Гадаад мэдээДЭЛХИЙ

Льюис Хамилтон Ким Кардашиан нар Малибугийн далай эрэг дээр болзжээ

F1-ийн нисгэгч Льюис Хамилтон болон реалити шоуны од Ким Кардашиан нар үерхэж байгаа гэдгээ энэ сарын эхэнд мэдэгдсэн. Тэд хамтдаа Coachella хөгжмийн фестивалд оролцсон юм. Тэгвэл хосууд саяхан Калифорни мужийн Малибу хотын эрэг дээр серфинг хийж болзсон байна.

Льюис, Ким нар анх 2015 оны есдүгээр сард “GQ” сэтгүүлийн оны онцлох эрэгтэйчүүдийн шагнал гардуулах ёслол дээр танилцсан юм. Тухайн үед Льюис дуучин Никол Шерзингер, Ким рэппер Канье Уэсттэй үерхдэг байсан билээ. Үүний дараа тэд хэд хэдэн удаа олон нийтийн арга хэмжээ дээр таарсан юм.

2026 оны нэгдүгээр сарын 28-нд Ким Клои Кардашианы подкастанд оролцохдоо ямар нэгэн хүнтэй романтик харилцаагүй байгаа гэж хэлжээ. Гэхдээ хоёрдугаар сарын 1-нд “The Sun” сэтгүүл тэднийг болзсон гэж мэдээлсэн. Үүний дараа Льюис, Ким нар хэд хэдэн удаа хамт гадуур явж байгаа нь үзэгдэж тэднийг үерхэж байна гэх яриа явах болсон билээ.

Эх сурвалж: Cosmopolitan

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

gandan buurahgui huuhen yum aa. 45 tai gej iishd. Kim Kardashian is 45 years old.

She was born on October 21, 1980.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Eregtei n ch bas mangar.

Эрдэнэ
Эрдэнэ

Зсссс

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Залуу нас гоо үзэсгэлэнгээрээ дургиж дургиж яаж дуусдагийм бол доо.

Холбоотой мэдээ

Back to top button