэ гэх мэдээлэл одоогоор байхгүй. Харин Бразил, Танзан улс руу ажлын хэсэг явуулах шийдвэр гарсан.
-Танай хороон олон хэрэг хянаж байгаа гэлээ. Тэгвэл яг Х.Булгантуяа гишүүнтэй адил кейс бий юу?
-845 парламентчдын кейс дээр ажиллаж байна. Түүнээс 62 нь шоронд хоригдож байгаа. Зарим нь С.Зориг агсантай адил амь насыг нь хөнөөсөн, буруутан нь тогтоогдоогүй хэргүүд бий. Мөн хөнгөж гэж хэлж болохуйц, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хясан боогдуулах, хурал чуулгандаа суух эрхийг түдгэлзүүлсэн кейсүүд байгаа. Тухайн улсын парламенттай холбоо тогтоож хэрхэн хамтарч ажиллах, юунд анхаарах, шахалт үзүүлэхээ эрэмбэлдэг.
Миний мэдэж байгаагаар хурал удирдсанаасаа болоод “Төрийн эрхийг хууль бусаар булаан авах” гэмт хэрэгт гүтгэгдсэн кейс алга.
-Чухал шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй гишүүдийг хараад хувь хүнийхээ зүгээс гайхсан. Гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ажлын хэсэгт орох саналаа намынхаа бүлэгт илэрхийлсэн-

-Та бол Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх үеэр "дэмжихгүй" байр сууриа тод илэрхийлж байсан гишүүдийн нэг. Гэтэл санал хураах чуулганд оролцоогүй. Мөн тантай ижил үзэл бодолтой байсан олон гишүүд "гадаад томилолт, эмнэлгийн чөлөө болон шалтгаангүйгээр" хуралдаа суугаагүй. Хойшлуулж болох шалтгаантай хүмүүс ямар нэгэн нөлөөллийн улмаас хуралдаа оролцоогүй хэмээн шүүмжлэлд өртсөн шүү дээ.
-Анх хуулийн төслийг хэлэлцэж байх үед ирц хангалттай байсан ч хойшлуулсан. Санал хураалт болох үеэр ОУПХ-ны хурал давхцаж таарсан. Хорооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй, хорооны 50 жилийн ой тохиож байгаа, хэргүүд дээрээ ажиллах, олон улсын компанит ажил эхлүүлсэн зэрэг маш чухал хурал байсан. Харин чухал шалтгаангүйгээр санал хураалтад оролцоогүй гишүүдийг хараад хувь хүнийхээ зүгээс гайхсан. Яагаад гэвэл чухал санал хураалт байсан. Биечилж санал хураалтад оролцож, саналаа өгнө гэдэг бол парламентын гишүүний мандатаа хэрэгжүүлж байгаа суурь. Ингэж чадахгүй байна гэдэг хэний ч нөлөөлөлд орохгүйгээр, хараат бус шийдвэр гаргаж чадахгүй байгаагийн шинж.
Бид парламентын дархлаа, парламентын нэр хүнд хоёрыг хольж яриад байдаг. Парламентын нэр хүнд одоо уначихсан байгааг иргэд хэлж байна. Дан ганц одоогийн парламентаас үүдээгүй. Үеийн үед хариуцлага сул тооцдог, ард иргэдийнхээ төлөө гаргах шийдвэр гэхээс илүү хэсэг бүлэг хүмүүст зориулсан гаргасаар ирсэн учир итгэх итгэл суларчихсан.
Харин парламентын дархлаа гэдэг нь ард түмнээс сонгогдсон хүн хэний ч нөлөөлөлгүйгээр шийдвэр гаргах, байр сууриа илэрхийлэх юм. Болгоомжлол хэт их байгаа нь манай парламентын дархлаа суларсан байгаагийн шинж гэж харсан.
-Энэ хуулийн төслийн хувь заяа цаашид хэрхэх бол. Одоо ажлын хэсэг байгуулагдахаар буй. Гишүүд парламентын ардчиллаа хамгаалж үлдэж чадах болов уу?
-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог, үр дүнтэй хариуцлагын механизм байх ёстой гэдэгтэй санал нийлнэ. Үнэхээр хэрэгцээтэй байгаа. Сахилгын хариуцлага, шийтгэл оногдуулдаг тооцдог Ёс зүйн дэд хороо өөрөө олигтой ажиллахгүй байна. Оногдуулсан ч үл тоох, хариуцлагагүй байдал зогсохгүй байгаа асуудал ажиглагдаж байгаа шүү дээ. Х.Баттулга гишүүнийг ээжтэй загнуулсан, хуралдаа суу гэлээ гээд маргааш нь л ирсэн. Дахиж хуралдаанд суугаагүй. Цалингийн торгууль, сануулга өгсөн ч суухгүй л байна. Энэ мэт байдлаас харахад бидэнд хариуцлагын механизм байх, ажилладаг байх ёстойг харуулж байна.
