Гадаад мэдээДЭЛХИЙ

Энэтхэгийн Гангтори сүм рүү орохын тулд итгэл үнэмшлээ баталж үнээний шээс уудаг болжээ

Хинду шашинтнууд жил бүр Чар Дхам Ятра нэртэй томоохон мөргөлийн аялал хийдэг нь ням гарагт эхэлсэн юм. Тус мөргөлийн аялал эхлэхээс өмнө Энэтхэгийн хамгийн ариун газруудын нэг гэгддэг Ганготри сүм рүү орохын тулд итгэл үнэмшлээ баталж үнээний шээс уудаг болгожээ. Чар Дхам Ятра мөргөлөөр Хинду шашинтнууд Ганготри зэрэг дөрвөн сүм рүү олон саяараа очдог байна.

Шинэ дүрмийн дагуу Ганготри сүмд нэвтрэх гэсэн хүмүүс панчгавяа нэртэй зүйл уух ёстой юм. Үүнийг сүү, аарц, шар тос, зөгийн бал болон үнээний шээсэр хийдэг байна. Тус сүмийг хариуцдаг хорооны дарга Дхармендра Семвал хэлэхдээ энэ арга хэмжээ нь үл итгэгчдийг нэвтрүүлэхгүй байх зорилготой. Тэрбээр “The Independent” сонинд “Энэ нь үл итгэгчдийг нэвтрүүлэхгүй байх зорилготой гэсэн юм. Жинхэнэ итгэгчид ямар ч асуудалгүй ууна. Шашинд итгэдэггүй, зүсээ хувиргасан хүмүүс л ууж чадахгүй учир тэднийг оруулахгүй. Энэ ундаа хүмүүсийн итгэл үнэмшил, оюун санааг сэргээнэ. Үүнийг уух боломж олдсон хүмүүс өөрсдийгөө азтай гэж үзэх хэрэгтэй” хэмээжээ.

Эх сурвалж: The Independent

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button