Гишүүнийг эгүүлэн татах хууль нэгэнт хэлэлцэх босго давсан учир олон намын төлөөлөлтэй ажлын хэсэг байгуулагдаж, олон талаас нь хэлэлцэж, Үндсэн хууль зөрчиж болохуйц, цаашид гажуудал гаргаж болохуйц заалтууд дээр маш сайн ажиллах ёстой. Үүнд байр сууриа илэрхийлнэ. Тус ажлын хэсэгт орох хүсэлтээ байгаагаа намын бүлэгтээ мэдэгдчихсэн байгаа.
-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.
Видео:















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Huuli shuuh uneheer haraat bus ajillaj chadaj bn uu
Ene bol zugeer neg uls turiin show bish bh gej naidaj bn
Битгий солиор парламентын дэд дарга нь парламентыг төлөөөлөх ёстой болохоос парламент дотор байдаг фракцын эрх ашигт үйлчилж төрийн эрх мэдлийг хаууль бусаар авах гэж оролдсон нь гэмт хэрэг ойглгосон уу малаа
Мөрдөхгүй бол хууль байгаад яахын. Тусгаар улсын хуулиа мөрд эсвэл Булгантуяа та 2 их хуралд биш олон улсын байгууллагадаа ажилла
Үндсэн хуулийн бус аргаар өөрийн хүнийг гаргах гэж төрийн эргэлт хийх гэж улайрсан Булгантуяаг Монгол Улсын хуулиар шийтгэх болохоос бус олон улсад кейс байхгүй гээд орхих юм уу? Ийм авгай нар УИХ-д суухаар манайд хууль хэрэгждэггүй нь аргагүй юм
Парламентын дархлаа үнэхээр сул харагдаж байна
Хүний эрх зөрчигдөж байвал шалгуулах ёстой
Gadaadad yrigdah hemjeend hurchihsen ni haramsaltai
Ирээд дампуу төрийг илчлээсэй
Парламентын нэр хүнд улам унаж байна даа
Olon ulsiin tuvshind yarigdana gedeg jijig asuudal bish
Аль ч улсад ийм кейс бараг байхгүй гэдэг нь сонин
Мэдээж, хуулиа мстддөг улсуудад хурлаа хууль зөрчин байж удирдаггүй л биз.
Ene bol zugeer neg hunii asuudal bish systemiin asuudal
Хүрэлсүх парламент руу муйхар аргаар халдсаар байна байх. УИХ ын гишүүдүхтэлээ айдаг болтой. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хурааж парламентаасаа сонгодог болцгооё.
Үнэхээр ойлгомжтой, сайхан хэлжээ. Баярлалаа. Дэмжих ёстой гишүүн байна шүү.
Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлэсэн бол тэр олон улсын байгууллага яамай байнаа. улсын хэрэгт бүү оролц гээд хөөгөөд явуулахгүй юу.
кккк.... тэр олон улсын байгууллага нь зөвлөмж гаргахаас шийдэх субьект биш байлгүй дээ, хуультай улс хуулиа л барих хэрэгтэй
удирдах тушаал өгсөн өө хэлчих том эрх бодож төрөө доромжилсон авгайчууд одоо өндөлзөөд хэрэггүй төрийн хэрэгт энэ мэт нам дагсан хар авгайчууд огт хэрэггүй нь улам тод жишээ дээ
тийм хэрэг хийгээгүй болохоороо өөр тохиодол байхгүй байгаа юм байлгүй дээ
Цэцийг шинэчлэх хэрэгтэй тэд л улс орноо ийм болгож байна
Парламентийг зориуд дархлаагүй болгох сонирол хүчин байгааг ОУПХ таслан зогсоогоосой.
Энэ харин овоо ул үндэстэй ярьдаг үнэн ярьдаг төрд хэрэгтэй залуусын нэг байна шүү.
Булгантуяаг гэмт хэрэгтэн гэж тогтоосон ҮХЦэц болоод УИХ-ын бүлэглэлүүдийн энэ жишээ бол манай төр засгийн үйл ажиллагаа гэгч нь яаж дампуурсныг, ямар тэнэг этгээдүүд шийдвэр гаргах түвшинд цугларсныг илэрхийлж байгаа сонгодог жишээ.
Зүгээр байгаарай, Тэрийн эрхийг хууль бусаар авах гэж оролдоод үндсэн хууль зөрчсөн хүн шүү... Олон хүн сануулж хэлж байхад өөрөө, ухамсартайгаар хийсэн үйлдэл
Булгантуяа шиг данхын гар хол болж монголыг хар дансанд оруулж засгийн эрхийг хууль зорчиж хуйыалдаанаар авахыг оролд,сон хурал даргалагч дэлхийд байхгуй.харин солонгосын еронхийлогч агсан тороо эргуулэх гэж байгаад одоо ялаа эдэлж байна.булгантуяа ялаа эдлэх естой.
MEDEEJ OLON ULSAD IIM CASE BHGUI TEDGEER ULSUUDAD. TURIIN ERHIIG HUUL BUSAAR AVAH ZORILGOOR HURALIIG SANAATAIGAAR BURUU UDIRDDAG TIIM BUZAR AJILAGGAA BHGUI SHUU DEE
Хурал удирдахдаа хуулиа зөрчдөг хүн байдаггүй болохоор л тийм кейс яаж байхав. Булгантуяа дэлхийд байгаагүй гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байна л даа
Энэ юу яриад байгаа юм. Хурал удирдлаа гэж биш хурал удирдахдаа үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах шийдвэр гаргуулах гээд байна гэж гишүүд анхааруулсаар байтал үндсэн хуулв зөрчсөн тухайд нь хэрэг үүсгээд байгаа биз дээ. Ялгаж салгаж яриа ч
Олон улсын байгууллага анхаарч эхэлж байгаа нь ноцтой дохио
xaxaxa argaa barsan hunii l zali yavuulga bhdaa oor garts gargalgaa bhgui blsn bolhoor
Parlamentiin gishuun ajlaa hiisniihoo tuluu yal avna gedeg denduu
ОУПХ оролцоно гэдэг том асуудал шүү
Зүгээр хурал удирдсанаас болж хэрэг үүсгэнэ гэдэг сонин
yj udirdaj turhirj bsniig n sanaj bga bol dugai l bh bsn bhdaa!!! Hulgaichnartai niilj zasgiig avah gj oroldsn n bvgd medej bgaa shvv!!!!
Ynen hudliig ni shuuh l togtooh yostoi
Yagaad iim hemjeend hursniig ni bodoh heregtei
удирдсан гэж буруутгаагүй, хийх ёстой ажлаа хийсэн биз дэ, хурал яаж удирдсан бэ, процессийг нь яриач, юу хэлж, ямар ааш авир гаргаж байсныг нь мартаагүй хүмүүс байгаа шү, өөрсдөөсөө бусдыг тэнэг гэж боддог оо боль, чи долигнож бно, гадаад дотоодын хүмүүсийн тархийг битгий угаагаад бай, тэр гадаад хүмүүстээ ард түмэнд үлдээсэн сэтгэгдэлийг нь зөв орчуулж хүргээрэй дэ,
Odoo chamaig shalgah heregtei
Төрийн түшээ гэхэд дульмагхан л. эмэгтэй байна
харин тийм санал нэг байна
Олон улсын хэмжээнд үнэхээр шившиг болж байна даа, ийм хэлмэгдүүлэлт хэрхэвч байж болохгүй. Номинчимэг тодорхой тайлбарласан байна.
Иргэд Б г дэмжиж бна.
Миний итгэж байсан компани миний хөрөнгө оруулалтыг буруу ашигласныг мэдээд би гацсан мэт санагдсан. Дуудлага бүр хариулагдаагүй, амлалт бүр цуцлагдсан. Тэр үед би Trustwave Hackers Tech2 (Trustwave Hackers Tech2 AT gmail.com) хаягаар холбогдсон. Тэдний баг анхны ярианаас л миний хэргийг нухацтай авч үзсэн. Тэд компанийн үйл ажиллагааг судалж, надад хэрэгтэй гэдгийг ч мэдээгүй баримт бичгүүдийг цуглуулж, алхам тутамдаа надад мэдээлэл өгч байсан. Хэдэн сарын дараа анх удаа хэн нэгэн эцэст нь намайг өмгөөлж байгаа юм шиг санагдсан - файлын дугаар биш, харин хариулт авах ёстой хүн гэсэн утгаар. Тэдний тууштай байдлын ачаар би үүрд алга болсон гэж бодож байсан хөрөнгийг олж авсан. Хэрэв та төөрөлдсөн эсвэл санхүүгийн хохирол амссан гэж бодож байвал ганцаараа тулгарах шаардлагагүй. Энэ фирм үнэнийг хэрхэн илрүүлж, таны төлөх ёстой зүйлийн төлөө тэмцэхээ мэддэг.
Олон улсын парламентын байгууллагуудад хандаад нүдний булай болгох хэрэгтэй